Асуудал: шингэний дутагдал ба хэт мэдрэг байдал
Хэдэн сар үргэлжлэх халаалтын улиралд байр байгууламж дах хуурай агаар таны арьсан дах чийгийг юу ч үгүй сорсон байх. Бүр хуурай арьстай хүмүүст ч арьсны асуудал үүсэж, тослог гялгар ялгарсан болов уу: арьсны төрөлхийн хамгаалалгч бүрхүүл туслгарсан асуудалтай ийнхүү тэмцэж байгаа бөгөөд бид түүнд туслах хэрэгтэй. Бидний авах арга хэмжээ дотроосоо болон гаднаасаа байх болно.
Долоо хоногт 1-2 удаа чийгшүүлэгч маскийг тавьж, харин үрэвсэлтэй хэсгүүд дээр цайны модны тосноос цэгэн түрхэлтээр түрхээрэй. Шавар бүтэцтэй болон салицилын хүчилтэй бүтээгдэхүүн бүү сонгоорой – гэмтсэн арьсыг илүү цочроох эрсдэлтэй. Арьсыг 15 өдрийн дотор илүү чийгшилтэй болгодог «Аква Глоу» бэлдмэлийг ууж эхлээрэй, мөн эслэг эдээс өдөрт авах ёстой хэмжээгээр хэрэглэснээр таны бие организмд чийгийг илүү удаан хадгална.
Асуудал: гундсан өнгөтэй царай
Хаврын анхны нар гарахад, түүний тод гэрэлд бид анзаарч эхэлдэг: нүүрний арьсны нүх сүв томорч, тоорын өнгөтэй байсан арьс сааралтаж, бүр үрчлээ хүртэл илүү мэдэгдэм болсон мэт. Нарны гэрэл ба аминдэмийн дутагдал, стресс, хооллолт болон өдөр тутмын дэглэмийн өөрчлөлт зэрэг нь арьсыг гундахад хүргэдэг байна. одоо түүнийг эрч хүчээр цэнэглэх цаг иржээ!
Арьсаа сэргээхийн тулд арчилгаагаа өөрчлөөд үзээрэй. Төгс хувилбар бол таны сонгох бүтээгдэхүүнүүд бүгд нэг цувралынх байх ёстой. Бид танд чангаанз ба жүржийн шүүсний органик хандуудтай Love Nature шинэ цуврал бүтээгдэхүүнийг санал болгож байна. Нүүр угаагч нь нүх сүвийг агшаах үйлчилгээтэй ба силикон, парабен ба спирт агуулаагүй байгальд задардаг найрлагатай. Тоник нь нүүрээ угаасны дараа арьсыг тэнцвэржүүлнэ, харин түүний савлагааны 40% нь дахин боловсруулсан хуванцараар хийсэн. Нүүрний тэнцвэржүүлэгч гел арьсыг чийгшүүлнэ, гэрэлтсэн өнгийг сэргээнэ. Ердөө гурван алхам – таны арьсыг жинхэнэ утгаар шинэчлэх болно!
Асуудал: Гуужуулалт
Арьсны өөрөө өөрийгөө шинэчлэх төрөлхийн процесс нь өвөл цагт удааширдаг: эрс тэс уур амьсгалаас хамгаалахын тулд эвэрлэг давхарга зузаардаг тул, арьсны гадаргуу дээр үхэжсэн эсүүд ихсэж болзошгүй. Үр дүнд нь арьсны гадаргуу жигд бус, дурын суурь энгэсэг тавьсан ч нүдэнд харагдахуйц мэдэгдэм болдог.
Шийдэл нь – арьсаа дахин шинэчлэхийн тулд долоо хоногт 1-2 удаа гуужуулагч хэрэглэж, дараа нь тэжээллэг тос түрхэх хэрэгтэй. Таатай бонус болгож, нарны туяанаас үүдэлтэй хөгшрөлтөөс сэргийлэн SPF 50-тай тосыг нэмэлт хамгаалалт болгон хэрэглээрэй.