1. КРОССФИТ (WOD)
Отличный воркаут – не обязательно означает долгие часы в тренажерном зале. Например, такая разновидность кроссфита, как WOD (Workout Of the Day / Өндөр үр дүнтэй дасгал заавал фитнесс клубд олон цаг зарцуулахыг шаарддаггүй. Жишээлбэл, кроссфитын WOD буюу Workout of the Day/Өдрийн онцлох дасгал нь богино хугацаанд хийх өндөр эрчимтэй хэдэн дасгалаас бүрддэг. Гар утасны туслах хэрэгслүүдээс энэ төрлийн дасгалын жишээг харж болно, мөн Youtube-с бичлэг үзэж өөрийнхөө тэсвэр тэвчээрийг шалгаарай.
2. НАРАН ШАРЛАГЫН ГАЗРЫН СПОРТ
Биеэ наранд борлуулангаа дасгал хийх – үүнээс сайхан зүйл байна гэж үү? Волейбол, теннис эсвэл ширээний теннис – аль дуртайгаа сонгоорой. Элс хөлд нэмэлт ачаалал өгнө, найз нөхөд сэтгэл сэргээж улам сонирхолтой болгоно, харин спорт эрч хүч ба ялалтын амтыг мэдрүүлнэ. Хамгийн гол нь нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэх, нарны малгай өмсөх эсвэл толгойгоо нарнаас хамгаалах ба нарны шилээ зүүхээ бүү мартаарай.
3. СПОРТ АЛХАА
Адал явдлыг эрэлхийлэгч зан чанараа сэргээгээд хоёр хөлөөрөө хорвоо ертөнцтэй танилцах аян замд гараарай (хамгийн ойр цэцэрлэгт хүрээлэн ч байж болно). Алхсан цаг тутамд чи 200 калор шатаана – дажгүй байгаа биз?
4. СЭЛЭЛТ
Сэлэлт - энэ бол халуун өдрүүдэд төгс тохирох дасгал. Сэлэх нь биеийг сэрүүцүүлж бүх булчинг ажиллуулна. Үр дүнтэй байгаа биз? Мөн булчингаа нэмэлтээр чангаруулахын тулд усан аэробикээр хичээллээрэй!
5. ЙОГ
Чимээгүй газар сүүдэр олоод, йогийн дэвсгэрээ дэлгээд, амар амгаланг мэдрээрэй. Йогоор хичээллэх нь сайжруулахыг хүссэн хэсгүүддээ анхаарал хандуулан түүн дээрээ ажиллах боломжийг олгодог. Сунгалт, тэнцвэр эсвэл хүч чадал – өөртөө хэрэгтэйгээ сонгоод хэрхэн өөрчлөгдөж байгаагаа ажиглаарай.