Гуужуулагч: Байгаль орчинд хохирол учруулалгүй арьсаа арчлах 5 арга

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрхэн газар дэлхийд муугаар нөлөөлдгийг тайлбарлая.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Арьсаа арчлахын тулд заавал хүрээлэн буй орчноо сүйтгэх шаардлагагүй. Далайд 200 тонн хуванцар хөвдөг гэдгийг мэдэх үү? Эсвэл тэдгээр хуванцар байгальд задрахын тулд хэдэн арван жил зарцуулдаг гэж сонсож байсан уу?

Шинэчилсэн Love Nature цуврал бол бидний дэлхийн усны нөөцөд хүндэтгэлтэй хандаж байгаа нэг арга юм. Хүрээлэн орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахын тулд бид цуглуулгын бүх угаагч бүтээгдэхүүнүүдээ байгальд задардаг болгохоор шийдсэн. Энэ нь байгалийн аргаар задрахдаа усанд сөрөг нөлөөгүй гэсэн үг юм. Гуужуулагчид ордог хуванцрын оронд бид цахиурын исэл, гүзээлзгэний үр болон бүйлсний хальс ашигладаг. Эдгээр гуужуулагч жижиг талстууд нь бүгд ургамлын гаралтай бөгөөд байгаль орчинд хор хөнөөлгүйгээр байгалийн аргаар задардаг.

ГУУЖУУЛАГЧ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

ГЭРЭЛТСЭН АРЬСАНД

Түргэн хугацаанд гэрэлтсэн, толигор мөн нүхжилтгүй арьстай болохыг хүсвэл NovAge арьс шинэчлэгч гуужуулагч тохирно. Сүүний хүчил болон ши тосонд суурилсан байгалийн гаралтай гуужуулагч орцуудтай. Анхилуун үнэртэй уг бүтээгдэхүүнийг хуурай, энгийн болон тослог арьстай дурын насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

ЭРЧҮҮДИЙН АРЬСАНД

Эрчүүдийн хувьд иж бүрэн арчилгаа чухал биш байхаа больжээ.Эсрэгээрээ энэ чиг хандлага юм. Эрүүл чийрэг, залуу харагдах нь тийм ч онцгой зүйл биш, харин дүрэм болж байна. NovAge Men нүүр цэвэрлэгчийг, тестостероны улмаас эмэгтэйчүүдээс илүү тослог ялгаруулдаг, эрчүүдийн арьсанд зориулж бүтээсэн юм. Уг бүтээгдэхүүн бохирдол болон илүүдэл тослогийг цэвэрлэж, үхсэн эсүүдийг гуужуулж, арьсны нүх сүвийг цэвэрлэдэг. Арьс тэр даруй "сэргэж", илүү сэргэг харагддаг. Ингэхдээ ямар ч хуурайшсан мэдрэмж төрүүлэхгүй!

ХӨЛИЙН АРЬСАНД

Хэрэв таксигаар явахаас илүү алхдаг бол дараагийн бүтээгдэхүүн танд заавал хэрэгтэй. Энэ бол Feet Up Advanced хөлийн гуужуулагч тос. Эхний удаа хэрэглэсний дараа өндөр үр дүнтэй, ашигтай найрлага (Mineral Blend иж бүрдэл, ши тос ба байгалийн цэвэр уушгин чулууны бичил талстууд) нь мэдэгдэхүйц үр дүн үзүүлнэ. Энэ нь хөлийн арьсаа зөөлөн болтол удаан хүлээх хэрэггүй гэсэн үг юм. Цэвэрхэн, хуурай арьсанд иллэг хийх маягаар гуужуулагчийг түрхээд дараа нь бүлээн усаар угаахад хангалттай.

БҮГДЭД НЭГЭН ЗЭРЭГ

Ямар нэг онцгой зүйл хэрэгтэй байна уу? Гэртээ спа-салон хийгээрэй! "Swedish Spa Цагаан гаатай биеийн гуужуулагч", мөн дурын биеийн тос хэрэг болно. Анхилуун гуужуулагч нь танд таашаал мэдрүүлнэ! Давс болон гүйлсний ясны нунтаг нь үхжиж эвэршсэн эд эсийг гуужуулж арьсыг өнгөлнө, цагаан гааны тос сэргээнэ, харин Е аминдэм нь арьсыг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ. 

Зурвас: Зураг: Oriflame and Getty