Шинэ бүтээгдэхүүн: гидрофилийн тос буюу усанд амархан уусдаг тос

Давхарлаж будсан сормуусны будаг эсвэл тогтоц сайтай уруулын будгаа арилгахын тулд хөвөнгөөр нүүрээ цэвэрлэх шаардлагагүй боллоо. Таны дуртай NovAge цувралд Ази бүсгүйчүүдийн арьс арчилгаанаас урам аван бүтээсэн шинэ бүтээгдэхүүн гарлаа: тэрээр арьсыг хоёр шатлалаар цэвэрлэх ба, эхнийх нь ... тос юм!

Тосоор арьсаа хэрхэн цэвэрлэх вэ?

Та ямар байдгийг мэднэ: ажлын урт өдрийн дараа эсвэл доргио үдэшлэгээ тараад, нүүрний будгаа арилгах шаардлага гардаг ба цэвэрлэгч хөвөнгөөр арчсаар угаалтуур дүүрдэг. Тэгсэн ч сормуусны будгийн үлдэгдэл нүдний доор хэвээр л байж байдаг. Энгийн бүтээгдэхүүн эсвэл сүүн шингэнтэй харьцуулахад, тос нүүрний будгийг маш түргэн уусгаж арилгадаг, бүр усны хамгаалалттайг ч мөн адил. Мөн, жишээлбэл, тослог гялгараас үүдсэн арьсны асуудалтай тэмцэж, нүх сүвийг гүн цэвэрлэнэ, ингэснээр үрэвслээс сэргийлнэ. Хэдий тийм ч, байгалийн гаралтай энгийн тосыг хэрэглэж болохгүй: арьсанд гүн нэвчих шинж чанартай тул, нүүрний будгийг арилгахаас урьдаж, бүх бохирдлыг арьсны гүн рүү нэвчүүлэх аюултай. Танд гидрофил шинж чанартай, усанд хурдан уусдаг зориулалтын цэвэрлэгч тос шаардлагатай юм. Ийм тос нь усанд хүрснээр сүүн шингэн болж хувирдаг бөгөөд тосон бүрхүүл үүсгэлгүй бохирдлыг хялбар арилгадаг. Ийм цэвэрлэгээ нь бүх төрлийн арьсанд, тэр дундаа мэдрэмтгий арьсанд ч, төгс тохиромжтой: ийм бүтээгдэхүүн нь хөвөнтэй харьцуулахад арьсыг гэмтээхгүй, тосны найрлагатай цэвэрлэгч бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад тос ялгарлыг бий болгохгүй. Чухам ийм бүтээгдэхүүн NovAge цувралд шинээр төрлөө.

Гидрофилийн тосыг хэрхэн хэрэглэх вэ?

 Нэгээс хоёр даралтаар тосыг гартаа аваад, хуурай арьсандаа түрхэнэ. Дараа нь гараа норгоод, тосыг цагаан цагаан эмульс болтол нь зөөлөн үрэх хөдөлгөөнөөр тосыг тараана. Нүүрний будаг нүүрээр нэг тарах нь чухал биш – яг ингэх л ёстой! Бүлээн усаар зайлаад, хэрэв шаардлагатай гэж үзвэл, үлдэлдэл тос болон бохирдлыг арилгахын тулд NovAge нүүр угаагч гелийг нэмэлтээр хэрэглэж болно. Ийм хоёр үет цэвэрлэгээний дараа эрчимжүүлэгч бэлдмэл болон тосны ашигтай орцууд арьсанд илүү гүн нэвчих болно.   

Редакторын сонголт

NovAge нүүр угаагч тос бохирдол, тоос, нүүрний тогтоц сайтай будаг ба тослог гялгарыг уусгаж арилгана, арьсыг сэргээнэ, чийгшүүлнэ ба зөөлрүүлнэ. Найрлага дах үдшийн хаваршил цэцгийн тос нь Омега-6 өндөржүүлсэн гамма-линонений хүчлээр баялаг ба арьсыг гүн тэжээлээр хангана. Будагч бодисгүй, үнэргүй ба эрдэст тосгүй. Нүдний эмгэг судлалын болон хэрэглэгчдийн сорилд хамрагдсан.