Шинэ жилийн баярт 14 хоногийн өмнөөс бэлдээрэй

Албан газарт эсвэл бизнес ажлын үеэр оноо үдэх, бэлгүүдээ сонгох, үдэшлэг хийхээр төлөвлөөд, ядарснаасаа болоод уначихгүй байх – энэ бол жил бүрийн баярын улиралд эмэгтэйчүүдэд тохиодог хүнд даваа. Бүгдийг амжуулах – эсвэл хамгийн чухлыг уу? Бид юу хийхийг мэднэ!

 

Үр дүнгээ нэгтгээд, шинэ зорилго тавиарай 
Хэдхэн цагийг тайван орчинд байхад зарцуулаарай, тэмдэглэлийн дэвтэр болон үзгээ бэлдээрэй – өнгөрч буй оноо эргэцүүлээрэй. Чухам ямар зорилгуудаа биелүүлж чадав мөн яагаад? Ямар мөрөөдөл нь биелэв? Өөрийн үйлдлээ үнэнчээр дүгнээрэй. Энэ он танд чухам юуг сургав, та юунд талархаж буйгаа тэмдэглээрэй. Үүний дараа л ирэх оноо хэрхэн өнгөрүүлмээр байгаагаа эргэцүүлээрэй. Арван өөр улсаар аялах уу? Одоо л нэг өөрийн бизнесээ эхлүүлэх үү эсвэл танд хэдийн байдаг бол үзүүлэлтээ нэмэгдүүлэх үү?   

Мөрөөдөх гээд оролдоорой! Шинэ он – дэлхий даяар мянга мянган хүн өөрсдийн хамгийн нандин хүслээ шивнэх жинхэнэ ид шидтэй, эрч хүчээр дүүрэн цаг мөч мөн. Цаасан дээр буулгасан мөрөөдлүүд энэ мөчид л онцгой хүчтэй байдаг. Чин сэтгэлээсээ итгэ, тэгээд л бүх зүйл биелнэ!

 

Дотны хүмүүстээ бэлгээ бэлдээрэй
Бүгдийг эртнээс бэлдэнэ хэмээн та өөртөө жилээс жилд амладаг байх, гэвч ахиад л бүх зүйл давтагддаг: цаг хугацаа тулсан байхад, авах бэлгүүдээ та төлөвлөж ч амжаагүй байдаг. Өдийд худалдааны төвүүдэд зөрөх зайгүй болсон байгаа. Үүнээс илүү санаа байна! Манай цахим бэлэг бүрдүүлэгчийг туршаад үзээрэй, хаашаа ч гаралгүй гэрээсээ дулаан бүтээлгээ нөмрөн гэр бүлийн бүх гишүүддээ барих гэнэтийн бэлгүүдээ сонгоорой. Гэрийн үүдэндээ хүргэлтийн үйлчилгээгээр гарцаагүй авч амжина!   

 

Төгс төрхийг бүрдүүлээрэй
Баярын үдэш салатны төмсөө гэрлийн хурдаар хэрчих үед, цаг хугацааг умартах энүүхэнд. Гэтэл шинэ он болоход ердөө хагас цагийн зай үлдснийг ухаарах мөчид, та гэрийн халаттай, загастай зоогоо яншуйгаар чимээд зогсож байх жишээтэй. Ийм байдлаас сэргийлэхийн тулд юу өмсөхөө эртнээс төлөвлөөрэй. Гуталнаас эхлээд зүүлт хүртэл бүгдийг  бэлдээрэй. Баяраа гэртээ тэмдэглэж байгаа бол гоёмсог хэрнээ эвтэйхнийг сонгоорой. Дүр төрхөө чимэглэхэд тод акксессуарууд танд тусална – жишээлбэл, овор хэмжээтэй зүүлт. Зоогийн газар тэмдэглэх бол цацган унжлагатай ээмгийг сонгоорой, харин зуслангийн байшиндаа тэмдэглэхээр бол тод ба загварлаг малгай бээлийгээр гангараарай.       

 

 

Дэглэмийн талаар мартаж болно
Шинэ жилийн баяраар эрүүл хооллолтын талаар эргэцүүлэх мөч биш. Баярын ширээн дээрх бүх амттанг амсах хүсэл төрнө, харин дараа нь долоо хоног орноосоо босох хүсэл төрөхгүй – бүтэн жилийн хугацаанд та чармайн ажиллаж, бяцхан амралт авах эрхтэй шүү дээ. Бид ч үүнийг дэмжиж байна! Баяр болохоос хэдэн долоо хоногийн өмнө таны мөрөөдлийн даашинз бариу байвал яасан ч дэглэм барьж болохгүй шүү – үгүй бол баярын зоог таны бие организмд хурцдах болно. Чихэрлэг ба гурилан хүнсээс татгалзан, шинэ ногоо, тараг болон тослоггүй мах зэргийг хэрэглэж, харин зуушаа шим тэжээлтэй коктэйл эсвэл халуун шөлөөр орлуулаарай: эдгээр бүтээгдэхүүнүүд дуршил бууруулж, шаардлагатай уургийн хэмжээгээ авахад тусална.    

 

 

Арьсаа сэргээн гэрэлтүүлээрэй
Шинэ он – албан газарт ч, бизнесийн хүрээнд ч ажил буцалдаг үе. Амарсан мэт төрхөө хадгалах боломжгүй мэт болдог: өдрийн ихэнх хагасыг дэлгэц ширтэн өнгөрдөг, гудамжинд гараад хүйтэн хэм ба салхинаас болж, гэртээ – халаагуурын улиралд хуурай агаараас үүдэн арьс гэмтдэг. Тиймээс иж бүрэн арчилгаан дээрээ Ceramosides™ ба алирстай «Аква Глоу» бэлдмэлийг нэмээрэй. Найрлага дах Ceramosides™ орц нь арьсан дах чийгшлийг сайжруулдаг нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан ба 15 өдрийн хэрэглээгээр үрчлээг багасгадаг. «Аква Глоу» бэлдмэлийг та одоо ууж эхлээд, Шинэ жилээр эрүүл гэрэлтсэн арьстай болоорой! 

Зурвас: Зураг: Oriflame