Амьдрал дээр хялбархан хэрэгжүүлж болох 8 эрүүл зуршил

Амьдрах сайхан ч хязгаарлалт хэцүү санагддаг уу? Санаа зовох хэрэггүй!

Игелёсагийн ахлах тогоч Мэтт Полын зөвлөгөөнүүдийг уншаарай. Тэр бол амьдрaлынхаа хэв маягийг өөрчилж 60 кг жин хасаж чадсан хүн. Тэр бүхнийг өөрчилж чадсан бол чи яагаад чадахгүй гэж? 

1. НОГООН НОГОО БА...
Ногооны зуушнаас эхлээрэй! Шинэхэн ногоо  - энэ бол цатгалан мэдрэмж төрүүлж хоолыг хэтрүүлж идэхээс сэргийлэх гайхалтай арга юм. 

2. … НАРИЙН НОГОО ИД 
Тавагтай хоолоо төсөөлөөрэй. Ер нь ямар хоол байна вэ? Шарсан төмс, махны котлет, өнгө оруулах төдий нэг ширхэг ногоон навч. За энэ процессыг эхнээс эхлүүлье. Тавгийн 1/3-д ногоо, дараа нь бүхэл үр (будаа эсвэл бор будаа) ба уураг (загас эсвэл мах).

3. ДҮРМЭЭ ОЛООРОЙ 
Эхлээд харахад амтгүй мэт санагддаг хүнсийг амттай болгох зөндөө олон арга байдаг. Чанасан эсвэл жигнэсэн ногоонд дургуй юу? Бас чанасанд өндөгт? Тэгвэл заавал энэ хувилбараар идэх хэрэггүй. Шөл, рагу эсвэл 2-р хоолондоо нэмэж хэрэглээрэй. Амттай болж  байгаа биз?

4. ХӨЛДӨӨСӨН ҮҮ ЭСВЭЛ ШИНЭХЭН ҮҮ? 
Аль аль нь! Мэдээжийн хэрэг шинэхэн ногоо хамгийн шилдэг хувилбар юм. Мөн гэнэтийн үед хэрэг болно гэж үзээд хөлдөөгчдөө хөлдөөсөн ногоо хадгалаарай. Ногоог тухайн улиралд нь хурааж аваад дор нь хөлдөөдөг тул тэд тэжээллэг бодисоо хадгалж үлддэг.

5. ЭРҮҮЛ ХООЛТОНД ЗОРИУЛСАН ИЛ ГАЛ ДЭЭР ШАРСАН МАХ 
Ил гал дээр болгосон хоолонд бүгд дуртай ч дараа нь бие хүнд оргих мэдрэмж төрдөг. Тиймээс махны зэрэгцээ хулуу, аспарагус, мөөг зэрэг ногоог болгоорой. Болгож байхдаа тос шүршээд амтлагч нэмээрэй, ингээд л боллоо. 

6. ЭРҮҮЛ ЗУУШ 
Өргөст хэмх, лууван эсвэл цоохор майлз – тэд ч бас хоол. Жижгэвтэр хэмжээтэй хэрчээд сүмс эсвэл нухаш хийгээрэй, энэ бол гайхалтай амттай зууш юм. Зочдод ч бас таалагдана. Мөн чинжүү, брокколи эсвэл ногоон шошыг ч бас адил аргаар идэж болно.

7. ТӨМС
Энэ бол хамгийн энгийн хирнээ олон хүмүүсийн хамгийн дуртай хоол.  Гэхдээ төмсний оронд хоолондоо хэрэглэж болох эрүүл сонголтууд ч бас байдаг, жишээ нь: лууван, таримал цоор эсвэл чихэрлэг төмс. 

8. АДАЛ ЯВДАЛ ЭХЭЛЛЭЭ!
Хооллох зуршил хүүхэд наснаас бий болдог. Чамайг том болох зуур маш олон эрүүл, амттай хоолны хувилбарууд гарсан ч чи тэдний тухай мэдээгүй байж болно. Хүнсний захууд, супермаркетууд гээд чамд мянга мянган сонголт байгаа. Шинэлэг зүйлсийг туршаад үзээрэй! Долоо хоног бүр нэг шинэ жимс эсвэл ногоо худалдаж аваарай. Нэг мэдэхэд тогооч ч болсон байх юм билүү! Сайхан хооллоорой!

Зурвас: Зураг: Oriflame