Арьсыг үр дүнтэйгээр чангаруулна

Бат бөх, залуу арьстай болох 4 хялбар алхам: NovAge Ultimate Lift Contour Define иж бүрдэл нь арьсны бат бөх чанарыг сэргээхэд зориулагдсан бөгөөд уян хатан чанарыг сэргээж, гүн үрчлээг тэнийлгэн толигор болгож, нүүрний хэлбэрийг өргөж өгдөг. Дуртай бүтээгдэхүүнийхээ талаар илүү ихийг олж мэдээрэй!

Яагаад NovAge Ultimate Lift Contour Define гэж?

Хөгшрөх тусам эсүүд эластин ба коллагенаа алдаж, тэдгээрийг боловсруулж бий болгох байгалийн чадвар нь цаг хугацааны явцад удааширдаг. Нүүрний төрөлхийн эзэлхүүн буюу нүүрний хэлбэр алдагдахтай зэрэгцэн унжилт илэрч, зууван хэлбэртэй болдог. Байгалийн эсийн шинэчлэлт удааширч, арьс гунддаг.

Шинжлэх ухаанаар батлагдсан үр нөлөө: NovAge Ultimate Lift Contour Define иж бүрдлийг 4 долоо хоног хэрэглэснээр арьсны уян хатан байдал 40%-иар илүү сэргээгдэнэ

Ultimate Lift Contour Define бүтээгдэхүүний найрлагад орсон AspartoLift патентлагдсан технологи арьс дах байгалийн коллаген ба эластины нийлэгжилтийг идэвхжүүлж, чангаруулж уян хатан чанарыг нэмэгдүүлж, эсийг шинэчлэх процессыг идэвхжүүлдэг. Сорилтоос харахад AspartoLift технологи нь хөгшрөлтийн эсрэг үр дүнгийн хувьд ретинолтой төстэй болохыг харуулж байна. Буддлея ургамлын эсийн өсгөврийн ханд нь коллагены бууралтыг удаашруулж, чөлөөт радикалуудаас хамгаалж, улмаар арьсны хөгшрөлтийн явцыг хойшлуулдаг. Патентлагдсан трипептид технологи нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж, эсийг чийгээр дүүргэж, арьсыг толигор болгож, үрчлээг мэдэгдэхүйц бууруулах ургамлын гурван төрлийн пептид дээр суурилдаг.

Шинжлэх ухаанаар батлагдсан үр нөлөө: бүтээгдэхүүнийг дангаар нь хэрэглэсэнтэй харьцуулахад, иж бүрэн арчилгаа 7 дахин илүү үр дүнтэй байдаг

Арьсныхаа эрүүл мэнд, гоо сайхны төлөө өдөрт 2 удаа ердөө л 4 алхам буюу 2 минут л зарцуулах нь сонсогдож байгаагаас хамаагүй хялбар юм! Хамгийн завгүй өглөө эсвэл ачаалалтай өдрийн дараах бүр шөнө орой ч гэсэн арьсаа арчлах хэдхэн минутын зав гаргаж, арьсандаа шаардлагатай бодис болон бүрэн арчилгааг өгөөрэй. Өөрийгөө хайрлах халамж нь бодол санаа, үг хэллэгээс бус үйлдлээс бүрддэг бөгөөд өөртөө тогтмол анхаарал тавьж байхаас эхэлдэг. Хэрэв та иж бүрэн арчилгааг хараахан хэрэглэж амжаагүй байгаа бол яг энэ мөчөөс туршаад үз, үр дүн нь таныг гайхшруулна гэдэгт итгэлтэй байж болно!

Алхам 1: бүх алжаалаа арилгаарай

Арьсаа зөв цэвэрлэснээр, эсийн шинэчлэлийг эрчимжүүлж, бохирдлыг арилгаж, арьсыг дараагийн арчилгаанд бэлддэг. Энэ нь оройн цагаар чухал, ялангуяа арьс бүтэн өдрийн турш хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд автсан тохиолдолд: бохир агаар, тоос шороо, утаа униар, нарны хэт ягаан туяа. Энэ нь мөн өглөөний арчилгаанд ч бас чухал, ялангуяа шөнийн турш ялгарсан себумыг цэвэрлэж арилгах тохиолдолд.  NovAge 1-д-2 нүүр угаагч гель нь энэ даалгаврыг маш сайн гүйцэтгэдэг: алтан товч ургамал ба кандея модноос гаргаж авсан байгалийн гаралтай бисабол дээр суурилсан технологийн тусламжтай зөөлөн цэвэрлэнэ ба тэнцвэржүүлнэ, зөөлрүүлнэ ба тайвшруулна. 

 Алхам 2: нүдээ ажиглаарай

Өдөр бүр маш олон гайхалтай зүйлсийг харах боломжийг бидний нүд олгодог: сэтгэл хөдлөм ба дуу алдам ландшафтууд, дотны хүмүүсийн инээмсэглэл, уран зураачдын бүтээлүүд. Нүд орчмын арьс нүүрний бусад хэсгийн арьстай харьцуулахад 10 дахин нимгэн учир, түүн дээр хөгшрөлтийн шинж тэмдгүүд хамгийн түрүүнд илэрдэг. Энэ хэсгийн арьсанд зориулж зайлшгүй тусдаа бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв, жишээлбэл чийгийг идэвхтэй барьдаг кофеин ба бага молекулт гиалуроны хүчил агуулсан NovAge Ultimate Lift Contour Define нүд орчмын арьсыг чангаруулах үйлчилгээтэй тос.

Энэхүү тос нь нүд орчмын арьсыг мэдэгдэхүйц чангаруулна ба үрчлээг багасгана!    

Алхам 3: онцгой арчилгааг бэлэглээрэй

Эрчимжүүлэгч бэлдмэл нь идэвхт орцуудаар баяжуулсан найрлагатай бөгөөд түүний хөнгөн бүтэц нь арьсны эпидермис давхаргад түргэн нэвчиж, дотроос нь үйлчилгээ үзүүлэх замаар өдөр ба шөнийн тосны үр нөлөөг нэмэгдүүлж өгдөг.  NovAge Ultimate Lift Contour Define арьс чангаруулах үйлчилгээтэй бэлдмэл нь арьсыг гүн чийгшүүлнэ, чангаруулна ба үрчлээг тэнийлгэнэ. Найрлага дах AspartoLift технологи нь арьсны эсүүд дэх фибробластын уян чанарыг сэргээж, патентлагдсан трипептид-технологи буюу цагаан будаа, исгэгч ба улаан буудайн 3 төрлийн ургамлын пептид дээр суурилсан технологи нь коллагены боловсруулалтыг идэвхжүүлнэ ба эсийг чийгээр дүүргэнэ.  

 Алхам 4: арьсаа чийгээр дүүргээрэй

Чийг алдалт нь исэлдэлтийн стресст хөтөлж, хөгшрөлтийн шинж тэмдгийг өдөөж болзошгүй тул арьс арчилгааны хамгийн сүүлийн бөгөөд хамгийн чухал алхам бол эрүүл ба сайхан арьсны үндэс болно. Иж бүрэн арчилгаан дах тоснууд нь найрлагын ялгаатай: өдрийн тос нь дээр дурьдснаас гадна, өдрийн турш арьсыг чийгшилтэй байлгаж, нарны хэт ягаан туянаас хамгаалдаг. Харин шөнийн тосны хувьд, арьс идэвхт орцуудад хамгийн их мэдрэг цагаар нөхөн сэргээж, тэжээлээр хангадаг.

  NovAge Ultimate Lift Contour Define арьсыг чангаруулах үйлчилгээтэй өдрийн тос SPF 15 нь буддлея ургамлын эсийн өсгөврийн ханд агуулсан патентлагдсан AspartoLift онцгой технологи ба арьсыг тэнийлгэж чангаруулах үйлчилгээтэй FreshProtect чийгшүүлэгч технологиуд дээр суурилсан. NovAge Ultimate Lift Contour Define арьсыг чангаруулах үйлчилгээтэй шөнийн тос нь арьсыг ердөө л 4 долоо хоногийн хэрэглээгээр мэдэгдэхүйц чангаруулдаг NightRecover эрчимтэй тэжээллэг иж бүрдлийг агуулдаг.

Зурвас: