Аз жаргалтай гэр бүлийн ээжийн жор

Гэр бүлийг аз жаргалтай болгох жор гэж байдаг уу? Энэ асуултад хамгийн зөв хариултыг зөвхөн ээж нар л өгөх байх. Тиймээс бид Стокгольм хот дахь офист ажилладаг таван хамтран ажиллагчийнхаа зөвлөгөөг авлаа. Хариултыг нь бичээд аваарай!

ИНЭЭД БА ХОШИГНОЛ
“Хүүхдүүдэд ч бас том хүмүүстэй адил сэтгэл нь тавгүйтэх үе байдаг. Манай том хүүд ийм зүйл тохиодог. Тэр уйлж эхлэхэд (эсвэл уйлж байгаа дүр эсгэхэд) би анхаарлыг нь өөр зүйл руу чиглүүлдэг. Жишээлбэл, би инээдтэй царай гаргадаг. Тэр уйлж байснаа мартаж инээж эхэлдэг”.
Жессика Хаканссон,
Үйл явц хариуцсан менежер, уран бүтээлийн алба
Хоёр хүүхэдтэй


АРЬС АРЧИЛГАА

“Жоохон хүүхдүүд ихэнхдээ маш эмзэг арьстай байдаг тул би зөвхөн хүүхдийн арьсанд зориулсан шүршүүрийн болон чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэд хуурайшилт ба цочролоос сэргийлэхэд тусалдаг. Сүүлийн үед миний дурлаад байгаа бүтээгдэхүүн бол Loving Care шүршүүрийн бүтээгдэхүүний иж бүрдэл юм”.

Анна-Клара Гредел,
Уран бүтээлч-захирал, цахим үйл ажиллагааны алба
Нэг хүүхэдтэй

БҮХ ЗҮЙЛИЙГ ТОГЛООМ БОЛГОХ
“Хүүхдүүд зарим хоолыг идэх дургүй байдаг. Манай охин ногоо өгөх бүрд идэхгүй гэж уйлдаг байсан. Бид 2 үүнийг хөгжилтэй тоглоом болгохоор шийдэж жимс болон ногоог шувуу, амьтдын дүрстэй болгосон. Охинд маань маш их таалагдсан! Одоо тэр брокколигоор хийсэн модыг дуртайяа идэж уйлахаа больсон”. 

Янелл Халлберг, 
Бүтээгдэхүүний ангилал хариуцсан ахлах менежер, уран бүтээлийн алба
Нэг хүүхэдтэй

АЧ ТУСТАЙ ЗУРШЛУУД
“Би хүүхдүүддээ бага наснаас нь усанд сэлэх зуршлыг бий болгосон. Тэд хөөстэй усанд орох маш дуртай. Хөөс их байх тусам улам их баярладаг. Тиймээс бид арчилгааны бүтээгдэхүүндээ дандаа том хэмжээтэй авдаг. Энэ нь бүтээгдэхүүнийг удаан хэрэглэх мөн хэмнэлт хийх боломжийг олгодог”.
Юлия Кога
Уран бүтээлч захирал, цахим үйл ажиллагаа хариуцсан захирал
Хоёр хүүхэдтэй

МӨЧ БҮРЭЭС ТААШААЛ МЭДРЭХ 
“Нас ахих тусам бид ирээдүйгээ улам их боддог. Бид маргаашийн төлөвлөгөөгөө боловсруулж, дараагийн сарын худалдан авалтаа төлөвлөж, хүүхдүүдийнхээ сургуулийн сонгодог. Харин хүүхдүүд тухайн мөчөөс таашаал авч амьдардаг. Би ч гэсэн хүүхдүүдтэйгээ хамт байхдаа тухайн үеийн сэдвээр л ярилцахыг хичээдэг”.

Мария Хиллгрэн,
Загвар зохион бүтээгч, цахим үйл ажиллагааны алба
Хоёр хүүхэдтэй
Зурвас: Зураг: Эвелина Молин