КАЙЛА ИТСИНЕС
7,7 сая дагагчтай Австралийн фитнес блогер нь хувийн дасгалжуулагч, хувиараа бизнес эрхлэгч. Кайла заавал спорт зал шаардахгүйгээр хийж болох Bikini Body Guide нэртэй 12 долоо хоногийн дасгалын хөтөлбөр боловсруулжээ. Түүний “өмнө ба дараа” нийтлэлүүд хамгийн их таашаалыг хүртдэг. Үнэхээр итгэмээргүй өөрчлөлтүүд байдгийг чи ч бас хараарай.
ЖАННА ВАН ДИЖК
Лайфстайл ангиллын олонд танигдсан мэргэжилтэн, хувийн дасгалжуулагч ба блогер нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан туршлагаа хуваалцаж, фитнес эрүүл зөв хооллолтын зөвлөгөө өгдөг. Эерэг, эрч хүчтэй Жанна нь дагагчдаа хэрхэн эрүүл, аз жаргалтай, өөртөө итгэлтэй болгохыг маш сайн мэддэг.
РЕЙЧЕЛ БРЕГЕН
Швед улсаас гаралтай зохиолч, илтгэгч, йогийн мэргэжилтэн нь АНУ-д йог судалж олон жил өнгөрүүлсэн ба өнөөдөр тэрээр 2 сая дагагчтай болоод байна. Өөрийнхөө инстаграм хуудас дээр Рэйчэл йогийн дасгалууд, хүүхэд, нохой, гэр бүл ба хоолны тухай нийтлэлүүдээ бодит ертөнцөөс огт холдолгүй нийтэлдэг.
ЖАНЕТ ЖЕНИКС
25 жилийн туршлагатай Холливудын фитнес дасгалжуулагч тэрээр бие сэтгэлийн хүч чадлын тухай бүхнийг мэддэг. Хэрвээ чи эрчимтэй, өндөр үр дүнтэй дасгал хөдөлгөөнд дуртай бол түүний Инстаграм чамд яг тохирно.
БЕЛЛА ФАЛКОНИ
Гайхалтай галбиртай эрч хүчээр дүүрэн энэ бразил бүсгүй АНУ-д фитнесийн амжилтын гараагаа эхлүүлсэн. Хуулийн дээд сургуулиа орхиж, АНУ руу явсан ба тэндээ америк болон бразил спорт сэтгүүлүүдэд моделиор ажиллаж эхэлжээ. Харин дараа нь хоолны мэргэжилтний сургуульд элсэн орсон байна. Энэ бүгд түүнд олон тэмцээнд ялалт байгуулах, аз жаргалтай гэр бүлтэй болох, спорт хооллолтын сурталчилгаанд тоглох санал зэрэг маш олон сайхан зүйл авчирчээ. Гэртээ спортоор хичээллэх дүрст хичээл хайж байна уу? Бэллагийн Инстаграмыг яг одоо дагаарай!