Хүн төрөлхтөн эрт дээр үеэс чидун жимсний тосыг арьс арчилгаанд хэрэглэж эхэлсэн. Байгалийн гаралтай чийгшүүлэгч болох энэхүү тос нь арьсны гүн давхарга руу нэвчин урт хугацааны хамгаалалт үүсгэдэг. Бид чамд хөлөөсөө толгой хүртэл чидун жимсний тос түрхэхийг зөвлөхгүй. Үүний оронд чидун жимсний тосны ханд агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна – тэд хуурай арьсыг арчлах ба наранд биеэ шарсны дараа арьсыг сэргээхэд нэн тохиромжтой.
Чидун жимсний ханд арьсыг чөлөөт радикалуудын нөлөөнөөс хамгаалагч олон тооны антиоксидант болон А, Е аминдэмүүдийг агуулдаг тул хөгшрөлтийн эсрэг ихэнх бүтээгдэхүүнүүдийн найрлагад ордог.
ЧИДУН ЖИМС БА ҮС АРЧИЛГААТүүхээс харвал эртний Египетэд анх чидун жимсийг ангижруулагч болгон хэрэглэж эхэлжээ (үүнд Клеопатрад талархах хэрэгтэй!). Тос нь маш их хэмжээний антиоксидант агуулдаг тул хандыг нь агуулсан үс арчилгааны бүтээгдэхүүнүүд хагийн эмчилгээ болон хуйхны эрүүл мэндэд өндөр үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Мөн чидун жимсний тосонд үсийг иж бүрэн хамгаалагч бодис агуулдаг тул үс илүү зөөлөн бөгөөд гялалзсан болдог. Өнөөдөр зах зээл дээр чидун жимсний ханд агуулсан маш олон бүтээгдэхүүн байх болсон. Харин чи чидун жимсний үр нөлөөг шууд туршиж үзмээр байвал тосыг бага зэрэг халааж үсэндээ түрхээд алчуураар ороогоод хагас цаг хүлээгээрэй. Үсээ нүд гялбам гялбаатай болгохын тулд хэд хэдэн удаа давтаж угаагаарай.