Novage+ Signature эрч хүч өгөх нүүрний массажаар Novage+ арьс арчилгаагаа сайжруулаарай

Novage+ Signature эрч хүч өгөх нүүрний массаж нь Novage+ арьс арчилгааны үр дүнг нэмэгдүүлэх шинжлэх ухаанаар батлагдсан бүтээгдэхүүн юм.

АЛХАМ 1 – Effleurage техникээр цэвэрлэх
Эхний алхам нь арьсыг effleurage техникийг ашиглан цэвэрлэх бөгөөд ингэснээр арьс илүү зөөлөн, гэрэлтсэн болдог.

АЛХАМ 2 – Нүд орчимд зөөлөн цохилт маягтай техник ашиглан бүтээгдэхүүнийг уусгах
Хоёрдугаар алхам нь нүдний тосоо түрхэн, бага зэрэг хөнгөн товшин микроциркуляцийг сайжруулна. Энгснээр нүдний доорх хаван, хар хүрээ багасгах, бүтээгдэхүүний идэвхитэй бодисыг тэгш тараахад тусална.

АЛХАМ 3 – Алгаараа арьсаа хөнгөн товших техник
Гуравдугаар алхамд серумээ түрхэх бөгөөд паттинг техник буюу арьсаа алгаараа хөнгөн товшиж арьсыг сэргээж, дулаан болон эрч хүч өгч, микроциркуляцийг сайжруулах, серумын шингээлтийг нэмэгдүүлнэ.

АЛХАМ 4 – Гүн булчингийн массаж хийж чийгшүүлэх
Сүүлчийн алхам нь өдрийн болон шөнийн кремүүдийг арьсанд түрхэхдээ гүн булчингийн массаж хийх бөгөөд энэ нь нүүрний хэлбэрийг өргөх, мускулын стрессийг бууруулах, бүх нүүрний цусны эргэлтийг идэвхжүүлэх, арьсны уян хатан байдал болон сунгалтыг сайжруулахад тусална.

Ерөнхийдөө Novage+ Signature эрч хүчтэй нүүрний массаж нь Novage+ арьс арчилгааны үр өгөөжийг нэмэгдүүлж, арьсыг тайвшруулж, эрч хүчтэй, толигор болгодог өвөрмөц арга юм.