Нойр судлалын шинжлэх ухаан

Эмэгтэйчүүдэд нойргүйдэх асуудал эрчүүдтэй харьцуулбал 9 дахин илүү байдгийг та мэдэх үү? Бид ажилдаа, нийгэмшихэд ба гэр бүлдээ цаг зав гаргадаг хирнээ унтахад хангалттай цаг зарцуулдаггүй байна.

Бид бүгдийн мэдэж байгаачлан бие махбод ба оюун ухааныг эрүүл байлгах үндсэн нөхцөл бол унтаж амрах юм. Бидний бие махбод, ялангуяа арьс унтах зуур шинэчлэгдэж нөхөн сэргэдэг онцлогтой. Хэрвээ та өдөрт наймаас доош цаг унтдаг бол өөрчлөгдөх цаг иржээ. Хэрхэн Нойрсож буй Гүнж болох тухай доорх хэсгээс олж мэдээрэй!

ӨДӨР БҮР ТОГТМОЛ ЦАГТ УНТАХ!
Судалгаанаас харвал тогтсон цагт унтаж, тогтсон цагт сэрдэг хүмүүс илүү сайн унтдаг байна. Өглөө их унтах эсвэл шөнө оройтож унтах нь бие махбодын 24 цагийн мөчлөгийг алдагдуулдаг, тиймээс амралтын өдрүүдэд хүртэл тогтсон цагтаа унтаж, сэрэхийг хичээж байгаарай.

КОФЕИНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАХ!
Ганцхан аяга кофег шингээж гадагшлуулахын тулд биед дөрвөн цаг шаардагддаг. Тиймээс хэрвээ та өдрийн цагаар хэдэн аяга кофе уудаг бол, бие тань орой болсон ч кофеиныг гадагшлуулсаар байна гэсэн үг. Үдийн хоолны дараа ургамлын цай эсвэл кофеин агуулаагүй уух зүйлс ууж заншаарай.

БИЕИЙН ТАМИРААР ХИЧЭЭЛЛЭХ!
Кардио буюу зүрхний цохилтыг түргэсгэгч дасгал танд эрч хүчийг өгнө. Энэ төрлийн дасгалыг хийхэд биед эндорфин ба адреналин дааврууд ялгардаг. Хэдийгээр өдрийн цагаар дасгал хийх биед махбодод зайлшгүй шаардлагатай ч шөнийн цагаар хийх нь маш буруу юм. 

"Дасгалыг унтахаас өмнө хамгийн багадаа 3 цагийн өмнө хийх хэрэгтэй эсвэл унтахаасаа өмнө йог хийгээрэй. "

УНТАХААС ӨМНӨ УСАНД ОРОХ!
Халуун усанд ороход биеийн хэм нэмэгдэж уснаас гарахад эрчимтэйгээр буурдаг. Биеийн хэм огцом буурахад бие алжаасан мэт мэдрэмж төрж улмаар тархинд амрах цаг болсон дохио очдог. Унтахаасаа өмнө усанд орсноор та шөнийн турш гүнж мэт нойрсох болно.

ТЕХНИК ТЕХНОЛОГИОС ТАТГАЛЗААРАЙ!
Унтлагын өрөө сэрүүн, чимээгүй, бүрэнхий ба хамгийн гол нь техник хэрэгсэлгүй байх ёстой. Ухаалаг утас, зөөврийн компьютер ба зурагт унтах зуршлыг алдагдуулдаг тул тэднийг унтлагын өрөөндөө байлгах хэрэггүй.

ЛАВАНДА ЦЭЦГИЙН ТАЙВШРУУЛАГЧ ҮНЭР
Лаванда цэцгийн анхилам үнэр бол байгалийн гаралтай тайвшруулж, нойрсуулагч юм. Дэрэндээ лаванда цэцгийн тосноос хэдэн дуслыг дусаагаарай – үнэр нь таныг тайвшруулж, бие махбодод амрах цаг болсон дохиог өгөх болно.

"Унтаж амрах нь хамгийн шилдэг гоо сайхны арчилгаа боловч арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээр ч мөн илүү төгс болгох боломжтой."

ГОО САЙХНЫ ЗАНШИЛТАЙ БОЛООРОЙ
Хэдийгээр унтаж амрах нь гоо үзэсгэлэнгийн байгалийн гаралтай эмчилгээ боловч арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд ч мөн зайлшгүй хэрэгтэй юм. Унтах зуур арьс нөхөн сэргээгдэж, тэнцвэрт байдлаа шинэчилдэг тул түүнийг шөнийн цагаар тэжээлээр хангах хамгийн тохиромжтой юм. Яагаад унтах бэлтгэлээ нүүрэндээ бэлдмэл ба шөнийн тос түрхэхээс эхлүүлж болохгүй гэж? Энэхүү зуршил нь зөвхөн арьсанд тань сайн байгаад зогсохгүй, оюун ухааныг тань унтахад бэлдэх болно.


Зурвас: Зураг: SHUTTERSTOCK