Дулаан гэрэл: ухаалаг хэрэгслүүд гоо үзэсгэлэн болон арьсанд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Зөөврийн компьютер, ухаалаг гар утас, айпад болон бусад хэрэгслүүд бол бидний өдөр тутмын байнгын хэрэглээ. Харамсалтай нь тэднээс ялгардаг цэнхэр туяа нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн яриа байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй авч үзье.

1. ТЭД ХАА САЙГҮЙ БАЙДАГ
Зөвхөн гар утас биш, айпад, зурагт эсвэл компьютер ч цэнхэр туяа ялгаруулдаг. Энэ туяаны эх үүсвэр нь нарны туяа гэвэл чи итгэх үү? Учир нь нарны туяа нь хэт ягаан туяанаас (UV) хэт улаан туяа хүртэл солонгын бүх өнгөнүүдийг хамруулдаг байна. Харин цэнхэр өнгө үүнд хамгийн их хэмжээ эзэлдэг. Бодит байдал дээр цэнхэр гэрэл нь хүний нүдэнд харагддаг гэрлийн гуравны нэгийг эзэлдэг байна. Тийм л болохоор тэнгэр цэнхэр өнгөтэй байдаг шүү дээ.

2. НҮДЭНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Ногоон эсвэл улаан өнгөтэй харьцуулбал цэнхэр өнгө нь богино долгиотой, өндөр давтамжтай хэлбэлзэлтэй байдаг. Энэ нь цэнхэр өнгийн давлагаа нүдний гүнд хүрдэг бол бусад өнгөнүүд замдаа саармагждаг гэсэн үг юм. Өдөр бүр зурагтын өмнө олон цагийг өнгөрүүлснээр нүд маань тогтмол ачаалалд өртөж улмаар бид ядарч, даралт мэдэрч, толгой өвддөг.

3. УНТАХААСАА ӨМНӨ ГАР УТСААРАА МЭДЭЭ УНШИХ
Орондоо орсон хирнээ утсаа оролдсоор нэг мэдэхэд цаг шөнийн 12 өнгөрч унтах гэж оролдсон ч нойр сэргэх нь бид бүгдэд танил байдал байх. Шалтгаан нь маш ойлгомжтой: цэнхэр туяа бол нойрны дайсан юм. Бидний бие махбод цэнхэр туяанд маш мэдрэг тул энэхүү туяа нь байгалийн хэмнэлд нь шууд нөлөөлдөг (хэмнэл гэдэг нь унтах, сэрэх зэрэг биеийн байгалийн цагийг хэлнэ). Харин орой унтахаасаа өмнө олон нийтийн сүлжээ, Youtube, зурагтын өмнө удаан хугацаагаар суух нь биеийн байгалийн хэмнэлийг алдагдуулдаг. Тэгэхээр хэрхэн энэ зуршлаасаа салах вэ? Маргааш өглөө эрт босно гэдгээ санаад бүхий л хэрэгслүүдээ цааш тавихыг хичээгээрэй.

4. БҮХ ЗҮЙЛ ТИЙМ Ч МУУ БИШ ЭЭ
Хэдийгээр цэнхэр туяа нь олон сөрөг талтай ч, түүнд давуу талууд ч бас байдаг. Тэрээр танин мэдэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулж сэтгэл санааны байдлыг сэргээдэг нь батлагджээ. Мөн түүнчлэн цэнхэр гэрлийн нөлөө нь байгалийн хэмнэлээ эрүүл түвшинд байлгахад тусалдаг. Нартай өдөр гадуур гарч зугаалах боломжийг бүү алдаарай.

5. СӨРӨГ НӨЛӨӨГ НЬ ХЭРХЭН БУУРУУЛАХ ВЭ?
Энэ асуултын хариулт бол цэнхэр туяа цацруулагч хэрэгслүүдийн хэрэглээг багасгах. Сонин сонсогдож болох боловч нүдээ ойр ойр анивчаарай: дэлгэц рүү нүдээ анивчилгүй хэр удаан харна тэр зэргээр нүд хуурайших таагүй мэдрэмж нэмэгдэнэ. Тиймээс аль болох ойр давтамжтай нүдээ анивчиж байгаарай. Дараагийн шийдэл: ухаалаг гар утас, айпад, компьютерын дэлгэцэд зориулсан гэрлийн хамгаалагч шүүлтүүр хэрэглэх. Тэрээр арьсыг хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаалж эрт хөгшрөлтөөс сэргийлэхэд тусална. Бас нэгэн шийдэл бол NovAge нүүрний арьсыг хамгаалагч олон үүрэгт тос SPF 50 хэрэглэх. Энэ тос нь UVA- ба UVB- туяануудаас дээд зэргээр хамгаалдаг ба UVA/PA++++ шүүлтүүртэй.

Зурвас: