Таны гоо сайханд зориулсан үнэ цэнэтэй 5 төрлийн тос

Эрт цагаас эхлэн ургамлын тос нь эрүүл мэнд болоод гоо сайхны салбарт ч ихээхэн үнэлэгдсээр ирсэн. Тосон дээр суурилсан бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох, чухам танд таарах эсэхийг хэрхэн мэдэж болох талаар доороос уншаарай.

 Бүйлсний

Бүйлсний тос нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг байгалийн антиоксидант болох Е аминдэм, мөн тос ялгарлыг хэвийн түвшинд барьдаг, дан ганц үс төдийгүй, мөн түүнчлэн сормуус ба хөмсөгний үс ургалтыг дэмждэг, гялалзсан ба уян хатан чанарыг нь сэргээдэг F аминдэм агуулдаг. Бүйлсний тос тайвшруулагч, нөхөн сэргээгч шинж чанартай учраас түүнийг жижиг шарх, түлэгдэлт болон арьсны гэмтэл болоод бүр герпес дээр ч хэрэглэдэг юм.

Хаанаас хайх вэ

“Бүйлс” үс ба биеийн тос

“Бүйлс” шүршүүрийн шингэн саван

“Бүйлс” биеийн лосьон

“ЗӨГИЙН ЛАВ БА БҮЙЛС” ГАРЫН ХАМГААЛАГЧ ТОС

 

 

Авокадо

Авокадоны яс адил түүний тос их хэмжээний натри, кали, кальц болон цайр, А ба Е аминдэмүүд агуулдаг. Тэрээр үрчлээ болон насжилтаас үүдсэн нөсөө толбо зэрэгтэй тэмцэнэ, хуурайшиж хагарахаас хамгаална, үсийг чийгшүүлнэ, тэжээнэ ба хамгаалагч бүрхүүл үүсгэнэ. Авокадоны тос нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд, арьсыг нөхөн сэргээнэ, үрэвслийн эдгэрэлтийг дэмжинэ. 

Хаанаас хайх вэ

“АВОКАДО” ҮС БА БИЕИЙН ТОС

“АВОКАДО БА АЛТАН ТОВЧ” БҮХ ТӨРЛИЙН ҮСНИЙ 1-Д-2 ШАМПУНЬ

 «АВОКАДО» ГАРЫН ЧИЙГШҮҮЛЭГЧ ТОС

 

Наргил модны самрын

Наргил модны самрын тос цусан дах холестерины хэмжээг бууруулдаг гайхалтай шинж чанартай: шарж хуурахдаа түүнийг ашиглах нь хамгийн тохиромжтой хэмээн үздэг байна. Яагаад гэвэл бүр их хэмжээний өндөр температурт ч тэрээр канцероген ялгаруулдаггүй. Энэхүү тос нь гиалуроны хүчил, Е ба К аминдэмүүдээр баялаг, хуурайшилтыг арилгана, зөөлрүүлнэ, эсийн нөхөн сэргээгдэх процессыг түргэсгэнэ. Тиймээс ч хуурайших хандлагатай арьстай хүмүүст нэн тохиромжтой байдаг.  

Хаанаас хайх вэ

«НАРГИЛ МОДНЫ САМАР» ГАР АРИУТГАГЧ ГЕЛ

«НАРГИЛ МОДНЫ САМАР» ГАРЫН ТЭЖЭЭЛЛЭГ ТОС

«УЛААН БУУДАЙ БА НАРГИЛ МОДНЫ САМАР» ХУУРАЙ ҮСНИЙ ШАМПУНЬ

«УЛААН БУУДАЙ БА НАРГИЛ МОДНЫ САМАР» ХУУРАЙ ҮСНИЙ АНГИЖРУУЛАГЧ

«УЛААН БУУДАЙ БА НАРГИЛ МОДНЫ САМАР» ХУУРАЙ ҮСНИЙ ТОС

 

 

Чидун жимсний

Эртний яруу найрагчид түүнийг шингэн алт хэмээн нэрлэдэг байв. Харин бид та бүхнийг гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа шошгон дээрх найрлагаас нь түүнийг хайхыг зөвлөж байна. Чидун жимсэнд агуулагдах линолины хүчил нь шарх, түлэгдэлтийг хурдан эдгээх, улмаар олеины хүчил нь хорт хавдрын эсийн хөгжлийг дарангуйлдаг. Чидун жимсний тос нь фенол агуулдаг бөгөөд энэ нь хөгшрөлтийн явцыг удаашруулж, арьс, үсний аль алинд нь сайнаар нөлөөлдөг. Чидун жимсний тосоор иллэг хийхэд ихээхэн тохиромжтой: хорт бодисыг гадагшлуулах явцыг хурдасгаж, булчирхайн шүүрлийг сайжруулдаг.

Хаанаас хайх вэ

 «ЧИДУН ЖИМС БА ЗУУН НАСТ» ШҮРШҮҮРИЙН ШИНГЭН САВАН

 «ЧИДУН ЖИМС БА ЗУУН НАСТ» ГАРЫН ШИНГЭН САВАН

«ЧИДУН ЖИМС БА ЗУУН НАСТ» САВАН

Кунжутын

Кунжутын тос нь олон тооны ашигтай бодисоор баялаг: жишээлбэл, стеарин, арахин, олеин болон бусад өөх тосны хүчлүүд нь эсийн хөгшрөлтийг удаашруулж, арьсны эпидермис давхаргыг нөхөн сэргээж, арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг бэхжүүлж, шүдний паалан болон буйл зэргийг ч бэхжүүлж хамгаалахад нөлөөлдөг. Антиоксидант сквалены ачаар кунжутын тос нь мөөгөнцөр ба бактерицидын эсрэг шинж чанартай бөгөөд эсийг чөлөөт радикалуудын сөрөг нөлөөллөөс хамгаалдаг.

Хаанаас хайх вэ

«КУНЖУТЫН ТОС БА МАГНОЛИЯ» ШҮРШҮҮРИЙН ШИНГЭН САВАН

«КУНЖУТЫН ТОС БА МАГНОЛИЯ» БИЕИЙН ЛОСЬОН