Амьдралаа хэрхэн цэгцтэй болгож эрүүл зуршлуудыг амьдралын хэв маяг болох вэ?

Стрессээс татгалзаж тайвшрал мэдрэхийн тулд заавал алсын орнууд руу аялж бясалгал хийх хэрэггүй. Асуудлын шийдэлд иж бүрэн хандаад үзээрэй. Хэрхэн хийхийг дараах хэсэгт тайлбарлалаа.

ТУУШТАЙ БАЙХ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Арьс арчилгааг жишээ татъя. Чи өдөр бүр нэг зүйлийг тогтмол хийдэг: өглөө ба орой нүүрээ цэвэрлэнэ, тоник түрхэнэ, өдрийн эсвэл шөнийн тос, зовхины тос түрхэнэ. Арьс чинь хариуд нь чамд талархдаг. Тун удалгүй эдгээр үйлдлүүд дадал болдог. Угаасаа л нээх их хугацаа шаарддаггүй шүү дээ, ердөө л өглөө ба орой хоёр минут. Гэвч энэ зуршлын үр дүн нь гайхамшигтай: эрүүл, үзэсгэлэнтэй, гэрэлтсэн арьс.  Тэгэхээр тогтмол тууштай арчилгаа нь асуудал хүндэрч батга гарсан, өнгөө алдсан, үрчлээтсэн хойно асуудалд шийдэл хайхаас хамаагүй дээр байгаа биз? 

Тогтмол үйлдлүүд амьдралыг хөнгөвчилдөг, цагийг хэмнэдэг ба зорилгодоо хүрэхэд тусалдаг. Үүн дээр хортой зуршлаас салах, өөртөө итгэх итгэл нэмэгдэх ба стресст тэсвэртэй болох давуу талуудыг нэмээрэй.

 
ХЭРХЭН ТУУШТАЙ БОЛОХ ВЭ? (ЭСВЭЛ АМЬДРАЛАА САЙЖРУУЛАХ ВЭ)
Ямар ч бүтээн байгуулалт нэг өдрийн дотор босдоггүй. Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд жижиг алхмууд хийгээрэй. Тийм ээ, энэ нь удаан санагдаж тэвчээр анхаарал шаарддаг ч, үр дүн нь хүлээлтийг хол давдаг. Аливаа зүйлийг зуршил болгоход 21 хоног хэрэгтэй гэж зүгээр нэг хэлээгүй билээ. Эхлэхээсээ өмнө зорилгоо тодорхойлоорой. Жингээ хасмаар байна уу? Өдөр бүр 8 цаг унтмаар байна уу? Спортоор хичээллэмээр байна уу? Юу хүсэж байгаагаа, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстойгоо маш сайн бодоорой. Тэгээд бага багаар алхмуудаа эхлүүлээрэй.   

 

1. ЗОРИЛГО: ЭРҮҮЛ ХООЛ ИДЭХ ЭСВЭЛ ЖИН ХАСАХ
Тэнцвэртэй хооллоход бүх зүйл саад болдог: амьдралын хэмнэлээс эхлээд улирлын өөрчлөлт хүртэл. Хэрвээ чи эрүүл хооллохыг оролдож байсан бол үргэлж бүхнийг хяналтдаа байлгана гэдэг амаргүй болохыг мэдэх байх. Амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг ба энэ л түүнийг сайхан болгодог билээ. Өнөөдөр ногооны зуушнаас өөр юм идэх хүсэлгүй байхад маргааш нь түргэн хоол идэхгүй л бол болохгүй мэт санагддаг. Энэ бол амьдралыг болон хүслийг урьдчилан тааварлах боломжгүйн тод жишээ юм. Бинзес түншүүдтэйгээ хийсэн уулзалт сунаж өдрийн хоол эсвэл оройн хоолоо идэж амжихгүй үе бид бүгдэд байдаг. Гэвч бид бүгд өдөр бүр эрч хүчтэй эрүүл байхыг хүсдэг. Жимс болон ногоо аль болох их идэхийг хичээгээрэй. Энэ бол эрүүл амьдралын хэв маягийг эхлүүлэх анхны алхам юм.  

РЕДАКТОРЫН ЗӨВЛӨГӨӨ: Эрүүл мэндийн суурь болох ач тустай зуршлуудыг Wellness-АБВ иж бүрэн хандлагаар бүрдүүлэх боломжтой. Түүнтэй хамт чи өдрийн хоолоо идэж амжаагүй, эрүүл хооллож чадаагүй гэж санаа зовох хэрэггүй. Эрүүл амьдралын түүхийг ямар нэгэн золиосгүйгээр эхлүүлэх боломж байдаг.   

2. ЗОРИЛГО: СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЛЭХ
Эрүүл, идэвхтэй амьдралд өдөрт ердөө л 20-30 минут дасгал хөдөлгөөн хийхэд хангалттай. Гэвч хүн бүр үүнийг хэрэгжүүлж чаддаг уу? Хэрвээ чи спорттой нөхөрлөдөггүй, өдөрт 30 минут хүртэл хэцүү санагддаг бол санаа зовох хэрэггүй! Бид чамайг фитнест эсвэл йог-д өдөр бүр яв гэж хэлэхгүй. Зүгээр л гадаа гарч алхаж болно. Автобуснаасаа 2 буудлын өмнө буугаарай. Өдрийн цайны цагаараа гарч алхаарай. Цахилгаан шатнаас татгалз. Нэг л мэдэхэд ямар нэгэн дарамт зовлонгүй өдөрт 10 000 алхам хэдийнээ хийчихсэн байх болно. 

3. ЗОРИЛГО: БАГАДАА 8 ЦАГ УНТАЖ ҮРГЭЛЖ ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН БАЙХ
Чамд амралт хэрэгтэй байдагтай адил арьсанд ч бас амралт, нөхөн сэргээлт хэрэгтэй. Хангалттай унтаж амрах нь гоо сайхан, шийдвэр гаргах чадвар, үйлдлийн хурдад шууд нөлөөлдөг. Ачаалалтай өдрийн дараа тайвширч чадахгүй байна уу? Унтахаасаа 1 цагийн өмнө бүх төхөөрөмжүүд, гар утсаа унтраагад, усанд ороод дуртай номоо уншаарай. Амьдрал түр хүлээж байг. Харин маргааш чиний бүтээмж нэмэгдэж илүү бага хугацаанд олон ажил амжуулах болно. 

Зурвас: Зураг: Oriflame