1. БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ БА БАЙГАЛЬД ЗАДАРДАГ
Зөөлөвчийг Amorphophallus konjak нэртэй Азиас гаралтай 100% ургамлын мяндсан эдээр хийсэн. Нүүр цэвэрлэгч бусад аксессуаруудтай харьцуулбал тэрээр синтетик нэмэгдэл агуулаагүйгээрээ ялгаатай. Түүнээс гадна зөөлөвч нь 100% байгальд задардаг ба энэ нь хэрэглэсний дараа усанд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй, ямар ч аюулгүй гэсэн үг юм.
2. ХАМГИЙН МЭДРЭМТГИЙ АРЬСАНД ХҮРТЭЛ ТОХИРОМЖТОЙ
Арьсаа гүн цэвэрлэж үхэжсэн эд эсийг гуужуулахын тулд зөөлөвчийг өөрийн дуртай цэвэрлэгч бүтээгдэхүүний хамт хэрэглээрэй. Зөөлөн бүтэцтэй тул хамгийн мэдрэмтгий арьсанд тохиромжтой ба арьсыг цочроохгүй. Мөн зөөлөвч нь авсаархан хэмжээтэй тул алган дээр хялбархан багтана.
3. АРЬСЫГ ГЭРЭЛТҮҮЛНЭ
Бүх цаг үеийн шилдэг төрх бол үзэсгэлэнтэй ба эрүүл арьс юм. Харин энэ үр дүнд зөв арчилгаа, хооллолт ба нойрны тусламжтай хүрэх боломжтой. Конняку зөөлөвч ч ба өөрийн зүгээс дэмжлэг үзүүлнэ: түүнийг бүлээн устай саванд нэг минут байлгаарай. Дараа нь чийгтэй арьсандаа нүүр угаагч гелээ түрхээд зөөлөвчөөр доороос дээш чиглүүлэн дугуй хэлбэр зурж буй мэт хөдөлгөөнөөр арьсаа цэвэрлээрэй. Нүдний орчимд хүргэхгүйг анхаарна уу. Эцэст нь нүүрээ бүлээн усаар угаагаад алчуурт усыг нь шингээгээрэй. Ингээд чиний арьс эрүүл гялбаатай боллоо!
4. ЦЭВЭРЛЭНЭ БА ГУУЖУУЛНА
Конняку зөөлөвч нь анх Япон улсад бий болсон ба эхний үед нярай хүүхдүүдийн эмзэг арьсыг цэвэрлэх зориулалттай байсан. Зөөлөвчийг зөвхөн нүүрний бус биеийнхээ ч арьсыг гүн цэвэрлэх зориулалтаар хэрэглэж болно. Жишээ нь, батга түгээмэл гардаг цээж, нуруу зэрэг асуудалтай хэсгүүдийн арьсандаа хэрэглээрэй. Мөн түүнийг тогтмол хэрэглэсэн нөхцөлд хар батгын тоо хэмжээг бууруулж суларсан нүх сүвийг мэдэгдэхүйц агшаахад тусална.
5. ТҮҮНД Ч БАС АРЧИЛГАА ХЭРЭГТЭЙ
Ихэнх зөөлөвчүүд нянгийн эсрэг үйлдэлтэй байдаг ч өөрөө өөрийгөө цэвэрлэж чаддаггүй. Тиймээс цэвэрлэгч бүтээгдэхүүнээрээ зөөлөвчөө цэвэрлээд өлгөж хатаагаарай, мөн сар тутамд солихоо бүү мартаарай.