Өөртөө итгэлтэй болоход туслах 4 үнэртэн

Мөрөөдлийн ажлынхaa ярицлагад орох гэж байгаа, чухал уулзалт, болзоотой байгаа эсвэл зүгээр л сэтгэлээ сэргээмээр байна уу, тэвэл бид чамд үнэртнээ хэрхэн зөв сонгох тухай дараах хэсэгт тайлбарлалаа.

1. САЙЖРУУЛАХ

Заримдаа тэгтлээ сүртэй зүйл болоогүй хирнээ л сэтгэл санаа маш тавгүйрэх үе байдаг. Эсвэл муу зүйл болсон ба чи биеэ барьж чадахгүй байж болно. Тайвшруулах цай уух, амрах, гадуур зугаалах зэргээс гадна чамд модны аялгутай үнэртнүүд тусална. Яагаад гэж үү? Модны аялгууд нь маш хүнд нөхцөл байдалд тайвшруулах нөлөө үзүүлж тэр байтугай өөртөө итгэлтэй, эрч хүчтэй болоход тусалдаг. Жишээ нь, Possess The Secret хос үнэртнүүд. Энэхүү үнэртний зохион бүтээгч залуу нас бэлэглэгч шидэт алимыг хадгалдаг эмэгтэй бурхан Идунны тухай домгоос урам авч түүнийг бүтээжээ. Эдгээр жимс нь бусад бурхдад эрч хүч бэлэглэж ялалт байгуулах итгэлийг мэдрүүлдэг байжээ. Possess The Secret Man эрэгтэй үнэртнийг цахилгаан болон аадар бороог захирагч Tор бурхнаас урам авч бүтээсэн. Торын алх хүч чадал ба хэзээ ч дуусашгүй эрч хүчийг бэлгэддэг. Possess The Secret хос үнэртнүүдэд Тор ба Идунны бурхдын хүч чадал бий. Туршаад үзээрэй!

2. ЯТГАХ & ЯЛАХ

Чухал уулзалт эсвэл ярилцлагад орох гээд сэтгэл догдлож байна уу? Тэгвэл цэцэгсийн сэргэг үнэртэн сонгоорой. Тэд чамд эрч хүчээр дүүрч тайван байхад тусална. Яг л дурсгал цэцэг, цагаан үхрийн нүд ба хушны аялгуудтай Lucia Bright Aura үнэртэн адил. Түүний цэвэр, сэргэг ба тод үнэр нь өөртөө итгэх итгэл мэдрүүлж эрч хүчээр дүүргэнэ.

3. ЗҮРХЭНД

Анхны болзоо. Юу өмсөх вэ? Үсээ яаж янзлах вэ? Нүүрээ хэрхэн будах уу? Бороо, цас, мөндөр орвол яах вэ? Эсвэл би буруу зүйл хэлчих болов уу? Тайван бай, чамд чиний өмнөөс бүхнийг хэлэх үнэртэн хэрэгтэй. Яг л Eclat Mademoiselle үнэртэнтэй адил. Эмэгтэйлэг, романтик, нарийн мэдрэмжтэй. Лийр ба фрезия цэцгийн ногоон аялгууд, гибискус ба сарнай цэцгийн цоморлог бүхий зүрхэн үнэр, модны-заарын дагалдах үнэр – тэд түүний зүрхийг онож чиний тухай цаг ямагт бодоход хүргэнэ. Анхны болзоонд явахад хамгийн төгс сонголт.

4. БУСДААС ТОД ГЯЛАЛЗАХ

Чи хагас сайн өдрийн орой найзуудтайгаа үдэшлэгт явах гэж байгаа ба бусдаас онцгой харагдахыг хүсэж байгаа бол бидэнд чамд санал болгох үнэртэн байна. On The Edge шинэ үнэртэн! Хар цээнэ, жүрж ба ширэн эдлэлийн аялгуудтай дорнын ба моддын үнэртэн нь чамд өөрийгөө илэрхийлэх боломжийг олгоно. Гоёмсог савлагаатай түүнийг цүнхэндээ авч явахад ч тохиромжтой.

Зурвас: