СПОРТЛОГ – ЗАГВАРЛАГ
Зарим тохиолдолд өөрийгөө спортлог хэмээн мэдрэхийн тулд шинэ хос пүүз өмсөхөд хангалттай байдаг. Гэвч спортын тоног төхөөрөмж нь чамд урам зориг өгөөд зогсохгүйгээр чиний эрүүл мэндэд ач тустай. Хуучин элэгдсэн гутал бол гэмтэл авах түгээмэл шалтгаануудын нэг. Хэрэв та гүйлт сонирхдог бол гутлаа сонгохдоо дараах нөхцлүүдийн анхаарах хэрэгтэй – гутал тань хавтгай эсвэл өсгий хэсгээрээ бага зэрэг өндөр байх хэрэгтэй. Спортын хувцасны тухайд гэвэл биед чинь эвтэйхэн сууж, материал нь чийгийг гадагшуулдаг байх хэрэгтэй.
ҮР ДҮНДЭЭ ХЯНАЛТ ТАВИАРАЙ
Дасгалаар хичээллэдэг хүмүүс бусад хүмүүсийг бодвол зөөврийн тоног төхөөрөмжийг их сонирхож, худалдаж авдаг. Өнөөдөр маш олон төрлийн тоног төхөөрөмж болон гар утасны програмуудаас сонголтоо хийх боломжтой болсон байна. Бид бол дасгалд зарцуулсан цаг хугацаа, хурд, орон зай ба маршрутыг хэмжих газар болон програмыг сонгож байна.
ЭРЧ ХҮЧ ЧИНЬ ДҮҮРЭН ҮҮ?
Хийж буй дасгалаасаа таашаал авахын тулд чиний эрч хүчийн түвшин хэр байгааг мэдэрч, шалгаж байх хэрэгтэй. Эрчимтэй дасгал хийхээс цагийн өмнө шингэн алдалтаас сэргийлэхийн тулд хагас литр ус ууж заншаарай. Мөн энэ нь өөрийн биеээ нүүр усаар удаан «цэнэглэх» боломж юм. Хэрэв чамд дасгал хийхээс өмнө гэнэт өлсөх мэдрэмж төрвөл өөрийн дуртай самар эсвэл бага зэрэг усан үзэм идээрэй – жимс жимсгэнэд агуулагддаг хурдан нүүрс ус нь чамд маш богино хугацаанд эрч хүчээ сэлбэхэд тус болно.
ХЭНД НЭМЭЛТ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Тэнцвэртэй хооллолт – эрүүл мэнд ба сайхан биеэтэй болох түлхүүр, гэвч энгийн хоол идсэнээр чи фитнес зорилгодоо хүрэхэд тус болох чухал аминдэм ба эрдэс бодис хангалттай авч чадахгүй. Дасгалаар их хичээллэдэг хүмүүс дараах аминдэмүүдийг нэмэлтээр зайлшгүй хэрэглэж занших хэрэгтэй: нүүр усыг задлах зориулалттай В аминдэм , С аминдэм нь бодисын солилцоо ба дархлааны солилцоог сайжруулна, D аминдэм нь ясанд сайнаар нөлөөлнө.
НӨХӨН СЭРГЭЭЛТ ЧУХАЛ
Эрчимтэй дасгал хийсний дараагаар таны биед нөхөн сэргээгч зайлшгүй хэрэгтэй, тиймээс үүнд хангалттай хугацаа өгөөрэй. Астаксантин эсийн түвшинд таны булчинг хамгаалж тэсвэр хатуужлыг нэмэгдүүлдэг. Хэрэв фитнес төвд очиж хичээллэсний дараагаар булчингийн өвдөлт мэдрэгдвэл цагаан гаа чанаад үүн дээрээ бага зэрэг куркум нэмээд угаарай – энэ нь үр дүнтэй байгалийн гаралтай үрэвслийн эсрэг арга юм.