АЛДАА #1: ӨНГӨРСНӨӨРӨӨ АМЬДРАХ
Ихэнх хүмүүс насаа хүлээн зөвшөөрч чадахгүй 10 жилийн өмнө байсан шигээ харагдахыг хичээдэг ба харамсалтай нь ингэснээр тэд бүр ч овортой харагддаг. Үүний оронд нүүр будалтын “төрөлхийн гоо үзэсгэлэнг тодруулах” гэсэн үндсэн зориулалтыг санаарай. Доод зовхио хараар хүрээлэх, хөмсгөө хэт нарийн засах, уруулаа зузаан хүрээлэх гэх мэт царайг овортой харагдуулдаг будалтаас аль болох зайлсхийгээрэй.
АЛДАА #2: СУУРЬ ШИНГЭН ЭНГЭСГИЙН БУРУУ СОНГОЛТ
Хүнд бүтэцтэй суурь шингэн энгэсэг сэтгэл хөдлөлийн үрчлээг бөглөж илүү тодруулж харагдуулдаг. Тиймээс нас ахих тусам хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч суурь энгэсэг сонгоорой. Мөн суурь энгэсгийн хэмжээг хэтрүүлэн түрхвэл үрчлээг бөглөж тодруулдаг. Гэрэлтсэн арьс үргэлж тослог гялгаргүй «мат» арьснаас залуу харагддаг тул суурь энгэсэг дээр хөнгөн гялбаатай шахмал энгэсэг түрхээрэй
АЛДАА #3: ХАЦАР ӨНГӨЛӨГЧИЙН ӨНГӨНИЙ БУРУУ СОНГОЛТ
Хацар өнгөлөгч царайг сэргэг бөгөөд өнгөлөг харагдуулдаг ч буруу өнгө сонговол эсрэгээр нь харагдуулдаг. Хүрэн өнгийн хацар өнгөлөгчөөс зайлсхийгээрэй, учир нь энэ өнгө царайг бараан, тэр байтугай бохир харагдуулдаг. Үүний оронд дулаан, цул ба бага зэрэг гялбаатай тоорын өнгө сонгоорой. Царайндаа залуу насны гялбаа нэмэх хамгийн хялбар арга бол хацрынхаа товгор дээр тоорын дулаан өнгө бүхий хацар өнгөлөгч түрхэх юм
АЛДАА #4: ГЯЛАЛЗУУЛАГЧТАЙ ЗОВХИНЫ БУДАГ
Бутарсан бүтэцтэй, гялалзуулагчтай зовхины будаг чамд яагаад ч тохирохгүй бүтээгдэхүүн. Ийм зовхины будаг сэтгэл хөдлөлийн үрчлээнд шигдэж улам тодруулж харагдуулдаг. Залуу бүсгүйчүүдийн хувьд тус бүтээгдэхүүн нь ямар ч асуудалгүй ч ахимаг насныханд огт тохиромжгүй. Үүний оронд «мат» эсвэл хөнгөн гэрэлтсэн хамба хилэн мэт бүрхүүл үүсгэгч будаг хэрэглээрэй.
АЛДАА #5: НҮҮРЭЭ ХЭТРҮҮЛЖ БУДАХ
Нүүрний будгийг хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Нүүр будалт энгийн байх тусмаа таныг үзэсгэлэнтэй харагдуулна: сормуусны сайн будаг, нүүрний будгийн чийгшүүлэгч суурь тос, тоорын өнгийн хацар өнгөлөгч ба зөөлөн өнгийн уруулын будаг – эдгээр бүтээгдэхүүнүүд таныг төрөлхийн гоо үзэсгэлэнтэй, сэргэг ба дур булаам царайтай харагдуулна. Хүнд нүүр будалтыг март. Нас ахих тусам «бага байх тусам илүү сайхан» зарчмыг мөрдөөрэй.