Үнэртнүүд сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өөртөө итгэлтэй болох, тайвшрах эсвэл эсрэгээр нь эрч хүчээ нэмэгдүүлэх шилдэг арга бол зөв үнэртнээ олох юм. Бидэнд хэд хэдэн сонголт байна.

УЙТГАР ГУНИГ МИНЬ БАЯРТАЙ!
Ванил эсвэл сарнайн аялгууд хүн бүрд таалагддаг. Ийм таатай үнэртнүүд сэтгэл сэргээж, тайвшруулах нөлөө үзүүлдэг. Судалгаагаар тэр байтугай худалдан авалт хийх хүсэл сонирхлыг хүртэл өдөөдөг байна. Яагаад үгүй гэж? Дэлгүүр хэсэх чинь таашаал биз дээ?

АНХААРЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД
Хар чинжүү эсвэл нимбэг зэрэг орцууд нь ажиллах чадвар, сэтгэх чадвар ба бүтээмжийг нэмэгдүүлдэг. Сэтгэн бодох чадвараа алдаад байна уу? Хар эсвэл улаан чинжүүний хэмнэлтэй цитруст үнэр сонгоод ажлаа гэрлийн хурдаар хийгээрэй!

ТАЙВШРАХАД 
Баялаг үнэртнүүд таатай мэдрэмж төрүүлж тайвшрахад тусалдаг. Жишээ нь, сэлүүхэн орон зайд байгаа мэт уур амьсгал бүрдүүлэхийн тулд зуун наст, жүрж эсвэл өргөст хэмхтэй сэргэг бөгөөд цитруст аялгуутай үнэртнүүд сонгоорой. Харин моддын, дорнын ба ааглаг зохиомжууд эсрэг нөлөө үзүүлж сэргээнэ. 

ДОТНО МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЭХЭД
Пробудить чувственность и усилить привлекательность смогут ароматы-афродизиаки. Иланг-иланг, сандал, жасмин, имбирь и бергамот – ищи композиции с такими нотами и наслаждайся эффектом.

Дур булаам чанараа нэмэгдүүлэхэд афродизиак үнэртнүүд тусална.  Иланг-илангзандан модмэлрэгцагаан гаа болон бергамот – эдгээр аялгуудыг агуулсан зохиомж сонгоод үр дүнг нь бие дээрээ мэдэрч таашаал аваарай.

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ
Үнэртний салбар цахирмаа ба зандан модны аялгуудыг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэсээр ирсэн билээ. Жишээ нь, Possess the Secret хос шинэ үнэртнүүд. Үнэртэн зохион бүтээгч нь үнэртний эмэгтэй хувилбарыг бүтээхдээ мөнх залуу насыг бэлэглэгч шидэт алимын бурхан Идуны тухай домгоос урам авсан билээ. Энэхүү жимс нь бусад бурхдад хүч чадал бэлэглэж ялалтдаа итгэх итгэлийг төрүүлдэг байжээ. Харин Possess the Man эрэгтэй үнэртнийг бүтээх урмыг цахилгаан ба шуургыг эзэмдэгч Тор бурхнаас авчээ. Possess the Secret шинэ цувралд Тор ба Идун бурхдын нууцууд хадгалагдаж байгаа билээ. Хүчийг нь мэдрээрэй!

Зурвас: Зураг: Getty Images