Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх 5 шалтгаан

Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг яагаад туршиж үзэх хэрэгтэй вэ? Энэ асуултыг хариуг мэддэггүй байсан бол бид зах зээл дээр хамгийн шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бүтээхгүй байх байсан! За тэгэхээр одоо таван шалтгааны тухай ярилцъя!

1. ТЭД ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ДОТРООС НЬ Ч ГАДНААС НЬ Ч ДЭМЖДЭГ
Бид Швед компани тул гоо үзэсгэлэн гэдэг нь амьдралын хэв маяг гэдэгт итгэдэг. Гайхамшигтай харагдахын тулд дотоод сэтгэл маань гайхамшигтай байх хэрэгтэй өөрөөр хэлбэл аз жаргалтай ба эрүүл байх хэрэгтэй. Тус салбарт оршин тогтносон 50 жилийн туршлага маань үүнийг баталж байгаа билээ. 

2. ОРИФЛЭЙМД ҮНЭ БА ЧАНАР ТӨГС ЗОХИЦДОГ
Бидний тэмүүлэл бол дээд зэргийн чанартай гоо сайхны бүтээгдэхүүн бүтээх юм. Байгаль болоод дэвшилтэт технологийн шилдэг бүхнийг нэг дор агуулсан хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ хүн бүр авах боломжтой үнээр санал болгох нь бидний зорилго юм. Бид үнэ болоод чанарын төгс зохицлыг санал болгодог. 

3. БИД БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛДАГ
Бид байгаль орчиндоо хариуцлагатай ханддаг. Бүтээгдэхүүн боловсруулах шат бүрдээ, орц найрлагаа сонгохоос савлах хүртэл хүн болон байгаль орчноо хүндэлдэг. Үйл ажиллагаа явуулдаг улс, бидэнтэй хамтран ажилладаг нийгэмлэг бүрд эерэг нөлөө үзүүлэх нь бидний хувьд байгаль орчноо хамгаалахтай адил чухал утга агуулдаг. 

4. БАТЛАГДСАН ҮР НӨЛӨӨТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Орифлэйм компани нь шинжлэх ухааны үндэслэлтэй ба хэрэглэгчдийн сорилоор батлагдсан үр нөлөөтэй бүтээгдэхүүн санал болгодог. Арьс арчилгааны бүтээгдэхүүн болон Wellness бүтээгдэхүүнүүд нь гоо үзэсгэлэнг дотроос нь ч гаднаас нь иж бүрэн арчилж дэмждэг. Таныг эрч хүчээр цэнэглэж гайхамшигтай харагдуулах бүхэн манайд бий!

5. ХҮН БҮР ӨӨРТӨӨ ТОХИРОХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ОЛОХ БОЛОМЖТОЙ
Oriflame нь хүн бүрийн хэрэгцээ онцлогт тохирсон бүтээгдэхүүн санал болгодог. Нүүр будалтын бүтээгдэхүүн, үнэртэн ба аксессуарын өргөн сонголт нь загварын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг бүрэн тусгадаг ба тэдэнтэй хамт та өөрийн хосгүй төрхөө бүрдүүлж цаг үетэйгээ хөл нийцэн алхах боломжтой.

Зурвас: