ҮНЭН БАЙДАЛ
Өдөр бүр нэг аяга жимсний шинэхэн шахсан шүүс эсвэл “смүүзи” ундаа уух нь ногоон болон жимсний хэрэглээгээ нэмэгдүүлэх, бие махбодод зайлшгүй хэрэгтэй аминдэм, эрдэс бодис болон антиоксидантын тэнцвэрт байдлаа нөхөн сэргээх хялбар арга юм. Өөрөөр хэлбэл ямар ч эрүүл хооллолтод жимсний шинэхэн шахсан шүүс эсвэл “смүүзи” ундаа нэмэх нь маш чухал ч нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: ууж буй ундааныхаа элсэн чихрийн агууламжийг! Нэг аяга “смүүзи”-д хэдэн ширхэг киви, нэг жүрж, бүтэн гадил ба жимсгэнэ орно – эдгээр жимс нь өдөрт хэрэглэвэл зохих хэмжээний элсэн чихрийг хэдийнээ агуулчихсан!
Шүүс болон “смүүзи” ундаагаа илүү ач тустай болгохын тулд бэлдсэн даруй уугаарай. Мөн ундаагаа бага гликемийн индекс бүхий жимсээр хийгээд чихэрлэг амт оруулагч эсвэл амт оруулсан тараг бүү нэмээрэй. Хамгийн төгс хувилбар бол – “смүүзийг” зөвхөн жимсээр бус 3:7 харьцаатай жимс болон ногоогоор хийх юм. Харин ундаагаа зөвхөн амттай бус тэжээллэг болгохын тулд цэвэр тараг (будагч бодис ба элсэн чихэр агуулаагүй) эсвэл бүйлсний сүү нэмээрэй.
“Смүүзи” буюу тараган ундаа болон шүүс эрүүл мэндэд хир ач тустай вэ? Ямар ч тохиолдолд жигнэмэг эсвэл хачиртай талхнаас ач тустай болох нь гарцаагүй.
ХООСОН АМЛАЛТ
“Смүүзи” ундаа болон жимсний шинэхэн шахсан шүүс нь эрүүл мэндэд хүмүүсийн хэлж байгаатай адил үр нөлөө үзүүлдэггүй.
Жимсний шүүсний хувьд шинэхэн шахсан шүүс бусад шүүснээс эрүүл мэндэд илүү ач тустай гэсэн эндүүрэл хамгийн түгээмэл байдаг. Гэвч үүнийг баталсан нэг ч шинжлэх ухааны баталгаа байдаггүй ба шинэхэн шахсан шүүсний ач тустай бодисын агууламж бусад шүүснээс тэгтлээ ч их биш юм.Тиймээс хаа нэг газар чамд шинэхэн шахсан жимсний шүүс хамгийн ач тустай хэмээн заавал авч уу гэж ятгахыг оролдвол бүү итгээрэй, учир нь бүх жимсний шүүс яг адил байдаг.
Хоёр дахь түгээмэл эндүүрэл бол жимсний шүүсийг биеэс хорт бодис гадагшлуулдаг гэсэн буруу ойлголт юм. Бодит байдал дээр эрүүл бие махбод гаднын туслалцаагүй өөрөө бие даан хорт бодисоо гадагшлуулдаг. Мэдээж ч чи үе үе мацаг барьж биеэ амрааж болох ч шүүс болон “смүүзи” ундаа ердийн хоолыг орлохгүй гэдгийг санаарай. Чиний бие махбодод жимсэнд агуулагддаггүй уураг, тос ба бичил элементүүд хэрэгтэй.
ЗӨВЛӨГӨӨ
Хэрвээ чи жингээ хасмаар эсвэл баримаар байгаа бол “смүүзи” ундаа эсвэл жимсний шүүсэндээ "Байгалтйн Тэнцвэр" коктэйлийн хуурай бэлдмэлээс нэг халбага нэмээрэй. Ингэснээр чи шаардлагатай хэмжээний уураг, эслэг эд ба Омега-3 тосны хүчлүүд хэрэглээд зогсохгүй хооллолтоо тэнцвэржүүлж биед ашиг тусгүй зууш идэхээс сэргийлнэ.
Ач тустай жор
БИЕИЙН ДАРХЛААГ САЙЖРУУЛАГЧ “СМҮҮЗИ” УНДАА
Ханиадыг эдгээж дархлааг сайжруулахад тусална. Илчлэг чанар ердөө л 172.
1 халбага "Байгалийн Тэнцвэр" коктэйлийн хуурай бэлдмэл
50 мл тослоггүй сүү
100 мл тослоггүй тараг
8 ширхэг жимсгэнэ
3 ширхэг бүйлс самар
АРЬСЫГ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БОЛГОХ “СМҮҮЗИ” УНДАА
Гоо үзэсгэлэнг дотроос нь дэмжиж арьсны байдлыг сайжруулна.
1 халбага "Байгалийн Тэнцвэр" коктэйлийн хуурай бэлдмэл
50 мл тослоггүй сүү
100 мл тослоггүй тараг
3 ширхэг гүзээлзгэнэ
6 ширхэг нэрс жимс
1 цайны халбага маалингын үр
ЭРЧ ХҮЧНИЙ “СМҮҮЗИ” УНДАА
Анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна уу? Өглөөний кофегоо энэхүү ундаагаар орлуулаарай, илчлэг чанар ердөө л 167!
1 халбага "Байгалийн Тэнцвэр" коктэйлийн хуурай бэлдмэл
150 мл тослоггүй сүү
1/2 гадил
1 цайны халбага нимбэгийн шүүс
ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ “СМҮҮЗИ” УНДАА
Хэрвээ чи бага гликемийн индекс бүхий хоол иддэж заншсан бол энэ жор чамд яг тохирно.
1 халбага "Байгалийн Тэнцвэр" гүзээлзгэнийн амттай коктэйлийн хуурай бэлдмэл
150 мл буурцгийн хүйтэн сүү
1 цайны халбага маалингын үр
6 ширхэг ойн жимсгэнэ