Ясыг бэхжүүлэх 4 арга

30 наснаас эхлэн хүний яс бат бөх байдлаа алдаж, ясны сийрэгжилт явагдах эрсдэлд ордог. 4 аргын тусламжтай ясны бат бөх байдлыг хэрхэн хадгалах талаар үүгээр хуваалцъя!

Хүний ясны эрдсийн нягтрал төрснөөсөө эхлэн 25 нас хүртэл аажмаар бэхэждэг. Энэ бол яс бэхжиж дуусах оргил нас юм. Үүнээс хойш бага багаар бат бөх чанараа алдаж эхлэх хэдий ч, хэрэв амьдралын зөв хэв маяг болон эрүүл хооллолттой байвал ясаа ч эрүүл хэвээр хадгалж, эмзэг байдлыг бууруулж болно.

1. Кальц уугаарай
Кальц нь хумсыг бат бөх, шүдийг эрүүл хэвээр байхад туслаад зогсохгүй бүх биеийн ясыг бэхжүүлж, цусны эргэлтийг сайжруулж, булчинг агшааж, зүрхийг цохилуулахад ч нөлөөлнө. Бие махбодын систем тогтвортой ажиллахын тулд цусанд үргэлж бага зэрэг кальц агуулагдаж байх ёстой. Хэрэв таны хоолны дэглэмд кальцийн хэмжээ хэтэрхий бага нөхцөлд яснаас кальцаа нөхдөг байна!

Бидний бие махбод кальц боловсруулдаггүй, зөвхөн хоолноос л кальцаа нөхөх боломжтой байдаг. Хоолны дэглэмдээ йогурт, тараг, ногоон өнгөтэй ногоо, самар, бууцайшош болон сарин загасыг (шууд ястай нь идэхээр!) нэмээрэй. Кальцийг шингээхэд саад учруулдаг давсыг багаар хэрэглэж, кофе болон хийтэй ундааг хязгаарлаарай.

2. Биеийн хөдөлгөөн
Биеийн жингээрээ хөдлөх нь яс бэхжүүлэх явцыг эрчимжүүлж, бат бөх чанараа алдах эрсдэлийг багасгана. Энгийнээс эхлээрэй: сууж босох дасгал, дээстэй үсрэлт, түлхэлттэй дасгал.

3. Гадагш гарч зугаалаарай
Хэрэв та хангалттай Д аминдэм авч чадахгүй байгаа тохиолдолд, хүнснээс авсан кальц таны биед шингэж чадахгүй гэсэн үг. Хамгийн шилдэг эх үүсвэр бол – нар. Таны зорилго – 15-30 минут цэвэр агаарт, наранд зугаалах, хэрэв хойд зүгийн бүсэд байрлах нөхцөлд (ялангуяа өвлийн улиралд) арай илүү удаан хугацаа зарцуулаарай.

4. Хоолондоо нэмэлт бүтээгдэхүүн нэмээрэй
Кальцийг зөвхөн хүнснээс авах бололцоотой ба идсэн хүнсэн дэх кальцийн ердөө 30-40% нь биед шингэдэг. Нэг өдрийн шаардлагатай хэмжээг авах тийм ч амаргүй, тиймээс нэмэлт бэлдмэлийг, жишээлбэл Wellness «Далайн кальц ба Д аминдэм», хэрэглээрэй. Далайн замгаас гаргасан кальцаас гадна, Д аминдэмтэй ба нэмэлт 72 бичил элемент агуулдаг патентлагдсан AquaminTM иж бүрдэлтэй.

Зурвас: Зураг: Oriflame