Байгаль дэлхийгээ хайрлах нь: Love Nature нүүрний бүтээгдэхүүний шинэ цувралын тухай

Шинэчлэгдсэн Love Nature нүүрний бүтээгдэхүүнүүдийн гайхалтай бүтэц найрлага, анхилуун үнэр ба байгалийн гаралтай орцууд нь таныг баярлуулаад зогсохгүй дэлхийгээ сайхнаар хадгалахад тустай юм.

 

Экологид ээлтэй савлагаа
Love Nature бүтээгдэхүүний гаднах сав, таглааны 40% нь дахин боловсруулсан хуванцраар хийгддэг: энэ нь үйлдвэрлэлийн явц дах ус ба эрчим хүчний хэмнэлтийг бий болгон, нүүрс төрөгчийн ул мөрийг багасгаж, хог хаягдлын багасгахад нөлөөлж байгаа юм.

Байгалийн гаралтай орц найрлага
Шинэчлэгдсэн Love Nature цувралын найрлага дахь хандуудыг тарих, хураах явцаас эхлэн боловсруулалтын явцыг дуустал дусал ч химийн гаралтай бодис ашигладаггүй. Ургамлын шинж чанарыг хадгалснаар таны арьс зөвхөн шим тэжээлийг хүртэж байгаа юм! Шинэчлэгдсэн Love Nature цувралын найрлага дахь орцуудыг пестицид ашигладаггүй органик аж ахуйд, экологийн ээлтэй нөхцөлд тарьдаг. Ингэснээр бид, хөрс ба усыг бохирдуулалгүй Дэлхийн экосистемийг хадгалах зорилготой.

Байгальд задардаг найрлага
Love Nature цувралын шүршүүрийн бүх бүтээгдэхүүнүүд байгальд задардаг найрлагатай: бохир усны хоолойгоор дамжин, бактер болон амьд биетээр боловсруулагдах бололцоотой тул, энэ нь далай тэнгисийн усыг бохирдуулахгүйг илтгэнэ. Орчин үед тулгарч буй томоохон асуудал бол далай тэнгист хаясан хуванцар хог хаягдал. Тиймээс ч бид байгалийн гаралтай гуужуулагч талстуудыг, жишээлбэл бүйлсний ясны, бүтээгдэхүүндээ ашигладаг.

 

 

Зурвас: Зураг: Oriflame