Гэрэлтсэн арьстай болох 5 алхам

Өвлийн улирал өнгөрөөд арьс тань эргээд хэвийн болсон уу? Хэрэв үгүй бол арьс нөхөн сэргэх үйл явцыг хурдасгах 5 хялбар аргыг тушаад үзээрэй.



1. Гуужуулалт
Хавар, өвлийн хуурай цаг уур арьсыг жинхэнэ сорьдог. Хүйтэн цаг агаар, салхи, хуурай агаар, бороо, дулаалгын систем арьсыг алжаасан ба гундсан болгодог. Иж бүрэн арчилгаандаа гуужуулагчийг нэмээд долоо хоногт хоёр удаа хэрэглэж үхэжсэн эд эсээ гуужуулж арилган арьсныхаа хуурай хэсгийн нөхөн сэргээлтийг идэвхжүүлээрэй.

2. Чийгшүүлэлт
Улирал шилжих үед арьсыг нөхөн сэргээх чийгээр хангах нь нэн чухал юм. Усгүйжилтээс сэргийлэхийн тулд нүүрний тос заавал хэрэглээрэй. Танд заавал хоёр тос хэрэгтэй. Өдрийн тос нь өдрийн туршид хамгаалж чийгшүүлнэ, шөнийн тос нь таныг унтах зуур арьсыг тань нөхөн сэргээнэ.

3. Хамгаалалт
Хэрэв та одоог хүртэл нарны хамгаалалтын тосыг өдөр бүр хэрэглэдэггүй бол яг одоо хэрэглэж эхлээрэй. Хаврын нарны хурц туяа арьсыг тань цочирдуулж болзошгүй. Үүлэрхэг, манантай байсан ч түрхэх шаардлагатай! Өглөөний иж бүрэн арьс арчилгааныхаа дараа өндөр SPF хэмжээтэй нарны хамгаалалтын тос түрхээрэй.

4. Гоо үзэсгэлэнг дотроосоо
Найзууд тань зуны улиралд бэлдэж хоолны дэглэм барьж байна уу? Та тэднийг дууриах шаардлагагүй! Хавар бол хоолны хатуу дэглэм барих цаг биш юм. Яг л одоо та бие махбодоо аминдэмээр цэнэглэж тэжээллэг хоол хүнс идэх хэрэгтэй. Эрүүл хооллохоос гадна тусгай иж бүрдлүүдийг хэрэглээрэй. Бид танд антиоксидантаар баялаг буюу цитруст жимснүүд, лууван, бууцай, жимсгэнүүд, авокадо ба самрыг санал болгож байна.

5. Нэмэлт арчилгаа
Таны арьс өвөл бол хуурай, зун бол тослог, хавар харин хэт хуурайшдаг уу? Арьсны хэрэгцээ улирлаас шалтгаалж өөрчлөгддөг бөгөөд энэ нь хэвийн л асуудал юм. Арьс арчилгаагаа бүхэлд нь өөрчлөх шаардлагагүй, харин зохих үйлчилгээтэй маскийг нэмээрэй. Нөхөн сэргээлт, тэжээл, бэхжүүлэлт ба толийлголт гэх мэтээс өөрт хэрэгтэй үйлчилгээтэйг сонгоход л хангалттай.

Зурвас: Зураг: Oriflame