Арьс арчилгааны бүтээгдэхүүний хувьд «Байгалийн» эсвэл «Органик» үг хэллэг ямар утга агуулдаг вэ?
Байгалийн гаралтай болохыг батлах хэд хэдэн төрлийн сертификат байдаг ч үйлдвэрлэлийн салбарт «байгалийн гаралтай» гэсэн ойлголт байдаггүй. Энэ л шалтгаанаар байгалийн гаралтай гэсэн үгийг өөр өөрөөр тайлбарлах тохиолдол түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч байгалийн гаралтай гэдэг нь – ургамлаас эсвэл байгалийн эх үүсвэрээс механик, шахмал аргаар гаргаж авдаг гэсэн утгатайг хүмүүс ерөнхийдөө мэддэг.
«Органик» гэдэг үг ямар утга агуулдаг вэ?
Органик орц найрлага – энэ бол байгалийн аргаар ургуулсан орц найрлага юм. Өөрөөр хэлбэл ургуулах явцад синтетик бодис болон шавь устгагч бодис хэрэглээгүй гэсэн үг.
«Байгалийн» ба «Органик» гаралтай бүтээгдэхүүн үргэлж хамгийн сайн нь байдаг гэж ойлгож болох уу?
Байгалийн гаралтай ба органик орц илүү сайн байж болох ч маш эмзэг, хэврэг байдаг тул хамгийн үнэт орцыг нь хадгалах ба гаргаж авах тийм ч амар байдаггүй. Синтетик орц ч мөн аюулгүй байж болдог. Бүх зүйл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн мэргэжлийн түвшин, шинжлэх ухааны суурь ба боловсруулалтын процессоос шалтгаалдаг.
"Орц найрлагын ойлгоход бэрх бүтцийг ойлгох гэж оролдохын оронд компанийн философи ба байгаль, хүрээлэн буй орчинд хандаж буй хандлагад нь анхаарлаа хандуулаарай"
Арьс арчилгааны байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд арьс хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй ердийн бүтээгдэхүүнтэй адил үр дүнтэй тэмцэж чадах уу?
Энэ бол та бүхний төсөөлж байгаа шиг хялбар зүйл биш юм. Үүнд зөвхөн байгалийн гаралтай орц найрлагаас гадна эцсийн найрлага ч мөн чухал үүрэг гүйцэтгэнэ. Байгалийн гаралтай орцын өндөр үр дүнтэй байдлыг шинжлэх ухааны аргаар мэдэгдэхүйц нэмэгдүүлж болдог.
Байгалийн гаралтай гэдэг утга бидний генд бичээстэй байдаг. Бид гоо сайхны салбарт анх удаа 1967 онд байгалийн гаралтай орц найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн боловсруулж эхэлсэн. Тиймээс бидний хувьд арьс арчилгааны байгалийн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах нь ердийн зүйл ба хамгийн ухаалаг алхам байсан.
Энэхүү цувралынхаа тухай бидэнд мэдээлэл өгөөч.
Ecobeauty цуврал нь бидний байгалийн гаралтай эсвэл нөхөн сэргээгдэх эх үүсвэрээс гаралтай орц найрлагыг үргэлж эрхэмлэдэггийн илэрхийлэл юм. Ecobeauty гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь Ecocert сертификат авсан. Ecocert сертификат нь бүтээгдэхүүн бүр найрлагадаа 95% нь байгалийн гаралтай, 5% нь органик гаралтай орц агуулдаг болохыг баталдаг. Түүнээс гадна Ecobeauty цувралын бүх бүтээгдэхүүн экологийн хатуу чанд стандартын дагуу боловсруулагддаг бол гадна савлагаа нь ахин боловсруулагддаг. Харин надад Ecobeauty цувралаар илүү их бахархах мэдрэмж төрүүлдэг зүйл бол тус цувралын бүтээгдэхүүнүүдийн ялангуяа иж бүрдлээр нь хэрэглэсэн нөхцөлд хүргэдэг мэдэгдэхүйц үр дүн нь юм!