Арьс арчилгааны тухай хамгийн түгээмэл 5 асуулт

Арьсны төрөл цаг хугацааны явцад өөрчлөгддөг үү? Цэвэрлэгээ эсвэл чийгшүүлэлт – аль нь чухал вэ? Би хуурай арьстай ч тослог арьсны бүтээгдэхүүн хэрэглэж болох уу? Бид энэ ба бусад асуултуудыг Орифлэймийн арьс судлалын институтийн захрал Сюзанна Фабригаас асуулаа.

Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохдооо яагаад арьсныхаа төрлийг харгалзах ёстой вэ? 
Арьсныхаа төрөлд тохирсон бүтээгдэхүүн сонгосноор чи арьсныхаа асуудлыг илүү түргэн шийдэхийн зэрэгцээ хамгийн гол нь тэднийг улам хүндрүүлэхгүй юм. Жишээ нь чи хуурай арьстай гэж бодъё. Арьсаа хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалахын тулд, мөн хамгаалагч давхаргыг нь дэмжихийн тулд чамд баялаг бүтэцтэй бүтээгдэхүүнүүд хэрэгтэй. Харин тослог арьстай бол илүү хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэж арьсаа шаардлагатай чийгшлээр хангаж илүүдэл тослог буюу батга болон үрэвслээс сэргийлэх боломжтой. 

Арьсны төрлүүд ямар байдаг вэ? 
Ер нь бол бид хуурай, хэвийн ба тослог арьсны тухай голцуу ярьдаг ч өөр төрлүүд ч бас байдаг. Жишээ нь хуурай ч, тослог ч арьс мэдрэмтгий эсвэл хуурайшсан байж болдог. Хамгийн гол нь эдгээр үзүүлэлтэд суурилж бүтээгдэхүүнээ сонгоорой. 

Арьсны төрөл цаг хугацааны явцад өөрчлөгддөг үү?
Арьсны төрөл өөрчлөгдөж болно. Дааврын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, амьдралын хэв маяг, стресс, уур амьсгал зэрэг шалтгаанаар өөрчлөгддөг. Нөгөө талаас арьс өөрчлөлтөд дасан зохицох ёстой. Харин чи арьсандаа дасан зохицох явцад нь дэмжлэг үзүүлэх боломжтой нь маш том давуу тал юм.  Өвлийн улиралд илүү өтгөн бүтэцтэй бүтээгдэхүүн, харин зуны улиралд нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглээрэй.  

Иж бүрэн арчилгааны аль алхам хамгийн чухал вэ?
Бүгд чухал. Иж бүрэн арчилгааг зүгээр нэг иж бүрэн гэж нэрлээгүй билээ. Алхам тус бүр нь өмнөх алхмаа дэмждэг бол тусгайлан боловсруулсан найрлага нь нэгнийхээ нөлөөг нэмэгдүүлдэг онцлогтой. Цэвэрлэгээ, чийгшүүлэлт, тэжээл ба хамгаалалт – энэ алхмууд бүгд чухал.  

Өөр төрлийн арьсанд зориулсан бүтээгдэхүүн хэрэглэж болох уу?
Болно, бид арьсныхаа хэрэгцээнээс хамаарч арчилгаагаа өөрчлөхийг зөвлөдөг. Баялаг бүтэцтэй тос чамд хэрэггүй гэж бодож байна уу? Тэгвэл хөнгөн бөгөөд шингэн бүтэц сонгоорой. Хацар чинь холцруутаж байна уу? Тэгвэл тослог бүтэц рүү шилжээрэй.

РЕДАКТОРЫН ЗӨВЛӨГӨӨ: 
NovAge Ecollagen үрчлээний эсрэг иж бүрэн арчилгаа хоёр хувилбартай байдаг: хөнгөн эсвэл ердийн өдрийн тостой. Чи арчилгаагаа дэмжихийн тулд нэмэлт бүтээгдэхүүнийг үргэлж хэрэглэж болно. 

Зурвас: Зураг: Oriflame