Стресс арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хурал уулзалт, шалгалт, болзоо. Ердийн үед та арьсны ямар ч асуудалгүй байлаа ч яг чухал үйл явдлын өмнө ямар нэг асуудал үүсдэг байж болно. Яагаад ингэдэг тухай, мөн ийм үед асуудлыг яаж шийдвэрлэх тухай ярилцъя.

Арьс үрэвсэх, өнгөө алдах, үрчлээтэх зэрэг нь голцуу стресс бухимдлаас шалтгаалдаг. Шингэн энгэсэг, өө дарагч хэрэглэж, ус их ууж, буруу хооллолтоос хагацсан ч энэ байдал дээрдэхгүй.

СТРЕСС АРЬСАНД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Хамгийн гол буруутан бол кортизол даавар юм. Стресс бухимдалд ороход бидний бие махбод өөрийгөө аюулд өртсөн дохио авдаг ба хариу үйлдэлд кортизол гэх дааврыг ялгаруулдаг. Эхэндээ энэ нь тийм ч сүртэй зүйл биш мэт санагдах боловч аажимдаа кортизолын нөлөөнд тослогийн булчирхайн ажиллагааг идэвхжүүлдэг ба ингэснээр себум буюу арьсны тослог ихээр ялгардаг. Энэ нь таны арьсан дээр, хурал эсвэл болзоо гэх мэт чухал үеийн өмнө гэнэтхэн батга үүсэх хамгийн том шалтгаан болдог. Урт хугацааны стресс бухимдал нь арьсны тослог ялгарлыг ихэсгэхийн зэрэгцээ арьсны нөхөөн сэргээх, коллаген болон эластин ялгаруулах чадварыг бууруулж, хиймэл болон гүн үрчлээ үүсэхэд ч нөлөөлдөг. Үүнээс гадна, стресс бухимдал таны арьсны өөрийгөө хамгаалах чадварт сөргөөр нөлөөлж, хүрээлэн буй орчны бохирдол зэрэгт илүү мэдрэг болгодог.

ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
Азаар, нөхцөл байдлыг өөрчлөх арга бий. Нэгт, стресс бухимдлын шалтгаанаа тодорхойлох. Хоёрт, энэ асуудлаа яаж шийдэх тухай бодох. Бясалгал, иог, амьсгалын дасгалаас гадна өөр аргууд байдаг. Лаа асаагаад, нүүрэндээ маск түрхээд, халуун ваннд хэвтээрэй. Өөртөө цаг зав гаргаж алжаалаа тайлж сураарай.

 

Зурвас: Зураг: Oriflame, Adobe Stock