Хооллолтдоо эрдэс бодис нэмэх 5 арга

Аминдэмийн эрүүл мэндэд үзүүлэх ач тусын тухай хүн бүр мэддэг. Харин эрдэс бодисын хувьд байдал ямар вэ? Манай жагсаалтыг уншаад ямар хүнсэнд бие махбодод зайлшгүй хэрэгтэй эрдэс бодисууд байдаг байдгийг, мөн хоол хүнсээ хэрхэн баяжуулах тухай уншаарай.

1. КАЛЬЦ
Кальц яс ба шүдний эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй. Тэрээр булчингийн ба үе мөчний үйл ажиллагааг хэвийн байлгахад, мөн цусны бүлэгнэлд зайлшгүй хэрэгтэй. 
Хоол хүнсэндээ юу нэмэх вэ: сүү ба бусад сүүн бүтэгдэхүүн, брокколи, ногоо (жишээ нь, байцаа ба бууцай).

2. ТӨМӨР
Төмөр нь мэдрэлийн төв системд хэрэгтэй, эрч хүчний нийлэгжилт ба меланины боловсруулалтад зайлшгүй шаардлагатай. Мөн энэхүү бодис нь коллаген ба эластины боловсруулалтад оролцдог, холбоос эдийн байдлыг хэвийн байлгадаг. Төмөр дутсан нөхцөлд бид нойрмог болж анхаарал төвлөрдөггүй. 
Хоол хүнсэндээ юу нэмэх вэ: ногоо, вандуй, шош, сэвэг зарам ба дүфү.

3. МАГНИ
Ихэнх хүмүүс магни хичнээн чухал байдгийг мэддэггүй. Тус бодис нь бие махбодын 300 гаруй төрлийн солилцооны процессод оролцодг. Үүнд эрч хүч боловсруулалт, зүрх судас ба булчингийн системийн үйл ажиллагаа орно. 
Хоол хүнсэндээ юу нэмэх вэ: самар, шош, загас ба бүхэл үр.

4. ЦАЙР
Энэ бол  үрэвслийн эсрэг хүчирхэг бодис! Цайр нь дархлааны системийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй. Ханиад томууд илүү бага өртөмтгий болгож шархыг илүү түргэн эдгээхэд бие махбодод дэмжлэг 
үзүүлнэ. Нүүрс усыг шимэгдүүлнэ, арьсны эрүүл мэндийг дэмжинэ, мөн харах, үнэрлэх ба амтлах мэдрэмжийн үйл ажиллагаанд оролцдог. 
Хоол хүнсэндээ юу нэмэх вэ: сам хорхой, бүхэл үр, хулууны үр, шош ба бууцай. 

5. ЙОД
Йод – энэ бол бодисын солилцоо, өсөлт, хөгжил, нөхөн үржихүй зэрэг үйл ажиллагааг зохицуулагч  бамбай булчирхайд зайлшгүй хэрэгтэй элемент юм. 
Хоол хүнсэндээ нэмэрэй: вандуй, сүүн бүтээгдэхүүн, загас ба өндөг.

 

 

Зурвас: Зураг: Getty Images