Яаж илүү аз жаргалтай болох вэ?

Амьдрал нь сайхан байгаа хүмүүс хүртэл аз жаргалаа нэмэгдүүлэхээс татгалзахгүй байх. Бид чамд амьдралынхаа чанарыг яг одоо сайжруулах энгийн 10 аргыг дараах хэсэг танилцууллаа!

1.  СПОРТООР ХИЧЭЭЛЛЭ
Спортоор хичээллэх үед бие эндорфин даавар боловсруулдаг. Энэ бол өвдөлтийг намдааж баярлах мэдрэмж төрүүлэгч химийн нэгдлүүд юм. Мөн дасгал хөдөлгөөн хийх үед стрессийн даавар кортизолын түвшин буурч чамд илүү тайван, аз жаргалтай мэдрэмж төрнө. 

2. ХАНГАЛТТАЙ УНТ
Сөрөг ба эерэг мэдрэмж тархины өөр өөр хэсгүүдээс үүдэлтэй болохыг чи мэдэх үү? Судалгаанаас харвал нойр дутуу байх нь оюун ухааныг зөвхөн сөрөг зүйл дээр төвлөрөхөд хүргэдэг. Тиймээс чи хэр сайн унтана тэр зэргээр баяр хөөртэй сайхан мэдрэмжтэй  өөдрөг сэтгэлтэй байна. 
 
3. ХҮМҮҮСТЭЙ ХАРИЛЦ
Хүн бол нийгмийн амьтан. Хамгийн бүрэг хүмүүс хүртэл найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ харилцахаас таашаал авдаг. Статистик мэдээлэл ч мөн нийтэч хүмүүсийг илүү эрүүл, илүү урт удаан насалдаг гэж харуулдаг. Тиймээс чи яагаад яг одоо удаан уулзаагүй найз руугаа залгаж болохгүй гэж?

4. НАРНЫ ИЛЧИЙГ МЭДЭР
Нартай өдрүүдэд бие махбодын аз жаргалын даавар буюу серотонин дааврын ялгаруулалт нэмэгддэг. Чи цэвэр агаарт 20 минут гарахад л хангалттай!

5. БАЙГАЛЬД ОЙР БАЙ 
Байгальтай харьцах – ойд зугаалах аль эсвэл зуслан дээрээ гадаа суух – аль нь ч байсан чиний сэтгэлийг сэргээх нь гарцаагүй. Амьдралын эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд ногоон навч ширтэх ёстой гэж эрдэмтэд зүгээр нэг хэлээгүй байх. 

6. ХҮМҮҮСТ ТУСЛА 
Авснаас өгсөн нь дээр гэж хүмүүс ярьдаг. Энэ үгэнд үнэний хувь бий. Ажиглалтаас харвал бусад хүмүүс цаг зав гаргадаг, бусадтай ямар нэгэн зүйл хуваалцдаг хүмүүс илүү аз жаргалтай байдаг байна. 

7. ЭД ЗҮЙЛТЭЙ БИШ СЭТГЭГДЭЛТЭЙ БОЛ
Шинэ туршлага эсвэл шинэ сэтгэгдэлтэй болоход мөнгө зарцуулах нь ямар нэг эд зүйлс авснаас илүү их аз жаргал мэдрүүлдэг болох нь батлагджээ. Тиймээс шинэ өндөр өсгийт авсан эсвэл найзтайгаа зоогийн газар хоол идсэн хоёр эмэгтэйн нь зоог идсэн нь илүү аз жаргалтай болдог байна.  

8. ИНЭЭМСЭГЛЭ
Сайхан зүйл бодох эсвэл сайхан дурсамжаа санаж инээмсэглэх – энэ бол сэтгэлээ өөдрөг болгох найдвартай арга. Чамд инээмсэглэх хүсэл төрөхгүй байсан ч энэ арга үргэлж сэтгэл сэргээдэг нь батлагдсан. 

9. БЯСАЛГАЛ ХИЙ
Тогтмол бясалгал хийснээр стрессийг бууруулах ба аз жаргалтай мэдрэмжээ нэмэгдүүлэх боломжтой. Бясалгал хийж эхлэхийн тулд ухаалаг гар утсандаа холбогдох туслах хэрэгслийг буулгах эсвэл бясалгалын хичээлд бүртгүүлэхэд л хангалттай. 

10. ТАЛАРХ 
Орой унтахаасаа өмнө талархаж буй гурван зүйлээ бичээрэй. Эдгээр зүйл нь чухал үйл явдал ч байж болно, ердийн жижиг зүйл ч байж болно. Бас нэгэн өөр арга бол найз залуутайгаа, хань ижилтэйгээ талархлаа хуваалцаарай – энэ бол унтахаасаа өмнө тухайн өдөр болсон зүйлээ санаж сэтгэлээ сэргээх гайхалтай арга юм.




Зурвас: Зураг: Getty Images