Дэлхийн усны түвшинд аюулд өртлөө: хэрхэн туслах вэ?

Бидний амьдарч буй гариг ертөнцийг аврахад хамгийн жижигхэн алхам ч жижигдэхгүй. Дэлхийн усыг аврахад туслах бид бүгдийн гүйцэтгэж чадах гурван энгийн арга.

ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛААРАЙ
Таны гэртэй ойрхон дурын цөөрмөө сонгоод, түүнийг арчлаад тэтгээд өгөөрэй: таны тусламжтай их усны нэгээхэн хэсэг одоо төгс байдалд орж чадахаар боллоо! Найзуудаа цуглуулан хамгийн ойрын цөөрөм, горхи, голын эргийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар уриалаарай. Хамтын хөдөлмөр илүү дотно болгож, харин хог хаягдал дахин боловсруулалтад орох болно.

ГООЖУУРЫН ЦОРГЫГ ХААЖ СУРААРАЙ
Үүнийг л хийгээд эхлээрэй! Шүдээ угаах зуур гоожуураа хаагаагүй нь энгийн байх л зүйл мэт санагдаж болзошгүй. Гэхдээ танай хөрш айлууд,танай байрныхан, танай гудамжны бүх хүмүүс болон бүх хотынхон яг ийм үйлдэл гаргаж байгаа гээд төсөөлөөд үз дээ. Танайхтай адил ийм хот дэлхий дээр зуун мянгаараа бий.

Үүнээс гадна, нүүрстөрөгч ба эрчим хүчний хэрэглээ дэлхийн усны түвшинд их хэмжээний нөлөө үзүүлдэг. Гэрэл чийдэн болон цахилгаан хэрэгслээ унтрааж, долоо хоногт ганц өдөр машинаа тавиад, дугуй унаж заншаарай. Бид Орифлэймийн бүх барилгадаа зөвхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашигладаг.

ТОГТМОЛ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЖ БАЙГААРАЙ
Далай тэнгис ба түүний амьтдыг хамгаалдаг байгууллагад хандан, сайн дурын ажилтан болох эсвэл сар бүр багахан хэмжээний мөнгө шилжүүлдэг болох тухай нэг эргэцүүлээрэй. Ингэснээр, та дэлхийн байгаль орчныг аврах асуудалд өөрийн хувь нэмрээ оруулаад зогсохгүй, мөн түүнчлэн таныг ойлгож, адил сэтгэх шинэ найз нөхөдтэй болох боломжтой.