Эрүүл мэнд ба гоо үзэсгэлэн: бүх насанд

Аль ч насанд эрүүл байхын үндэс бол тогтмол спортоор хичээллэх юм. Нас ахих тусам бид өөрчлөгддөгтэй адил бидний дасгал хөдөлгөөн ч мөн өөрчлөгдөх шаардлагатай байдаг.

20 настайд
Хэрвээ чи залуу наснаасаа л эрүүл чийрэг биетэй, хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдралтай бол нас ахисан ч эдгээр эерэг зуршлууд хэвээр үлдэх магадлал өндөр. Чиний өдрийн дэглэмд долоо хоногт таван удаа 30 минутын аэробик дасгал заавал орсон байх ёстой. Чи өөрийгөө сул биетэй гэж бодохгүй байсан ч хуурай булчингийн жингээ нэмэгдүүлэх нь нэн чухал, учир нь ингэснээр чиний бодисын солилцоо хурдсаж, чи эрч хүчтэй болно. Кардио буюу зүрхний цохилтыг түргэсгэгч дасгалууд болон хүчний дасгалыг хослуулах гайхалтай арга бол мөчлөгт дасгал юм.

30 настайд

30 наснаас эхлээд чиний бодисын солилцоо удааширч эхэлдэг, энэ нь турах явц урьд өмнө байснаас хэцүү болно гэсэн үг юм. Мэдээж энэ насанд аливаа хүний нийгмийн, хувийн амьдралын олон үүрэг хариуцлага нэмэгддэг ч, биеийн тамир бол амьдралынх нь хамгийн чухал хэсгүүдийн нэг хэвээр байх хэрэгтэй. Чиний хувьд эрчимтэй аэробик дасгал (жишээ нь, давтамжтай дасгалууд) ба хүчний дасгалыг хослуулж хийвэл хамгийн зохимжтой.

”Мэдээж энэ насанд аливаа хүний нийгмийн, хувийн амьдралын олон үүрэг хариуцлага нэмэгддэг ч, биеийн тамир бол амьдралынх нь хамгийн чухал хэсгүүдийн нэг хэвээр байх хэрэгтэй.”


40 настайд

Дөчин нас – энэ бол үлдсэн амьдралынхаа эрүүл мэндийн суурийг тавих нас юм. Алхам хэмжигч худалдан авч өдөр бүр 10 000 алхам хийгээрэй. Долоо хоногт 6 хоног хийх хэрэгтэй кардио дасгалуудын зэрэгцээ хүндрүүлэгчтэй дасгалуудыг хуваарьтаа нэмээрэй. Хэрвээ чи бие даан дасгал хийж чадахгүй байвал фитнес клубд бүртгүүлээрэй – тэнд чамд зөвхөн чиний бие махбодод тохирсон зөвлөгөө өгөхөөс гадна чи бэртэж гэмтэхээс сэргийлэх болно.


50 настайд
50 насанд олон эмэгтэйчүүдэд дааврын өөрчлөлт явагдаж эхэлдэг ба энэ нь биед өөх хуримтлагдах шалтгаан болдог. Энэ үед бэлхүүсээ нарийн хэвээр байлгахад гимнастикийн бөмбөгтэй дасгал, харин бие махбод ба оюун ухаанаа тэнцвэрт хэмжээнд байлгахад йогийн дасгалууд чамд тусална.

60 ба түүнээс дээш насанд

Энэ насанд ясандаа анхаарал тавих нь маш чухал юм. Биеийн тамирын дасгал маш чухал ч хүч тамиргүй болтлоо хийж болохгүй. Усанд сэлэх, усан аэробик нь галбираа хадгалж, эрүүл байх зөөлөн бөгөөд хөнгөн аргууд юм. Үе мөч нь өвддөг хүмүүст Альпын алхалт гайхалтай зохино – цэвэр агаарт таягтай алхах энэхүү дасгал нь бүх насны хүмүүст тохиромжтойгоороо онцгой. Харин бие махбодь, оюун ухаанаа тэнцвэржүүлэхийн зэрэгцээ уян хатан, хөдөлгөөнт байдлаа хадгалахад хятадын Тай-чи гимнастик хийгээрэй.

 

Зурвас: Зураг: Oriflame E-Marketing Team