1. ТАНСАГ ҮНЭРТЭН ГЭЖ ЯМАР ҮНЭРТНИЙГ ХЭЛЭХ ВЭ?
«Онцгой шинж чанартай маш ховор орц – энэ бол тансаг үнэртний үндсэн бүрэлдэхүүн».
2. ТАНЫ ХУВЬД ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ГЭДЭГ НЬ ЯМАР УТГА АГУУЛДАГ ВЭ?
«Энэ бол хосгүй гэсэн үг. Би дахин давтагдахгүй үнэртэнд дуртай хүмүүст зориулж тусгай цуврал бүтээхийг хүссэн. Үүнд намайг чиглүүлсэн зүйл бол гоо үзэсгэлэн, төгс зохицол, чанар байсан».
3. TUBREOSE БОЛОН TONKA BEAN ҮНЭРТНҮҮД ЮУГААРАА ОНЦГОЙ ВЭ?
«Би энэ цувралыг чамин, хосгүй чанарын хослол гэж нэрлэмээр байна. Байгаль дэлхий бидэнд хичнээн олон сайхан мэдрэмж төрүүлдэг билээ эдгээр үнэртнүүд ч бас яг түүнтэй адил маш олон талын аялгуудтай. Миний хувьд үнэртнүүдийн найрлага дахь онцгой орцыхноо ид шидийг заавал мэдрүүлэх ёстой гэж боддог. Булцуут цэцэг ч, тонка шош ч үгээр илэрхийлж боломжгүй мэдрэмж бэлэглэдэг».
4. ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭРТЭН БҮТЭЭХ – ЯМАР БАЙДАГ ВЭ?
Орцоо сонгохдоо би чанарт нь анхаарлаа төвлөрүүлдэг. Дараа нь нэг орцыг нөгөөхтэй нь хольж хоорондоо хэрхэн нөлөөлж байгааг хардаг. Нэгнийхээ шинж чанарыг нэмэгдүүлж байна уу, эсвэл нэгнийгээ гүйцээж төгс хослож байна уу? Энэ бүгд маш чухал. Жишээлбэл, Sublime Nature Tuberose үнэрт усны аялгууг би бүтэн жил туршсаны үр дүнд олж чадсан.
5. А ОРЦОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ? БУЛЦУУТ ЦЭЦЭГ БА ТОНКА ШОШИЙГ ЯАГААД СОНГОСОН БЭ?
Булцуут цэцэг бол эртний домогт орцын нэг юм. Энэхүү цэцгийн “шөнийн хатан хаан” гэж нэрлэх нь олонтаа. Яагаад гэвэл цэцэг нь зөвхөн шөнийн цагаар цэцэглэдэг. Магадгүй энэ цэцэг цагаан цэцэгсийн дундаас хамгийн дур булаам, мансууруулам, тансаг үнэртэй байх.
Хэдэн жилийн өмнө би Энэтхэг улс руу аялсан. Одоог болтол цэцгийн талбайгаар хийсэн аялал, энгэсгийн ба ногоон аялгуудын гайхамшигтай хослолыг санаж байна.
5. ҮНЭРТЭН БОЛ ДУРСАМЖ. ЭНЭ ЦУВРАЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙХДАА ТА ЯМАР ОНЦГОЙ МӨЧҮҮДИЙГ ДАХИН БҮТЭЭХИЙГ ХҮССЭН БЭ?
Булцуут цэцгийн байгалийн цэвэр үнэр нь үүрээр үнэртдэг ногоон аялгуудын энгэсгийн мэт сэргэг үнэрийг хамгийн сайн илэрхийлдэг. 5-р сараас 12-р сар хүртэл өдөр бүр сари өмссөн энэтхэг бүсгүйчүүд үнэртний орц болох цагаан цэцгүүдийг түүдэг. Булцуут цэцэг үүрээр цэцэглэхэд ялдамхан дэлбээнүүд дээр нь шинэхэн шүүдэр буудаг – Sublime Nature Tuberose үнэртэнд би яг энэ мөчийг дахин бүтээхийг хүссэн.
Тонка шошийг бороо орсны дараа хураадаг. Шош нь наранд хатсаны дараа гадаргуу дээр нь маш нимгэн цагаан өнгийн бүрхүүл үүсдэг ба түүнийг болор кумарин гэж нэрлэдэг. Энэ бол ааглаг, сэргэг аялгуутай тонка шошийн “зүрх” нь юм. Байгалийн энэхүү гайхамшигт үзэгдлийг би Sublime Nature Tonka Bean үнэртэндээ шингээхийг хичээсэн.
6. ОЛОН ШАГНАЛ ХҮРТСЭН, МӨН МАШ ОЛОН ҮНЭРТЭН БҮТЭЭСЭН МЭРГЭЖИЛТНИЙ ХУВЬД ТА ЭНЭ ХОЁР ҮНЭРТНИЙГ ТОВЧ ТАНИЛЦУУЛБАЛ?
Sublime Nature Tuberose – үүрээр түүсэн цагаан цэцгийн баглаа мэт цэцгийн сэтгэл сэргэм үнэртэй. Аялгууд нь хөнгөн юм шиг санагдаж болох ч энэ бол маш хүчтэй үнэртэн юм.
Sublime Nature Tonka Bean – энэ бол маш олон талтай, нарийн мэдрэмжтэй үнэртэн. Тэрээр бие дээр хоёр дахь арьс мэт сууж өгдөг.