1. БҮЖИГ
Хосуудын бүжиг – зөвхөн эрүүл мэндийг сайжруулахгүй харилцааг ч бас эрүүлжүүлнэ. Яагаад гэвэл бүжиг нь нэгэнтэйгээ ойрхон хэрнээ нэгнийгээ хязгаарлахгүй, нэгэндээ саад болохгүй байхад суралцуулдаг харилцааны төрөл юм. Түүнээс гадна бүжиг нь нэг хөдөлгөөнөөр, хамтдаа зорилгодоо хүрэх ур чадварыг хөгжүүлнэ.
2. БОКС
Өдөр ирэх тусам улам олон хүмүүс илүү эрч хүчтэй, авхаалж самбаатай болж бие бялдраа хөгжүүлэхийн тулд боксоор хичээллэх болсон. Хэрвээ та хоёр өөрийгөө ч, саад бэрхшээлээ ч даван туулах чадварыг сайжруулах спорт хайж байгаа бол бокс нь хамгийн шилдэг сонголт юм. Мөн түүнчлэн хайртай хүнтэйгээ боксоор хичээллэх нь стрессийг өндөр үр дүнтэйгээр бууруулдаг байна.
3. ТЕННИС
Теннис ба түүний хамаатнууд болох сквош, бадминтон, ширээний теннис – эээ бол хоёулханаа хичээллэхийг хүсэж буй хосуудад төгс тохирох сонголт юм. Хэрвээ та 2 хоёул туршлагагүй бол мэргэжлийн багшаас хичээл авч зөв техникт суралцаарай. Харин нийгэмшихийг хүсвэл теннисний клубд элсэж өөр хосуудтай тоглоорой.
4. АКРО-ЙОГ
Акро-йог – магадгүй чи энэ спортын төрлийг нэрээс нь гадарласан байх – энэ бол акробат буюу уран нугаралт ба йогийг хослуулсан хосуудын спорт юм. Уг йогийн төрлийн ихэнх дасгал нь нэгнийгээ дэмжих, өргөх гэх мэт үйлдэл шаарддаг тул хамтдаа зорилгодоо хүрэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх гэх мэт давуу талуудтай.
5. АЛХАХ
Цэвэр агаарт алах шиг хялбар зүйл байна уу? Агаарт алхахад ямар нэгэн тусгай хэрэгсэл, хувцас, гутал хэрэггүй, хурд болон замаа өөрсдөө сонгох боломжтой, байгальд ч, хот дотор ч хийж болно гэх мэт олон давуу талууд бий. Мөн алхах нь стрессийг найдвартай бууруулахаас гадна нэгэнтэйгээ ярилцаж цагийг таатай өнгөрүүлэнгээ алхам бүрээр улам эрүүлжих ач тустай.