МЭДРЭМТГИЙ АРЬС
Шинж тэмдгүүд: улайх, таталдах эсвэл загатанах. Иймэрхүү төрлийн арьс орчин тойрон болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн орц найрлагаас цочирдог.
Шинжлэх ухааны хэсгээс
Арьсны дээд давхарга хамгаалалт хэлбэрээр ажилладаг: бүх төрлийн гадны нөлөөнөөс хамгаалж, тодорхой хэмжээний чийгийн түвшинг дэмжихэд тусалдаг. Мэдрэмтгий арьстай хүмүүсийн энэхүү хамгаалалт нь сул байдаг байна. Ийм учраас чийгээ алдахаас бага хамгаалагдсан байдаг байна. Хэдий чинээ хамгаалалт бага байна төдий чинээ арьс гадны нөлөөнд мэдрэмтгий байдаг. Нас ахих тусам хамгаалалт багасаж, ирээдүйд арьс хуурайших магадлал өндөртэй байдаг.
Юу тус болох вэ
Арьсыг тайвшруулах, чийгшүүлэх ба хамгаалах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд. Жишээ нь, Optimals Hydra Care хуурай/мэдрэмтгий арьсны тайвшруулагч өдрийн тос эсвэл Optimals Hydra Care хуурай/мэдрэмтгий арьсны тайвшруулагч шөнийн тос. Optimals Hydra Care (таныг унтаж байх хойгуур арьсны байгалийн хамгаалалтыг бэхжүүлэхэд тусална).
ТОСЛОГ АРЬС
Шинж тэмдгүүд: нүх сүв томорсон, үрэвссэн, Т-хэсэгт батагшсан. Иймэрхүү төрлийн арьс нь их хэмжээгээр тослогийг ялгаруулдаг тул өдрийн эцэст таны нүүр будалт, зовхины будаг урсаж, гар утсан дээр тань толбо үлддэг.
Шинжлэх ухааны хэсгээс
Тослогийн илүүдэл — арьсны тэнцвэртэй байдал алдагдаж байгаагийн шинж тэмдэг. Бид ихэвчлэн нүүрээ цэвэрлэхдээ хэт их хичээсний үр дүнд илүү их тослогийг ялгаруулахад дэмждэг байна. Энэхүү тойргоос гарахын тулд тэнцвэржүүлэгч ба чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд сонгоорой.
Юу тус болох вэ
Хөнгөн бүтэцтэй тослогийг дарах бүтээгдэхүүнүүдийг сонгоорой. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь илүүдэл тослогийг ялгарахыг зогсоож, арьсыг чийгээр хангана. Миний зөвлөмж — Optimals Hydra тослог арьсны тослог гялгарыг дарагч өдрийн тос-лосьон.
ХУУРАЙ АРЬС
Шинж тэмдгүүд: арьс өнгөө алдаж гундах, бөглөрсөн нүх, сэтгэл хөдлөлийн үрчлээ, хөнгөн улайлт. Мөн арьс таталдах эсвэл гуужих шинж тэмдэг илэрнэ.
Шинжлэх ухааны хэсгээс
Арьсны хуурайшил арьсны эпидермисийн онцлогоос шалтгаалж, түүний гаднах давхарга болон чийгийн тогтвортой түвшнээс үүсдэг. Нас ахих тусам эсвэл цаг уурын байдлаас шалтгаалж арьс ихэвчлэн хуурайшдаг байна. Арьсны тослог боловсруулах үйл ажиллагаа нь багассанаар арьсны чийгийг хангалттай ялгаруулахад мөн саад болдог. Хүйтэн цаг агаар ба өвлийн улиралд температурын өөрчлөлт нь арьсыг хуурайшуулж муу нөлөө үзүүлдэг.
Юу тус болох вэ
Хэрэглэхэд эвтэйхэн бүтэцтэй тэжээллэг бүтээгдэхүүнүүд. Optimals Hydra Care хуурай/мэдрэмтгий арьсны тайвшруулагч өдрийн тос ба Optimals Hydra Care хуурай/мэдрэмтгий арьсны тайвшруулагч шөнийн тос сонгоорой.
ХОЛИМОГ АРЬС
Иймэрхүү төрлийн арьсыг шууд тодорхойлоход хүндрэлтэй байдаг. Холимог арьстай хүмүүсийн дух, хамар ба эрүү (Т-хэсэг) хэсэгт тослог байдал илүү ажиглагддаг ба хацар хэсэг нь хуурай байдаг.
Шинжлэх ухааны хэсгээс
Холимог арьс цаг агаарын байдлаас шалтгаалж хуурайших магадлал өндөртэй байдаг. Цаг уурын халуун нөхцөлд тослог ихээр ялгарч, бага температурт багасдаг байна. Дааврын өөрчлөлт мөн нөлөө үзүүлдэг. Энэ төрлийн арьсны тэнцвэртэй байдлыг хадгалж, чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй.
Юу тус болох вэ
Арьсны төрөл бүрийн нөхцөл байдлаас шалтгаалж нэг төрлийн арьсанд зориулсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөж байна, жишээ нь, зөвхөн тослог арьсанд зориулсан эсвэл зөвхөн хуурай арьсанд зориулсан. Танд арьсны чийг болон эрүүл байдлыг дэмжиж, давхар арьсны илүүдэл гялгартай тэмцэх бүтээгдэхүүнүүд хэрэгтэй. Optimals Hydra Radiance хэвийн/холимог арьсны чийгшүүлэгч өдрийн тос ба Optimals Hydra Radiance хэвийн/холимог арьсны чийгшүүлэгч шөнийн тос зөвлөж байна.