Нарны туяа – арьс хөгшрөлтийн үндсэн хүчин зүйл бол нарны хамгаалалттай бүтээгдэхүүнүүд бол жинхэнэ залуужуулагч бэлдмэл юм. Гэвч энэ нь бүрхэг өдөр гудамжинд нарны хамгаалалтгүй гарч болно гэсэн үг биш юм: нарны хэт ягаан туяа үргэлж байдаг тул чи өдөр бүр SPF хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай.
Судалгаанаас харвал нарны хэт ягаан туяаны 70%-д бид өөрийн мэдэлгүй өртдөг байна: нээлттэй цонхны хажууд сууж байхдаа эсвэл автобусны буудал руу алхаж байхдаа. Түүнээс гадна хэт ягаан туяа нь керамидыг (бидний арьсыг хуурайшихаас хамгаалагч ач тустай тос) устгадаг. Харин нарны хамгаалалттай бүтээгдэхүүнүүд бидний арьсыг чийглэг байхад тусалдаг. Тэгхээр эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх зайлшгүй шаардлагатай юм.
2. АРИУН ЦЭВЭР - ЭРҮҮЛ БАЙХ БАТАЛГАА
Хэрвээ чи нүүрний будгаа арилгалгүй унтсан бол арьс чинь чөлөөт радикалуудын (агаарын бохирдолд маш их хэмжээгээр агуулагддаг, арьсыг хөгшрүүлэгч хүчин зүйл) дайралтад хэдийнэ өртсөн ба өглөө нь арьсны чинь нүх сүв бөглөрсөн байх болно (арьс үрэвсэх, батга гарах гол шалтгаан). Тиймээс орой унтахаасаа өмнө заавал нүүрээ угааж заншаарай. Харин одоо чамд унтахдаа угаасан нүүрийг өглөө босоод яагаад угаах хэрэгтэй вэ? гэсэн асуулт төрөх байх. Бид хариулъя: шөнийн туршид арьсан дээр хуримтлагдсан илүүдэл тослог, үхэжсэн эд эс болон хорт бодисоос ангижрахын тулд.«Арьс бол бидний биеийн хамгийн том эрхтэн ба биднийг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалагч бамбай юм»
3. БЭЛДМЭЛИЙГ БҮҮ МАРТ
Чи чийгшүүлэгч тос хэрэглэдэг байх харин бэлдмэл арьсанд хичнээн ач тустай, хэрэгтэй болохыг мэдэх үү? Түүнээс гадна зөвхөн бэлдмэл л арьсны гэрэлтсэн төлөвийг сэргээж, жижиг үрчлээг толийлгож, арьсыг чангаруулдаг ба бусад бүтээгдэхүүнүүдийн үр нөлөөг нэмэгдүүлдэг. Бэлдмэл нь идэвхт орцыг эрчимжүүлсэн хэмжээнд агуулдаг, мөн илүү хөнгөн бүтэцтэй байдаг тул арьсанд илүү гүн нэвчин илүү өндөр үр дүнтэй үйлчилдэг.
4. ШӨНИЙН АРЧИЛГАА
Шөнийн арчилгааны тусгай бүтээгдэхүүнүүд нь арьсыг хүнд, стресстэй өдрийн дараа нөхөн сэргэхэд туслана. Мөн хүрээлэн буй орчны сөрөг нөлөөтэй тэмцэж, илүү залуу харагдахад дэмжлэг үзүүлнэ. Тиймээс цэвэрлэгч бүтээгдэхүүн болон тоник хэрэглэсний дараа заавал нөхөн сэргээгч шөнийн тос түрхээрэй. Арьсны тодорхой асуудлыг шийдэх үр нөлөөтэй тос сонгоорой, жишээ нь True Perfection шөнийн тос арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдтэй тэмцдэг бол, Ultimate Lift арьсны уян хатан байдлыг нөхөн сэргээнэ.
5. АРЬС АРЧИЛГААГАА ДОТРООСОО ДЭМЖЭЭРЭЙ
Арьс бол хүний бие махбодын хамгийн том эрхтэн ба биднийг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалагч бамбай юм. Тэр биднийг хор уршигтай бичил биетүүд, хэт ягаан туяа, халуун, чийг, бохирдлоос хамгаалдаг тул түүнийг эрүүл байлгах нь нэн чухал юм. Үүний тулд бидэнд аминдэм, эрдэс бодис болон антиоксидантаар баялаг тэнцвэржүүлсэн хооллолт хэрэгтэй. Тослог загаснаас гаргаж авдаг Омега-3 тослог хүчлүүд нь арьсыг чийглэг бөгөөд эрүүл байлгахад дэмжлэг үзүүлдэг. Гэвч Омега-3 бидний арьсанд хэрэгтэй цорын ганц зүйл биш юм. Аминдэмийн иж бүрдэлд агуулагддаг номхон далайн яргай загас болон замгаас гаргаж авдаг астаксантин нь арьсны уян хатан, чийглэг байдлыг дэмжихээс гадна үрчлээг багасгадаг.
Судалгаанаас харвал нарны хэт ягаан туяаны 70%-д бид өөрийн мэдэлгүй өртдөг байна: нээлттэй цонхны хажууд сууж байхдаа эсвэл автобусны буудал руу алхаж байхдаа. Түүнээс гадна хэт ягаан туяа нь керамидыг (бидний арьсыг хуурайшихаас хамгаалагч ач тустай тос) устгадаг. Харин нарны хамгаалалттай бүтээгдэхүүнүүд бидний арьсыг чийглэг байхад тусалдаг. Тэгхээр эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх зайлшгүй шаардлагатай юм.
2. АРИУН ЦЭВЭР - ЭРҮҮЛ БАЙХ БАТАЛГАА
Хэрвээ чи нүүрний будгаа арилгалгүй унтсан бол арьс чинь чөлөөт радикалуудын (агаарын бохирдолд маш их хэмжээгээр агуулагддаг, арьсыг хөгшрүүлэгч хүчин зүйл) дайралтад хэдийнэ өртсөн ба өглөө нь арьсны чинь нүх сүв бөглөрсөн байх болно (арьс үрэвсэх, батга гарах гол шалтгаан). Тиймээс орой унтахаасаа өмнө заавал нүүрээ угааж заншаарай. Харин одоо чамд унтахдаа угаасан нүүрийг өглөө босоод яагаад угаах хэрэгтэй вэ? гэсэн асуулт төрөх байх. Бид хариулъя: шөнийн туршид арьсан дээр хуримтлагдсан илүүдэл тослог, үхэжсэн эд эс болон хорт бодисоос ангижрахын тулд.
Өдөр тутмын арьс цэвэрлэгээгээ шинэ түвшинд хүргэмээр байгаа бол нүүрний арьсыг цэвэрлэгч төхөөрөмж хэрэглээрэй. Энэхүү төхөөрөмж нь бохирдол болон үхэжсэн эд эсээс илүү өндөр үр дүнтэй ангижруулдаг.
3. БЭЛДМЭЛИЙГ БҮҮ МАРТ
Чи чийгшүүлэгч тос хэрэглэдэг байх харин бэлдмэл арьсанд хичнээн ач тустай, хэрэгтэй болохыг мэдэх үү? Түүнээс гадна зөвхөн бэлдмэл л арьсны гэрэлтсэн төлөвийг сэргээж, жижиг үрчлээг толийлгож, арьсыг чангаруулдаг ба бусад бүтээгдэхүүнүүдийн үр нөлөөг нэмэгдүүлдэг. Бэлдмэл нь идэвхт орцыг эрчимжүүлсэн хэмжээнд агуулдаг, мөн илүү хөнгөн бүтэцтэй байдаг тул арьсанд илүү гүн нэвчин илүү өндөр үр дүнтэй үйлчилдэг.
4. ШӨНИЙН АРЧИЛГАА
Шөнийн арчилгааны тусгай бүтээгдэхүүнүүд нь арьсыг хүнд, стресстэй өдрийн дараа нөхөн сэргэхэд туслана. Мөн хүрээлэн буй орчны сөрөг нөлөөтэй тэмцэж, илүү залуу харагдахад дэмжлэг үзүүлнэ. Тиймээс цэвэрлэгч бүтээгдэхүүн болон тоник хэрэглэсний дараа заавал нөхөн сэргээгч шөнийн тос түрхээрэй. Арьсны тодорхой асуудлыг шийдэх үр нөлөөтэй тос сонгоорой, жишээ нь True Perfection шөнийн тос арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдтэй тэмцдэг бол, Ultimate Lift арьсны уян хатан байдлыг нөхөн сэргээнэ.
5. АРЬС АРЧИЛГААГАА ДОТРООСОО ДЭМЖЭЭРЭЙ
Арьс бол хүний бие махбодын хамгийн том эрхтэн ба биднийг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалагч бамбай юм. Тэр биднийг хор уршигтай бичил биетүүд, хэт ягаан туяа, халуун, чийг, бохирдлоос хамгаалдаг тул түүнийг эрүүл байлгах нь нэн чухал юм. Үүний тулд бидэнд аминдэм, эрдэс бодис болон антиоксидантаар баялаг тэнцвэржүүлсэн хооллолт хэрэгтэй. Тослог загаснаас гаргаж авдаг Омега-3 тослог хүчлүүд нь арьсыг чийглэг бөгөөд эрүүл байлгахад дэмжлэг үзүүлдэг. Гэвч Омега-3 бидний арьсанд хэрэгтэй цорын ганц зүйл биш юм. Аминдэмийн иж бүрдэлд агуулагддаг номхон далайн яргай загас болон замгаас гаргаж авдаг астаксантин нь арьсны уян хатан, чийглэг байдлыг дэмжихээс гадна үрчлээг багасгадаг.
Шинэ оныг ач тустай шинэ зуршилтай угтаарай!