1. ЧИ ӨДӨРЖИН ТАСАЛГААНЫ ОРЧИНД БАЙДАГ БОЛ ЧАМД SPF ХАМГААЛАЛТ ХЭРЭГГҮЙ
Энэ бол буруу ойлголт! Хэрвээ чи цонхны хажууд суудаг бол нарны хамгаалалттай бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгтэй. Нарны хэт ягаан туяа нь шилийг нэвтэрдэг ба арьс эрт хөгшрөх зэрэг асуудал үүсгэж болзошгүй.
2. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН АРЬСНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫГ САЙЖРУУЛДАГ
Энэ бол үнэн! Дасгал хөдөлгөөн цусны эргэлтийг нэмэгдүүлж эрхтнүүдийн хүчилтөрөгч болон тэжээллэг бодисын хангамжийг сайжруулдаг. Ямар ч спорт юуны түрүүнд зүрх судасны системийг дасгалжуулдаг тул тогтмол хичээллэсэн нөхцөлд арьсанд маш их ач тустай юм.
3. ТОСЛОГ ХООЛ ЖИНГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Энэ бол буруу ойлголт! Мэдээж хэт их тостой хоол идвэл жин нэмэгдэх ч, хэт их уураг эсвэл нүүрс ус идэхэд ч бас нэмэгддэг . Зохих хэмжээний тос бие махбодод зайлшгүй хэрэгтэй. Харин самар, загас, авокадо зэрэг бүхэл бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг тос нь (поли ханааагүй ба поли ханасан) удаан хугацаанд цатгалан мэдрэмжтэй байлгах ач тустай.
4. ӨДӨР БҮР 8 АЯГА УС УУХ ХЭРЭГТЭЙ
Энэ бол буруу ойлголт! Хүн бүрийн бие махбодын шингэний хэрэгцээ өөр байдаг тул хэдэн аяга ус ууснаа тоолох хэрэггүй. Мөн бид хоолтойгоо хамт их хэмжээний шингэн авдаг тул зөвхөн цангах мэдрэмж төрсөн үедээ л ус уугаарай.
5. ДУТУУ НОЙР ЖИНГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Энэ бол үнэн! Ядарсан үед өлсөх мэдрэмж төрдгийг чи мэдэх байх. Нойр хүрэхэд ялгардаг даавар болон хоолны дуршлыг нэмэгдүүлдэг даавар нь нэг даавар юм. Тиймээс дутуу нойр хэтрүүлэн идэхэд хүргэдэг.
6. БИЕИЙН ТОДОРХОЙ ХЭСГҮҮДИЙГ ЧИГЛЭСЭН ДАСГАЛУУД ТЭР ХЭСГИЙН ӨӨХИЙГ БАГАСГАХАД ТУСАЛДАГ
Энэ бол цуурхал! Чи 1000 удаа цагираг эргүүлсэн ч гэдэсний булчин чангатай болно, харин гэдэснээсээ нэг грамм ч өөх шатаахгүй. Жин хаях хүсэлтэй хүмүүс бүх биеэ дасгалжуулах хэрэгтэй юм. Үүнийг хийх хамгийн зөв арга бол гүйлт, дугуй, сэлэлт зэрэг кардио дасгал хийх юм.
7. ШӨНӨ ИДСЭН ИЛЧЛЭГ ӨДӨР ИДСЭН ИЛЧЛЭГЭЭС ИЛҮҮ ХОР ХӨНӨӨЛТЭЙ
Энэ бол буруу ойлголт! Зарим дэглэмд орой 6 цагаас хойш юм идэхийг хориглодог. Энэ бол буруу зүйл юм. Хэзээ идэх нь биш хэр их идэх нь чухал юм. Өглөө, өдөр, шөнөөс үл хамаарч нэг калор бол ердөө л нэг калор юм.