1. ОЙЛГО
Яг юунаас, ямар шалтгаанаар айж байгаагаа ойлгохыг хичээгээрэй. Чиний айдас бодит шалтгаантай юу? Айдас чиний амьдралыг маш таагүй болгодог уу? Айдсаа ойлгож сурвал чи түүнийг харьцангуй хялбар ялах болно.
2. АМЬСГАЛ
Ямар нэгэн айдас төрүүлэм зүйлтэй тулгарсан бол чамд маш энгийн амьсгалын дасгал тусална. Амьсгалаа бариад дотроо 10 хүртэл тоолоод дараа нь аажмаар амьсгалаа гаргаарай. Дараа нь 3 секундийн туршид хамраараа амьсгалаад аажмаар амаараа гаргаарай. Ингэж байхдаа дотроо бие болон сэтгэл санаа маань тайвширч байна гэж төсөөлөөрэй.
3. ЯРЬ
Айдсынхаа талаар бусадтай ярина гэж бодох хүртэл чамд аймшигтай санагдаж болох ч энэ үйлдэл чамд харин ч туслах юм. Дотно найздаа эсвэл гэр бүлийнхэндээ итгээрэй – заримдаа энгийн яриа хүртэл амьдралыг маш ихээр хөнгөлдөг юм шүү.
4. БИЧ
Айдсынхаа тухай ярьмааргүй байвал бичихийг оролдоод үзээрэй. Өдрийн тэмдэглэл хөтлөх нь чамд айдсаа ойлгож, далд шалтгааныг нь олоход тусална.
5. ЭЕРЭГ БАЙ
Айдсаасаа хүртэл ямар нэгэн ач тустай, эерэг зүйл олж харах хэцүү ч өндөр үр дүнтэй юм. Олны өмнө гарахаас өмнө сандарч байна уу? Тэгвэл хүнд бүр санал бодлоо ийм олон хүнтэй хуваалцах боломж гардаггүйг санаарай. Нисэхээс айж байна уу? Тэгвэл аялж чадаж байгаадаа хичнээн их талархаж байгаагаа бодоорой. Талархах мэдрэмж – энэ бол айдсыг даван туулж түгшүүрийг бууруулах маш хүчтэй мэдрэмж юм.
6. ХӨГЖ
Мэдэхгүй зүйлтэй тулгарах чамд айдас төрүүлж магад. Харин мэдэхгүй зүйлээ судалж айдсаасаа салах боломжтой: ном унш, баримтат кино үз, холбогдох мэдээ мэдээллийг сонс. Мэдлэг бол хүч юм!
7. ЗУРШЛАА ӨӨРЧИЛ
Кофе эсвэл согтууруулах ундаанаас татгалзах, спортоор тогтмол хичээллэх, эрүүл хооллолт, тэнцвэрт дэглэм – эдгээр ач тустай зуршлууд нь чамайг өөртөө итгэлтэй болгож айдсаа даван туулахад тусална.
8. ТУСЛАМЖ АВ
Хэрвээ чи өөрөө бие даан айдсаа даван туулж чадахгүй гэж бодож байвал тусламж авах цаг иржээ. Мэргэжлийн сэтгэл зүйч чамд бэрхшээлээ давахад тусална.