Хоногийн хэмнэл хэрхэн ажилладаг вэ?

Их унтсан боловч өдөр нь таагүй мэдрэмж төрөөд байна уу? Нойрны мөчлөгөө хэрхэн хэвийн болгох, хэрхэн бүтэн нойртой сэргэг байх болон өөрийн зорилгодоо хүрэхийн тулд илүү их эрч хүчийг хэрхэн авах талаар олж мэдээрэй.

Хоногийн хэмнэл гэж юу вэ?
Хоногийн хэмнэл гэдэг бол бидний бие махбодын хэвийн үйл ажиллагаа явуулахад тусалдаг биологийн хэмнэл: дааврын тэнцвэр, хоолны зуршил, биеийн дулаан, бодисын солилцоо, нойрноос сэргэг байдал руу шилжих явц. Хэрэв танд идэвхтэй өдрийн дараа ч унтахад бэрх байвал, таны хоногийн хэмнэл алдагдсан, мелатонины боловсруулалт өөрчлөгдсөн гэсэн үг юм.

Бат бөх нойрны гол дайсан хэн бэ?
«Ахиад ганцхан анги — тэгээд унтъя!» - гэж өөртөө хэлээд дуртай цувралаа шөнө болтол үздэг. Тэр үед бие махбод дэлгэцийн гэрлээс болж нойронд бэлдэх эсэхээ ойлгохгүй болж, физиологийн амрах үйл явц удааширдаг. Бидний бие махбод өдрийн цагаар сэргэг идэвхтэй, шөнийн цагаар амарч байхаар цэцэн мэргэн байгаль зохицуулж өгсөн боловч, цахилгаан эрчим хүч болон цахилгаан хэрэгсэл бий болсноор бүх зүйл өөрчлөгдсөн байна. Харанхуй байхгүй бол – ядрах мэдрэмжийг бий болгодог, бат бөх нойрыг хариуцдаг мелатонин ялгаруулалт байхгүй.

Энэ нь бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Оройн цагаар асах хиймэл гэрэл болон урт хугацааны турш үргэлжилсэн дэглэмийн алдагдал нь таргалалт, зүрх судасны өвчин, цочрол, хайхрамжгүй байдалд хөтөлж, анхаарал төвлөрөл багасаж, ой тогтоолт буурна. Сайхан мэдээ нь гэвэл амьдралын хэв маягаа өөрчилснөөр энэ бүгдээс сэргийлж болно.

Та юу хийж болох вэ?
1. Өдөр бүр яг нэг цагт унтах: бие махбод аажмаар дасан, тодорхой цагт гүн нойронд өөрөө бэлдэж эхэлнэ.
2. Нойрноосоо өмнө дор хаяж нэг-хоёр цагийн өмнө цахилгаан хэрэгсэл буюу гаджет барихаас татгалзах эсвэл гэрлийг нь зөөлөн шар болгодог шөнийн горимд шилжүүлээрэй. Компьютер дээр ажиллахдаа цэнхэр гэрлийг хязгаарладаг зориулалтын шил зүүгээрэй – чухам энэ гэрэл нь мелатониныг ялгаруулахад саад болдог.
3. Бие махбод өөрийн дотоод цагаа байгалийн гэрэлтэй тааруулж байхын тулд өдрийн цагаар гадагшаа аль болох олон гарч байгаарай.
4. Нар мандахыг угтаж, нар жаргахыг мөн харж байгаарай – ингэснээр бие махбод өөрийн цагийн тохиргоотой болно. Ганц үүгээр зогсохгүй, нар мандах болон жаргахыг харах маш үзэсгэлэнтэй бөгөөд романтик шүү дээ – ялангуяа өдийд, зун цагт!

Зурвас: Зураг: Oriflame