Аминдэм яагаад хэрэгтэй вэ?

Чиний өдөр тутмын хоол хүнс бие махбодод зайлшгүй хэрэгтэй эрдэс бодисууд болон аминдэмүүд агуулдаг уу? Бараг л үгүй болов уу? Аминдэмийн иж бүрдлийн ач тусын тухай дараах хэсгээс уншаарай!

ОЛОН ТӨРЛИЙН АМИНДЭМ ГЭЖ ЮУ ВЭ?
Олон төрлийн аминдэм – энэ бол хүний бие өөрөө боловсруулдаггүй, хоолноос авах шаардлагатай төрөл бүрийн аминдэм болон эрдэс бодисын иж бүрдэл юм. Аминдэм хэрэглэсэн ч эрүүл зөв хооллох хэрэгтэйг бүү мартаарай. 

АМИНДЭМҮҮД МИНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХ УУ?
Эрүүл хооллолт нь бие махбодыг ач тустай бодисоор хангах ёстой ба үүнд аминдэмүүд зөвхөн дэмжих үйлчилгээ үзүүлэх ёстой. «Вэлнэс Пэк» олон төрлийн аминдэмийн иж бүрдэл нь эрүүл мэндэд дээд зэргийн ач тустай 12 төрлийн аминдэм ба 10 төрлийн эрдэс бодисоос бүрддэг. Мөн тархины хэвийн үйл ажиллагааг хариуцагч ханаагүй тосны хүчлүүд, эрч хүчээр хангагч В аминдэм ба дархлааг дэмжигч D аминдэм агуулдаг. 

АМИНДЭМИЙГ ӨДӨР БҮР ХЭРЭГЛЭХ НЬ АЮУЛГҮЙ ЮУ?
Тодорхой хэмжээнд тийм. Гэвч таны хэрэглэж буй аминдэм, эрдэс бодисын иж бүрдэл хүний биед шаардлагатай хэмжээний аминдэмүүд болон эрдэс бодуисууд агуулах ёстой. Мөн та хэрэглэх заавар болон хэмжээг хатуу мөрдөх ёстой. Ямар нэг зүйлд эргэлзэж байвал эмчдээ хандаарай. 

АМИНДЭМҮҮД МИНИЙ АРЬСАНД САЙНААР НӨЛӨӨЛӨХ ҮҮ?
Арьсны төлөвийг сайжруулагч орцууд аминдэмийн найрлагад ордог. Жишээ нь, С аминдэм арьсыг эрч хүчтэй, толигор байлгахад амин чухал үүрэгтэй коллагены боловсруулалтад хүчирхэг нөлөө үзүүлдэг. 

АМИНДЭМҮҮД ЯДАРГААТАЙ ТЭМЦЭХЭД ТУСЛАХ УУ?
Бид олон шалтгаанаар ядардаг: стресс, сэтгэл санааны тавгүй байдал, хүнсний харшил, өвчин ба мэдээж дутуу нойр. Хэдийгээр аминдэмийн иж бүрдэл ядаргааг эмчлэхгүй ч биеийн ерөнхий байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Иж бүрдлийн найрлага дахь төмөр нь бие махбод дахь хүчилтөрөгчийн эргэлтийг идэвхжүүлнэ, магни нь эрч хүчээр цэнэглэнэ. Мөн аминдэмийн иж бүрдэл нь дархлааг дэмжиж олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална. 

БИ ЭРЧИМТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙДЭГ БОЛ НАДАД ОЛОН ТӨРЛИЙН АМИНДЭМ ХЭРЭГТЭЙ ЮУ?
Аминдэмүүд нь таны хоол тэжээлд дутагдаж буй эрдэс бодисыг нөхдөг бол дэлхий дээрх нэг ч дасгал ижил үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Мөн аминдэмийн иж бүрдэл нь дасгал хийсний дараа бие махбодын нөхөн сэргээлтэд зайлшгүй хэрэгтэй кальц, магни ба D аминдэмийг агуулдаг. Аминдэм нь зүрх ба уушгины төлөв байдлыг сайжруулдаг ба спортоор хичээллэхэд эдгээр эрхтнүүдийн эрүүл байх маш чухал юм. 





Зурвас: Зураг: Kristine Wreyford, Shutterstock