ЗУУШ: СМЁРРЕБРЁД
Дуртай талх, бяслагаа бэлдээд, дээр нь бага зэрэг уран сэтгэмж нэмээд л амтат зууш бэлэн боллоо. Уламжлалт Швед хачиртай талхыг хийгээд үзээрэй:
- Цөцгий, хулд загас, ногоотой хар талх;
- Рикотта бяслаг болон инжир жимстэй цагаан талх;
- Цөцгийтэй бяслаг, жимстэй цагаан талх;
- Авокадоны нухаш, өндөг болон ногооны хачиртай хар талх.
ҮНДСЭН ХООЛ: СҮМСТЭЙ БӨӨРӨНХИЙ МАХ
Дуртай жороороо хонины махтай бөөрөнхий мах, чанасан жижиг төмстэй хамт бэлдэнэ. Дээр нь өтгөн сүмс нэмээд л уламжлалт Шведийн баярын ширээний хамгийн чухал зоог бэлэн болно.
Сүмс бэлдэхэд:
- 650 мл сүү;
- 40 гр гурил;
- 60 гр тос;
- 1 лаврын навч;
- Чимх задь;
- Давс / нунтаг чинжүү;
- 60 гр уургийн иж бүрдэл (сонголтоор).
Бэлтгэх арга:
1. Зөөлөн гал дээр тосонд гурилаа хуурна, дээр нь сүүгээ бага багаар нэмж тасралтгүй хутгана. Бөөгнөрөхөөс сэргийлж галаа дунд зэрэг болгож нэмээрэй.
2. Задь болон лаврын навчаа дээрээс нь хийгээрэй. Сүмсийг буцалсны дараа давс, чинжүүг нэмнэ.
3. Галаас авч уургийн иж бүрдэл (сонголтоор) нэмж хутгаад шүүлтүүрээр шигшээд л бэлэн боллоо.
АМТТАН: ВАНИЛИЙН СҮМСТЭЙ ЛИЙР
Лийрээ чихэрлэг сироптой чанаад, жижиглэсэн самар дээрээс нь цацна. Ингэж болгоход 10 минут л хангалттай. Уг амттанг илүү амттай болгохын тулд бид ванилийн сүмс нэмэхийг зөвлөж байна.
Сүмс бэлтгэхэд:
- 4 ш өндөгний шар;
- 110 гр элсэн чихэр;
- 500 мл сүү;
- 1 ш ванил;
- 40 г ванилийн амттай “Байгалийн тэнцвэр” коктэйлийн хуурай бэлдмэл (сонголтоор).
Бэлтгэх арга:
1. Сүү болон ванилийг зөөлөн гал дээр халаана. Буцалгаж болохгүйг анхаараарай.
2. Сүү халж байх зуур өндөгний шар дээр элсэн чихэр нэмээд сайтар хутгана. Өндөгний шараа сүүн дээр бага багаар нэмж зөөлөн гал дээр халаана. 5-6 минут тасралтгүй хутгана. Мөн адил буцалгаж болохгүйг анхаараарай.
3. Галаас аваад “Байгалийн тэнцвэр” коктэйлийн хуурай бэлдмэлийг (сонголтоор) нэмээд сайтар холиод, хөртөл нь хүлээгээрэй.