Бидний иддэг хоол хүнс бидний сэтгэл санааны байдалд нөлөөлж болох уу? Тийм бол хэрхэн нөлөөлөх вэ?
Хоол хүнс бидний эрүүл мэнд болон сэтгэл санааны байдалд хүчирхэг нөлөөлөл үзүүлдэг нь үнэн юм. Бид шаардлагатай хэмжээний тэжээллэг хоол хүнс идээгүй тохиолдолд бидний сэтгэл санааны байдал тавгүйрдэг. Гликемик индекс өндөртэй хоол хүнс бидэнд огцом их хэмжээний эрч хүч өгдөг ч энэ эрч хүч маш түргэн хугацаанд дуусдаг тул цусан дахь сахарын хэмжээ буурч бид эрч хүчгүй, нойрмог болдог. Мөн В витамины дутагдал нь бидний сэтгэл санааны байдалд шууд нөлөөлж таагүй байдалд оруулдаг.
Серотонин – аз жаргал болон таашаалтай мэдрэмжийг бэлэглэгч даавар юм. Энэхүү даавар дурласан үед, хоол идсэний дараа цадах үед мөн ялгардаг. Серотонины түвшинг нэмэгдүүлэхийн тулд гадил, киви эсвэл хан боргоцой идэхэд л хангалттай байдаг.
Сайн болон муу тоснууд гэдэг нь юу вэ? Тэд бидний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Сайн тоснууд бидний бие махбодын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай. Бие махбодын эс бүрд сайн тосны хэрэгцээ байдаг. Сайн тос гэдэг нь хушга, маалингийн үр, чиа ургамлын үр болон тослог загасанд агуулагддаг ханаагүй тос буюу Омега-3 болон Омега-6 тосны хүчлүүд юм. Муу тос буюу ханаагүй тос нь байгальд байдаггүй бөгөөд боловсруулсан хоол хүнсэнд агуулагддаг. Эдгээр тос нь зүрх судсанд хуримтлагдаж цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн тэд эсийн бүрхэвчийг гэмтээж улмаар мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс дараагийн удаа чамд хөөмөл амттан идмээр санагдвал энэ нь зөвхөн жинг нэмэгдүүлээд зогсохгүй тархины цусан хангамжид нөлөөлөхийг бүү мартаарай.
"Дараагийн удаа хөөмөл хайрсан боов идэхийг хүссэн үедээ энэ нь жин нэмэхэд хүргээд зогсохгүй цус харвах эрсдэлийг нь нэмэгдүүлдгийг санаарай!"
Олон хүмүүс стрессийн улмаас чихэрлэг бөгөөд тослог хоол иддэг. Сэтгэл санааны хямралтай үед яагаад хөнгөн ногоо идэхийн оронд бид хор хөнөөлтэй хүнс иддэг вэ?Чихэрлэг эсвэл тослог зүйлд бидний бие махбодын үзүүлдэг хариу үйлдлийн шалтгаан бол хүн төрөлхтний хөгжлийн явцаас үүдэлтэй юм. Хүн төрөлхтөн үүсэн бий болсон эхний үед хоол хүнс бага байсантай холбоотойгоор зөвхөн амьд явахад хэрэгтэй байсан. Энэ нь бид зөвхөн өлссөн үедээ илчлэг ихтэй хоол иддэг байсан гэсэн үг юм.
Мөн тэр үеийн хоол хүнс боловсруулалтад ороогүйгээс гадна цэвэр байгалийн гаралтай байсан.
Яагаад өлссөн үед бидний сэтгэл санаа тавгүй болж тэр байтугай уурлаж бухимддаг вэ?
Өлсөх нь хүний үндсэн мэдрэмжүүдийн нэг юм: эрч хүчний цэнэг хэрэгтэй байгаагаа бие махбод маань бидэнд өлсөх замаар мэдээллэдэг. Энэ нь сэтгэл санааны байдалтай шууд холбоотой биш юм. Хүн гэдэг нь амьдралынхаа туршид олон тооны зуршилтай болж тэдэнтэйгээ хөл нийцэж амьдардаг амьтан юм. Хооллох зуршил гэдэг нь бид тодорхой төрлийн хоол хүнсийг тогтсон цагт иднэ гэсэн үг. Тийм ч учраас бид хааяа сэтгэл хангалуун байдаг бол хааяа уурлаж бухимддаг – энэ бүгд зүгээр л бидний дэглэм алдагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл зөвхөн өлсөх мэдрэмжээс гадна дэглэм алдагдахад бидний сэтгэл санаанд сөрөг өөрчлөлт гардаг.
Боловсруулсан хоол идсэний дараа бидэнд яагаад ядарсан, эрч хүчгүй болсон мэдрэмж төрдөг вэ?
Хэт боловсруулсан хоол хүнс нь мэдээж илчлэг чанар өндөртэй байдаг ба үүний шалтгаан бол ханасан тос болон сахарын өндөр агууламж юм. Түүнээс гадна нарийн боловсруулалтад орсон сахар нь маш өндөр гликемик индекстэй байдаг. Гликемик өндөр агууламжтай хоол хүнс эрч хүчийг огцом нэмэгдүүлж, богино хугацаанд тааламжтай мэдрэмж төрүүлдэг ч энэ байдал удаан үргэлжилдэггүй. Цусан дахь сахарын хэмжээ буурснаар бидэнд ядарсан, сульдсан мэдрэмж төрдөг.
Өдрийн турш хоол хооронд боловсруулагдсан зуушны оронд ямар эрүүл зууш идвэл зохимжтой вэ?
Энэ асуултын хариулт бол – гадил. Энэхүү жимс нь нүүрс ус, уураг, аминдэм ба эрдэс бодисуудыг тэнцвэрт хэмжээнд агуулдаг.
Биднийг аз жаргалтай байлгах хоолны дэглэм байдаг уу? Энэхүү хоолны дэглэмд ямар хоол хүнс орох вэ?