Хуурай арьс VS чийгээ алдсан арьс
Заавар зөвлөгөөнд шилжихээс өмнө энэ хоёрын ялгааг ойлгож авцгаая. Хуурай арьс нь себум буюу тос ялгарлын алдагдлаас үүдэлтэй байдаг бол, чийгшлийн алдагдал нь гадны болон дотоод чийгшил хангалтгүй байгаагаас улбаалан ямар ч төрлийн арьсанд тулгарч болдог асуудал юм. Жишээлбэл, тослог төрлийн арьс ийм асуудалтай тулгарч болно. Уг тохиолдолд түүнийг хоёр дахин илүү чийгээр хангах ёстой.
Эрүүл арьстай байхын тулд тос ба усны тэнцвэрийг зохистой хэмжээнд хадгалах шаардлагатай. Түүнчлэн, өдөр тутмын дэглэм, зөв хооллолтын талаар ч бас бүү мартаарай - сайн арчилгаа нь эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг хасдаггүйг санаарай.
Цэвэрлэгээг хэтрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй
Тийм ээ, тусгаарлалт, хорио цээрийн дэглэмийн үед бид өдрийн явцад илүү олон удаа шүршүүрт орж эхэлсэн - энэ тайвшруулах арга нь үнэхээр хамгийн үр дүнтэй арга боловч харамсалтай нь хамгийн ашиг тустай нь биш юм. Уур болон халуун ус нь арьсны байгалийн хамгаалагч давхаргыг үгүй хийдэгт бүх учир байгаа юм.
Шүршүүр эсвэл ваннд орохдоо аль болох бүлээн устай орж, харин орох хугацааг багасгахыг хичээгээрэй – арьс судлалын эмч нар 10 минутаас хэтрэхгүй байхыг зөвлөдөг.
Орц найрлагыг уншаарай
Угаалгын орц найрлага ба анхилуун үнэр агуулсан бүтээгдэхүүнүүд нь хуурайшилтыг ихэсгэдэг тул арьсны байгалийн тос ба чийгийг хадгалах нөлөөтэй зөөлөн цэвэрлэгч эсвэл сүүн бүтэцтэй бүтээгдэхүүн —түлхүү хэрэглээрэй. Спирт агуулаагүй угаалгын бүтээгдэхүүнийг үргэлж сонгож, чийгшүүлэгч тосыг чийгтэй арьсанд шууд түрхэж байгаарай. Ингэснээр бүтээгдэхүүн нь арьсны эпидермис давхаргад илүү сайн шингэдэг.
Чийгшүүлэгч бүтээгдэхүүний найрлага дах орцуудын чанар нь мөн адил арьсанд нөлөөлдөг. Тиймээс ши тос, эрдэс бодис, глицерин, гиалуроны хүчил эсвэл керамид агуулсан тос нь чийгийг хамгийн сайн хадгалж, хуурайшилтыг бууруулдаг.
Хэрэв таны арьс тослогжих хандлагатай бол холимог арьсанд зориулан бүтээсэн хөнгөн бүтэцтэй тос, хэрэглэх нь хамгийн сайн арга бөгөөд энэ нь зөвхөн чийгшүүлэхээс гадна себум ялгаралтыг хянах болно.
Поверх ежедневного ухода наноси средства с SPF для защиты кожи, особенно в жаркое время года.
Агаарыг чийгшүүлээрэй!
Цар тахлын үеэр бид ихэнх цагаа дөрвөн ханан дунд өнгөрөөсөн бөгөөд одоо олон оронд хязгаарлалт хүчин төгөлдөр хэвээр байгаа энэ үед агаар чийгшүүлэгч худалдаж авах нь зүйтэй болов уу. Байгууламж доторх агаар хуурай үед энэ нь шууд утгаараа арьсны чийгийг татаж, түүний байгалийн хамгаалагч бүрхүүлийг алдагдуулдаг.
Агаарыг тэнцвэржүүлэх өөр нэг арга бол тасалгааны ургамал юм. Хөрсийг нь сайтар усалж, навчсыг нь илүү олон удаа шүршихээ бүү мартаарай: тэд зөвхөн хүчилтөрөгч төдийгүй бидний арьсанд шаардлагатай чийгийг ялгаруулдаг.
Хувцаслалтдаа анхаараарай
Намар, өвлийн улиралд нүх сүв агших, таталдах мэдрэмжээс зайлсхийхийн тулд арьсаа хүйтэн агаар, температурын хэт өөрчлөлтөөс хамгаалаарай. Зуны улиралд зөвхөн SPF-ийн тухай төдийгүй малгайны талаар бүү мартаарай - нүүрний эмзэг арьсаа давхар хамгаалах нь илүүдэхгүй. Биеийн арьсыг арчилж, цэвэр даавуун материалтай хувцсыг сонгож өмсөөрэй. Ийм хувцас нь илүү их агаар нэвтрүүлж, биед тааламжтай байдаг. Хөвөн даавуу, хулсан, торгон даавуу, түүнчлэн зөөлөн ноосон (альпак, ноолуур, меринос) материалаар хийсэн хувцаслалтанд давуу эрх олгоорой.
Өөрийнхөө хоолны дэглэмийг эргэцүүлэн бодоорой
Ийм энгийн бөгөөд түгээмэл мэт асуулт боловч, энэ нь арьсны төлөв байдалд маш чухал нөлөөтэй юм: та хангалттай ус уудаг уу? Өдөрт уувал зохих усны хэмжээ нь найман аяга, хэрэв та идэвх хөдөлгөөнтэй байвал үүнээс ч илүү их хэмжээтэй байна. Илүү их шингэн алдах тусам түүнийг илүү эрчимтэй нөхөх хэрэгтэй байдаг.
Арьсны эрүүл мэнд ба бидний идэж буй зүйл хоёрын хоорондох уялдаа холбоог анхаарч үзээд хоолны дэглэмээ нэг эргэцүүлээрэй. Их хэмжээний жимс, хүнсний ногоо хэрэглэж биеийг дотроос нь "чийгшүүлэх" боломжтой. Нэмж дурдахад арьсны байгалийн хамгаалагч давхаргыг бэхжүүлэхийн тулд зайлшгүй шаардлагатай тосон хүчлүүдийг өдөр тутмын хэрэглээндээ нэмэх нь зүйтэй юм. Омега-3 ба 6-ийн эх үүсвэрийг (загасны тос, самар эсвэл идэвхитэй нэмэлт тэжээл) цэсдээ оруулах талаар бодож үзээрэй.
Арьсны чийгшлийн алдагдалтай тэмцэж, чийгийг нөхөх үйлчилгээтэй Optimals цувралын шинэчлэгдсэн хувилбарыг, туршаад үзээрэй.