Novage+ арчилгааны тухай

Та арьс арчилгааны үр дүн өндөртэй мөртлөө зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн хайж байна уу? Би танд манай шинэ бүтээгдэхүүн Novage+-ийг танилцуулахыг хүсч байна! Novage+ нь арьсны хөгшрөлтийн эсрэг цоо шинэ систем юм: технологийн дэвшилтэт, орчин үеийн, биоидэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдээр баяжуулсан бүтээсэн.

2015 онд NovAge анхны цуврал худалдаанд гарсан цагаас хойш арьс арчилгааны салбарт маш их ахиц дэвшил гарсан билээ. Энэ хугацаанд бид танд хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг мөрдөж, зарим талаараа бүр түрүүлж буй дэвшилтэт бүтээгдэхүүн санал болгохын тулд мэргэжилтнүүдийнхээ потенциалыг улам хүчитгэсэн. Тэгэхээр Novage+ цувралуудаа бүтээхдээ бид арьс арчилгааны ямар чиг хандлагаас урам авсан бэ?

Биологийн идэвхт технологи ашиглах

 

Биологийн идэвхт гэдэг нь “байгалийн орцод суурилж бүтээгдсэн” гэсэн үг юм. Ийм технологи нь арьсны төрөлхийн функцийг улам идэвхжүүлдэг, мөн мэдээжийн хэрэг гоо сайхны салон болон эмийн санд байдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн найрлагын үндэс суурь нь болдог. Бид ч бас энэ чиг хандлагыг дагаж Novage+ цувралдаа 11 биологийн идэвхт технологийг ашигласан!

 

Хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах

 

Энэ тренд бидэнд хамгаалах нөлөөтэй гоо сайхны бүтээгдэхүүний эрэлт жилээс жилд өсөж буй Азиас ирсэн.  Аж үйлдвэрлэлийн хаягдал, хийн ялгаралт, хотын тоосжилт – эдгээр нь арьсны эрт хөгшрөлттэй шууд холбоотой, их хотын оршин суугчдад тулгамдаж буй бодит асуудал юм. Шинэ Novage+ цувралын олон үүрэгт өдрийн тос нь арьсыг тань хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс дээд зэргээр хамгаална.

 

Зөөлөн арчилгааны эрэлт хэрэгцээ

 

Сүүлийн үед арьс арчилгаанд хэт ширүүн эсвэл огцом аргачлал хэрэглэх чиг хандлага илүү зөөлөн хэрнээ ижил үр дүнтэй аргачлал руу аажмаар шилжилт хийж байна. Харин ийм арчилгааг ниацинамид зэрэг идэвхт орцуудаар хийх боломжтой. Novage+ цувралд орсон технологиудын нэг нь тус орцод суурилдаг.

Novage+ яагаад өндөр үр дүнтэй вэ?

Шинэ цувралын бидэнд маш ихээр бахархал төрүүлдэг нэг онцлог бол 11 өөр биологийн идэвхт технологи юм. Үүний 4-ийг нь Oriflame патенталсан. Дараагийн хэсэгт аль технологи ямар үйлчилгээтэй болохыг алхам алхмаар олж мэдэцгээе.

Алхам 1: Цэвэрлэгээ

Novage+НҮҮР УГААГЧ ГЕЛ-ийн найрлагад бид бохирдол болон нүүрний будгийг зөөлөн арилгахын зэрэгцээ арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг гэмтээдэггүй Bio Lipid System технологийг ашигласан.

Алхам 2Зовхины арьсны арчилгаа

Novage+ цувралын бүх зовхины тоснууд бараан хүрээ болон хаванг бууруулах нөлөөтэй Eye Vital технологиор хүчитгэсэн найрлагатай. Түүнээс гадна тос тус бүр арьсны тодорхой асуудлуудыг шийдэх өөрийн гэсэн биологийн идэвхт технологи агуулдаг. Үүнд, Bio CollagenPro технологи  ҮРЧЛЭЭГ БАГАСГАНА , патентлагдсан Bio Aspartolift технологи – лифтинг-НӨЛӨӨ, патентлагдсан BioLumilock технологи  – НӨСӨӨЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ нөлөөг үзүүлнэ.

Алхам 3: Эрчимжүүлэгч бэлдмэл

Коллаген боловсруулалтыг нэмэгдүүлэх замаар үрчлээг тэнийлгэх нөлөөг Novage+ бүх бэлдмэлүүдэд агуулагддаг патентлагдсан Oripeptide-3 технологи үзүүлдэг. Түүнээс гадна зовхины тостой адил  бэлдмэл тус бүр өөрийн гэсэн технологийг агуулдаг.

Алхам 4: Үндсэн арчилгаа

Өдрийн цагаар арьсыг хамгаалах ба чийгшүүлэх нөлөөг патентлагдсан Bio Re:Barrier болон Advanced Pollution System технологи үзүүлдэг. Харин Advanced NightSync болон Bio CeramidesPro технологиуд нь шөнийн цагаар арьсыг нөхөн сэргээж хөгшрөх явцыг удаашруулна.

Хэрвээ та NovAge иж бүрэн арчилгааг хэрэглэж байсан бол шинэ цувралын өдрийн ба шөнийн тосны ялгааг ямар ч эргэлзээгүй анзаарна. Novage+ цувралд өдрийн цагаар арьсыг хамгаалах 2 төрлийн өдрийн тос ба шөнийн цагаар арьсыг нөхөн сэргээх 2 төрлийн шөнийн тосны сонголт байдаг. Та түргэн шингэдэг хөнгөн эсвэл илүү өтгөн гэсэн бүтцээс өөртөө тохирсноо сонгоорой.

.

Таны арьсанд аль Novage+ иж бүрэн арчилгаа тохирох вэ?

Арьс арчилгааны салбарын сүүлийн үеийн судалгаанууд арьсны төлөв байдал настай холбоогүй гэдгийг нотолсон. Тиймээс бид одоо арьсны хэрэгцээнд илүү их төвлөрөх болсон ба эмэгтэйчүүдийн санааг зовоодог арьсны үндсэн асуудлуудад иж бүрэн шийдэл санал болгож байгаадаа туйлын баяртай байна.

Хэрвээ та үрчлээгээ багасгамаар байвал Wrinkle Smooth цувралыг туршаад үзээрэй. Тэрээр арьсны хамгаалагч давхаргыг бэхжүүлнэ, чийглэгийг нэмэгдүүлнэ, мөн эрүүл гялбаатай болгоно.

Хэрвээ таны арьс чанга, уян хатан төлөвөө алдсан бол танд үр дүн нь харагдахуйц нөлөөтэй Lift + Firm цуврал тохирно. Түүнчлэн тус цуврал нь жижиг болон гүн үрчлээг багасгахаас гадна царайны өнгийг сэргээдэг.

Хэрвээ та арьс үрэвсэх, хар батгатай болох асуудалтай тулгараад байгаа бол танд Blemish + Age Defy цуврал тусална. Энэ цуврал арьсны өө сэвтэй тэмцэнэ, нүх сүвийг агшаана, үрэвслийн ул мөрийг багасгана, мөн арьсыг залуужуулах нөлөө үзүүлнэ.

Хэрвээ таны арьс нөсөөжих хандлагатай, хэт нөсөөжилттэй бол Bright Intense цувралыг туршаад үзээрэй. Тэрээр арьсны өнгийг жигд болгож эрүүл, гэрэлтсэн төлөвийг нь сэргээнэ, мөн чийгшүүлж үрчлээг багасгана.

Та иж бүрэн арчилгааны бүх бүтээгдэхүүнийг хэрэглэсэн нөхцөлд ердөө 2 долоо хоногийн дараа эхний үр дүнг харах болно!  Novage+ хуудасруу орж цуврал бүртэй дэлгэрэнгүй танилцаарай.