1. ЮУ ХҮСЭЖ БАЙГААГАА ОЙЛГО
Ямар харагдахыг хүсэж байгаагаа, үүний төлөө юу хийж байгаагаа бодохын зэрэгцээ “Би үнэхээр спортоор хичээллэмээр байна уу? Би яг ямар үр дүнд хүрэхийг хүсэж байна вэ?” гэж асуугаарай. Хариулт нь чамд дасгал хөдөлгөөн хийх бодит шалтгааныг харуулна.
2. ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨЛӨВЛӨГӨӨ
Төлөвлөгөө байхгүй бол үр дүн байхгүй. Фитнесс клубт дэмий хоосон ч явж болдог: нэг дасгалжуулагчаас нөгөөх рүү шилжиж, төрөл бүрийн дасгал хийж үзсэн ч юу ч өөрчлөгдөхгүй. Чи юуг өөрчилмөөр байна? Ямар харагдахыг хүсэж байна уу? Зорилгоосоо үүдээд хийх зүйлсээ төлөвлөөрэй.
3. ЗҮГЭЭР Л ҮРГЭЛЖЛҮҮЛ
Фитнест явсан эхний өдрөө шантрах хэрэггүй. Хүсэж байгаа зүйлсээ эрэмбэлээд спортоор хичээллэхэд өөртөө тохиромжтой үеэ сонгоорой. Спортын төрөл ямар ч байж болно, хамгийн гол нь чамд тохирох хэрэгтэй. Мөн тууштай байсан нөхцөлд л үр дүнд хүрдгийг бүү мартаарай.
4. БУСДААС ЗӨВЛӨГӨӨ АВ
Заавал гурван цаг тасралтгүй гүйж эсвэл хамгийн хүнд төмрийг өргөх шаардлагагүй. Өөрийгөө загнах, бусадтай харьцуулах ч хэрэггүй. Чи фитнес клубийн хамгийн өндөр жинтэй хүн нь ч биш. Бас хамгийн жин багатай ч биш. Чи бол чи. Дасгалжуулагчаасаа өөрийнхөө биеийн онцлогт тохирсон ачааллаа сонгож өгөхийг хүсээрэй. Төгс сонголт бол нэг юм уу хоёр сар хувийн дасгалжуулагчтай хичээллэж анхнаасаа зөв хичээллэх юм.
5. ХЭД ХЭДЭН БУЛЧИНГ НЭГ ДОР ДАСГАЛЖУУЛ
Үр дүнгээ нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн булчинг нэг дор ажиллуулдаг дасгал сонгоорой. Бие чинь яаж өөрчлөгдөж байгааг чи бодитоор харах болно. Мөн дасгал хооронд хэт удаан амарч болохгүй. Гар утас, мессенжерээ хаагаарай.
6. ЭЭЛЖ ДАРААТАЙ ХИЧЭЭЛЛЭ
Хэсэг хугацааны дараа бие ачаалал болон дасгал хөдөлгөөнд дасал болж үр нөлөө нь буурна. Үүнээс зайлсхийхийн тулд дасгалаа төрөлжүүлээрэй: дасгалын төрлүүдээ өөрчлөөд, оролтын тоог нэмэгдүүлж, өргөх жингээ бас нэмээрэй. Өөрөө өөрийгөө дайчлаарай!
7. АМАР
Бид тууштай дасгал хөдөлгөөн ба эрүүл зөв зуршлыг дэмждэг ч спортын хэмжээ хэтрэх нь хор хөнөөлтэй юм. Дасгал хоорондын 24 цагаас доошгүй байх ёстой. Харин оролт хоорондын зай: хүч нэмэгдүүлэх бол 3 минут, булчин нэмэгдүүлэх бол 1 минут байна. Мөн сунгалт, сэлэлт эсвэл йогийн дасгал болон хангалттай унтах хэрэгтэйг бүү мартаарай. Хүч чадал болон амралтаа зөв зохицуулбал дасгал хөдөлгөөний үр нөлөө нэмэгдэнэ.
8. ӨӨРИЙГӨӨ БҮҮ ДАРАМТАЛ
Ажлын стресс, хүч чадалгүй байх ба сэтгэлээр унах – бид бүгдэд хэцүү үе байдаг. Үнэхээр сэтгэл санаа тавгүй байна уу? Тэгвэл дасгалаа ганц өдөр хойшлуулаарай. Хөдөлгөөнгүй байж чадахгүй байна уу? Тэгвэл хэтрүүлэлгүй чадах хэмжээгээрээ л дасгалаа хийгээрэй. Гүйж байхдаа хэт чанга амьсгаадаж хөлөрч байна уу? Хөлснөөс хамгаалагч дезодорант хэрэглээд, ханцуйгүй цамц өмсөөд, байнга алчуур авч яваарай. Өөрөөр хэлбэл төгс байхаас зайлсхийгээрэй. Амжилт хүсье!