Бид залуу байхад холбоос эд буюу фибробласт арьсыг толигор бөгөөд уян хатан байлгахад шаардлагатай хангалттай хэмжээний коллаген болон эластин боловсруулдаг. Гэвч нас ахих тусам эсүүдэд өөрчлөлт гардаг, мөн нарны хэт ягаан туяа гэх мэт хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс фибробластын ажиллагаа удааширч тоо хэмжээ нь буурдаг ба үүний үр дүнд коллаген ба эластины нийлэгжилт удааширдаг. Энэ бүхний үр дүнд арьс уян хатан чанараа алдаж унжиж эхэлдэг.
ЭНЭ БАЙДЛЫГ ЗАСАЖ БОЛОХ УУ?
Ретинол
Ретинол буюу А аминдэм нь арьсыг чангаруулах гэх мэт хөгшрөлтийн эсрэг үйлчилдэг олон тооны шинж чанар агуулдаг. Ретинол нь эсийн бүрхэвчийн бүтцийн нэгэн чухал орц ба бие махбод болон арьсыг антиоксиданттай хамгаалалтаар хангаж, арьсыг залуу харагдуулдаг. Гэвч Мавон эмчийн онцолж байгаагаар ретинол нь зарим хүмүүст арьс улайх, цочрох гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Эрчимт арчилгаа
Гоо сайхны мэс засалд оролгүй мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийг хүсэж буй хүмүүсийн дунд гоо сайхны эрчимт арчилгаа өргөнөөр хэрэглэгддэг. Эрчимт арчилгааны олон төрөл байдаг, жишээ нь термаж. Термаж арчилгаа бол тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар арьсны илүү гүн давхаргад бага давтамжтай радио долгион нэвтрүүлж, коллагены боловсруулалтыг идэвхжүүлэх юм. Эдгээр аргачлал нь өвдөлт мэдрүүлэх магадлалтай тул Мавон эмч тэднийг зөвлөдөггүй. «Термаж арчилгааны үед коллаген хэт халдаг тул би энэ аргачлал арьсанд урт хугацааны эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэж байна» гэж тэр хэлжээ.
AspartoLiftAspartoLift нь үр тариа, үр ба самарт агуулагддаг аспарагины хүчлийн үүсмэл юм. Клиник судалгааны дүнгээс харвал AspartoLift нь фибробластын уян хатан чанарыг сайжруулж тэднийг залуужуулдаг ба коллагены боловсруулалтыг идэвхжүүлдэг. «Лабораторийн сорилоос харвал AspartoLift технологи нь хөгшрөлтийн эсрэг хүчирхэг үр нөлөөтэй ба фибробластуудад 20 жилийн өмнөх шинж чанарыг нь эргүүлэн өгдөг» гэж Мавон эмч хэлжээ. AspartoLift нь ретинолтой харьцуулбал ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй ба дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд түүнийг иж бүрэн арьс арчилгааны нэгэн хэсэг болгож хэрэглэхийг бид зөвлөдөг.
Иллэг
Иллэг агуулсан СПА-арчилгаа нь арьсны уян хатан чанарыг сэргээх гэх мэт олон тооны үр нөлөөтэй. Иллэгэд ерөнхийдөө нүүрний маск ба эрүүний дагуу хийх тойрог хөдөлгөөний массаж ордог. Мавон эмчийн үзэж байгаагаар энэхүү арчилгааг та гоо сайхны салонд очилгүй гэртээ хийх боломжтой. «Нүүрний булчингуудыг чангалах ба суллах дасгалууд фибробластыг идэвхжүүлж арьсыг уян хатан байдлаа алдахаас сэргийлнэ. Энэхүү аргачлал нь арьсны уян хатан байдлыг хадгалахад ач тустай. Өдөрт ердөө хэдхэн минут дасгал хийгээд иж бүрэн арчилгааг хийгээрэй – залуу арьсны гол нууц бол энэ л хоёр зүйл юм!»