Амталж үзмээр санагдтал байгалийн гаралтай орц найрлага

Love Nature шинэчлэгдсэн цувралын бүтээгдэхүүн тус бүр нь нэг биш, бүр хоёр төрлийн органик супер орцтой. Таны арьсны гоо үзэсгэлэн ба байгаль дэлхийд зориулав!

Шинэчлэгдсэн Love Nature бүтээгдэхүүний орц найрлага нь парабен агуулаагүй ба, шүршүүрийн бүтээгдэхүүнүүд нь силикон ч, хуванцар бичил сувгууд ч агуулаагүй байгальд задардаг байгалийн гаралтай гуужуулагч талстуудтай. Пестицид ашигладаггүй органик аж ахуйд, экологийн нөхцөлд орцуудаа тарьж арчилдаг бол, хайрцаг баглааны 40% нь дахин боловсруулсан хуванцраар хийгддэг.


Арьсандаа анхаарах, байгаль дэлхийдээ анхаарах, өөртөө анхаарал халамж тавих - энэ бол Love Nature! 

Органик зуун наст + органик наргил модны самрын шүүс
Зуун настын навчны 99,5% нь уснаас бүрддэг тул чийгшүүлэгч үйлчилгээ нь өндөр байдаг байна. Зуун наст эсийг нөхөн сэргээж, эдгээж, цочролтыг арилгаж, антиоксидант үйлчилгээ үзүүлэн арьсыг хүчил төрөгчөөр хангана. Манай бүтээгдэхүүний хувьд, хамгийн алдартай органик аж ахуйнуудын нэгд тооцоогдохмексикийн өмнөд мужид байрлах Тамаулипасаас зуун настыг худалдан авдаг.


Хэвийн арьсанд зориулсан шинэ цувралын найрлагадаа бид чийгийн түвшинг хадгалж өгдөг наргил модны самрын шүүсийг нэмж өгсөн. Тэрээр эпидермисийн эсийг бат бөх болгодог цитокин ба үрэвслийн эсрэг нөлөөтэй лаурины хүчил агуулсан.

Цайны модны органик тос + органик ногоон нимбэг  
Бактери ба мөөгөнцрийн эсрэг хүчирхэг үйлчилгээтэй цайны модны тухай анхны судалгаа ба нээлтүүд нь 20-р зууны эхэнд гарч байлаа. Түүнийг тухайг үед нутгийн антибиотик хэлбэрээр ч ашиглаж байсан гэдэг. Гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад үрэвсэл ба тослог гялгартай тэмцдэг.

Тослог арьсанд зориулсан энэхүү орцын үйлчилгээг өсгөх үүднээс таны арьсыг хормын дотор сэргээж “мат” болгох ногоон нимбэгийн орцыг нэмж өгчээ.

Органик нэвс + органик гожи жимсгэнэ
Нэвс нь биотин, уураг, магни, цахиур, фитиний хүчил ба В бүлгийн аминдэмээр баялаг. Энэхүү хүчирхэг коктэйл нь хуурай эмзэг арьсыг чийгшүүлж, зөөлрүүлж, толийлгож, мөн тайвшруулна. Илүү таатай мэдрэмж өгөх үүднээс бид орц найрлагадаа шим тэжээлт бодис, аминдэм, аминхүчил ба антиоксидантаар баялаг жинхэнэ супер хүнс – гожи жимсгэнийг нэмж өгсөн.

Love Nature бүтээгдэхүүн дэх гожи жимсгэнийг түүний түүхэн эх орон болох Хятадаас авдаг. Энэхүү жимсгэнийг алслагдсан бүс Нинсяд цаг уурын хүйтэн хэмд тарьж, жимсгэний шинж чанарыг бүрэн нээх үүднээс зуны улиралд хураадаг байна.

 
Зурвас: Зураг: Oriflame