Хуурай арьсны арчилгаа

Хуурай ба цочрох хандлагатай арьстай байх хүндрэлтэй байдаг ч одоо чи санаа зовох хэрэггүй боллоо! Бид чамд асуудлаа шийдэж амьдралаасаа болон гоёмсог арьснаасаа таашаал мэдрэхийн тулд юу хийх хэрэгтэйг дараах хэсэгт тайлбарлах болно.

Хэт халуун усанд орохоос зайлсхий
Бүх хүмүүс халуун шүршүүрт орох дуртай гэвч халуун ус хуурай арьсны жинхэнэ дайсан юм. Арьс байгалиасаа чийгээ хадгалах ба толигор байхад нь дэмжлэг үзүүлэгч тослог бүрхүүлтэй байдаг ба түүнийг халуун ус үгүй хийдэг. Тиймээс усны хэмээс эхлээд усанд орох хугацаандаа хүртэл хэр хэмжээтэй байх хэрэгтэйг бүү мартаарай. 

Арчилгааны бүтээгдэхүүнээ зөв сонго
Хуурай арьсанд зориулсан маш олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Хамгийн гол нь чи л сонголтоо зөв хийх хэрэгтэй! Глицерин гэх мэт байгалийн гаралтай орц болон вазелинд суурилсан зөөлөн цэвэрлэгч бүтээгдэхүүн болон лосьонд анхаарлааа хандуулаарай. Усан суурьтай лосьон нь хуурай арьсанд ямар ч үр нөлөө үзүүлдэггүй. 

Редакцаас: арьсны хуурайшсан хэсгүүдийг арчлахад чамд «Ялдам арчилгаа» тусгай зөөлрүүлэгч гайхалтай тохирно. Тэр хуурайшсан мэдрэмжийг арилгаж арьсыг чийгшүүлэгч вазелин агуулдаг. 

Эрүүл хоол ид
Арьсыг гаднаас нь чийгшүүлж болдогтой адил дотроос нь ч мөн чийгшүүлж болдог. Чиний бие махбодод зайлшгүй хэрэгтэй Омега-3 поли ханаагүй тосны хүчлүүд нь арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг нь нөхөн сэргээж дотроос нь арчлахад тусална. 

Шөнийн арчилгаагаа бүү март
Юу ч тус болохгүй байгаа үед цорын ганц найдвар байдаг – шөнийн арчилгаа. Арчилгааг дулаан ваннаас эхлүүлээрэй. Хурууны өндгийн арьс үрчийж хар чавга адил болтол усанд хэвтээрэй. Уснаас гарахдаа зөөлөн алчууранд биеийнхээ усыг шингээгээрэй. Биеийн шингэн тосыг их хэмжээгээр түрхээрэй (ийм үедээ шинэ орны даавуу болон унтлагын хувцас хэрэглэхгүй байвал дээр болов уу). Харин өглөө нь чиний арьс тэс ондоо харагдаж мэдрэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаарай!




Зурвас: Зураг: Getty Images