Арьсаа цочроолгүй сахлаа хусах 5 алхам

Олон жилийн турш та өдрийг сахлаа аван эхэлдэг ба үүнийгээ ч энгийн дадал болгон, таны арга техник төгс гэдэгт итгэлтэй байдаг болов уу. Арьс арчилгааны дуртай цувралын тань сахлын шинэхэн бүтээгдэхүүнүүд нь таны өдөр тутмын дэгийг өөрчлөх гайхалтай шалтаг байх болно. Алхам бүрт зориулсан лайфхакийг бид нэгтгэлээ. Туршаад төгс үр дүнд хүрээрэй!

Эхлэхийн өмнө, сахлын хутга нь арьсыг маш их стрессэнд хүргэдгийг санах нь зүйтэй. Тийм ээ, эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүдийн арьс илүү бат бөх шинж чанартай тул нөхөн сэргээгдэхдээ ч илүү түргэн байдаг. Тийм ээ, царайны арьс хутганы ирний нөлөөнд аажмаар дасан зохицдог. Гэхдээ баримт баримтаараа үлдэнэ: сахал хусах процесс нь арьсыг өдрөөс өдөрт гэмтээж, төрөлхийн хамгаалагч давхаргыг үгүй хийдэг.

Өөрөө зүгээр болоод эдгэнэ гэж байхгүй! Та өөрт тохирсон төгс бүтээгдэхүүнээ олох хүртэл цочрол, хуурайшилт ба гуужуулалт үргэлж таныг дагасаар байх болно. Таны гол зорилго бол сахал процессыг илүү хөнгөн болгож, арьс ба ир хоорондын хамгаалагч давхаргыг бий болгон, сахлаа хуссаны дараа арьсаа тайвшруулан, нөхөн сэргээлтийг түргэсгэх явдал юм.

Эхлээд цэвэрлэгээ – үүнд ямар ч тайлбар хэрэггүй!
Энгийн мэт сонсогдох хэдий ч, сахлаа хусах процессыг бэлтгэлгүй эхлэх аваас энэ нь сүйрэлд дагуулна! Арьсны гадаргууг толигор байлгах үүднээс үхэжсэн эсийг арилгах нь маш чухал. Бид танд NovAge Меn нүүр угаагч гелийг санал болгож байна: найрлага дахь гуужуулагч талстууд нь гүн цэвэрлээд зогсохгүй, үсний ургалттай тэмцэхэд тусална.

Зөвхөн хурц иртэйг сонгоорой
21-р зуунд хутганы ир нь арьс арчилгааны хэзээд хамгийн үнэтэй ба инээд хүргэм хэт үнэлэгдсэн хэрэгсэлд тооцогдсон хэвээр. Хэдий тийм авч, нэг хутганы ирийг зэвэртэл нь хэрэглэж болно гэсэн үг огт биш. Мохоо ир үсийг зөөлөн багасгах бус харин татаж эхэлдэг. Үүнээс үүдэн арьсны цочрол ба үрэвсэл бий болох нь дамжиггүй!

 Сахлын хутганы чинь ир бага ч гэсэн мохоо болсон бол харамсахгүйгээр хая. Сахал хусах үед болон дараа нь бүлээн усаар зайлж угаагаарай - ингэснээр та түүний хэрэглээг уртасгах болно.

Хэрэгжүүлээрэй!
Хэрэв ядарсан эсвэл маш их яарч байгаа тохиолдолд ч хутганы зөөлрүүлэгч зурааст бүү найдаарай. Өөрийн дуртай сахлын гелээ хэрэглээрэй. Бидний дуртай бүтээгдэхүүн бол – NovAge-н шинэ бүтээгдэхүүн. Razor Glide технологитой гел нь усанд уусдаг полимеруудаас бүтсэн хамгаалагч бүрхүүлийг бий болгон, сахал хусах процессыг зүсэлт ба цочролгүй хялбар байхад тусална.

Хутгаа даран их хүчлэх хэрэггүй – арьсан дээгүүрээ хөнгөн гүйлгэн үсээ авах хэрэгтэй. Үсийг угтай нь авалгүй, арьс илүү гэмтэл авахгүй байхад анхаараарай. Сахлын хутгаараа олон хөдөлгөөн хийх хэрэггүй: хэрэв сахлын хутга тань олон давхар иртэй бол, та нэг газартаа олон удаа л хусаад байгаагаас ялгаагүй юм.


Угаалгын өрөөнөөс яаран бүү гараарай
Сахал хусах процесс дууслаа – одоо арьсаа арчлах хэрэгтэй. NovAge сахлаа хуссаны дараах тайвшруулагч тос-гелийг хэрэглээрэй: тэрээр танд 24 цагийн чийгшлээр хангаж, арьсыг тань тайвшруулна, эрч хүчээр цэнэглэнэ, хуурайшилт ба цочролоос сэргийлнэ, нөхөн сэргээх үйл явцыг түргэсгэнэ. Хэрэв та бага зэргийн сахал үлдээдэг байсан ч, энэ бүтээгдэхүүн танд тохирно: гел нь үсийг арчилж, илүү зөөлөн болгоно, эрүүл ба арчилгаатай төлөв бэлэглэнэ.

Одоо ингээд дууслаа! Үндсэн арьс арчилгааны NovAge иж бүрдлээ л түрхэх үлдлээ. Та шинэ өдрийг сэргэг, эрүүл ба хамгаалагдсан арьстай эхлэхэд бэлэн боллоо.

Зурвас: Зураг: Oriflame