Гоо үзэсгэлэнгийн нойр: унтахад хялбар байдаг уу?

Унтахын тулд цагаан хонь тоолдог уу? Тайвширч чадахгүй байна уу? Илүү үр дүнтэй арга бидэнд байна! оройны арьс арчилгаагаа ердөө л 5 хялбар алхамд өөрчлөөд өглөө нь сэргэг сэрээрэй.

1. БЭЛТГЭЛ
Чи орондоо ороод юу хийдэг вэ? Амардаг, ажилладаг, кино үздэг эсвэл бүр орой хоолоо иддэг үү? Хэрвээ тийм бол ач тустай зуршлаас эхлээрэй: унтлагын өрөөнд зөвхөн унтана! Гэртээ тайвшралт мэдрүүлэх орчин бүрдүүлээрэй. Тухлаг болгохын тулд чанартай орны матрас болон биед таатай даавуу сонгож гэрэл нэвтрүүлдэггүй зузаан хөшиг өлгөөрэй. Мөн зурагт зэрэг илүү зүйлсээс ангижраарай.

2. ӨДРИЙН ТУРШИД
Дуртай спортоороо хичээллэрэй, гэхдээ орой л биш шүү! Учир нь оройн цагаар чи өдрийн туршид хуримтлуулсан стрессээсээ ангижирах хэрэгтэй. Өдрийн унтлагаас татгалзаарай: 15-20 минутын нойр хүртэл шөнө нойрсоход асуудал үүсгэдэг. Унтахаас 8 цагийн өмнө кофөин уух хэрэггүй, мөн кофеин зөвхөн кофенд бус шоколаданд ч бас байдгийг санах хэрэгтэй.

3. УНТАХААС 3-4 ЦАГИЙН ӨМНӨ
Хөнгөн орой зоог идээрэй, огт идэхгүй байж болохгүй, учир нь шөнө гэдэс өлсөж сэрэх болно! Уураг ба удаан шингэцтэй нүүрс ус сонговол удаан хугацаанд цатгалан мэдрэмжтэй байна, харин амттаны хувьд (жимс ч бас) унтахаас өмнө идэх хэрэггүй, энэ нь галбирт ч бас таагүй нөөлөөтэй. Чихэр нь цусан дахь глюкозыг огцом өсгөж бууруулдаг тул унтахад хүндрэлтэй байхаас гадна нойрны чанар муудна.

4. УНТАХААС 2 ЦАГИЙН ӨМНӨ
Бүх цахилгаан хэрэгслүүдийг унтраагаара: дэлгэц цэнхэр туяа ялгаруулдаг ба энэ гэрэл нойрны дааварт сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн, шинэ мэдээлэл тархийг ажиллулж яг л ажлын цагаар байдаг шиг сэргээдэг. Кино үзэхийн оронд ном уншаарай эсвэл бясалгал хийгээрэй, мөн дулаан ваннд ороорой, арьсаа чийгшүүлэхийн тулд лаванда цэцгийн үнэртэй тайвшруулагч тос хэрэглээрэй.

5. УНТАХААС ӨМНӨ
Бие болон дэрний уут руугаа бие махбод болон сэтгэлийг тайвшруулах нөлөөтэй лаванда цэцгийн эфирийн тостой тусгай шүршигч хэрэглээрэй. Унтахад зориулсан маскийг зүүгээрэй, тэрээр гэрлийг халхалж хав харанхуй болгоно. Чимээнд унтаж чадахгүй бол чихний бөглөө хэрэглээрэй. Нүдээ аниад биеэ хэрхэн тайвширч байгааг мэдрээрэй. Өглөө болтол нэг ч сэрэхгүй унтах нь гарцаагүй!

Зурвас: Зураг: Oriflame